Ж.Байден хүү Хантертаа өршөөл үзүүлжээ


12-р сарын 2
11 цаг 59 минут

      ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эрүүгийн хоёр хэрэгт ял сонсоод байсан хүү Хантертаа албан ёсоор өршөөл үзүүлжээ. Тэрбээр "миний хүүг зориуд онцолж шийтгэсэн” гэдгийг дурдаад, түүний холбогдсон хэргүүд нь “шударга ёсны алдаа байсан" гэж мэдэгдсэн байна.

“Би ажлаа авсан өдрөөсөө эхлэн Хууль зүйн яамны шийдвэр гаргах үйл явцад хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд хүүг маань бусдаас зориуд онцгойлж, шударга бусаар яллаж байгааг харж байсан ч гэлээ хэлсэн үгэндээ хүрсэн” гэж Ж.Байден нэмж хэлжээ.

Хантер Байден есдүгээр сарын эхээр татвараас зайлсхийсэн гэх хэргийг хүлээсэн бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард галт зэвсэг эзэмшсэн, хууль бусаар мансууруулах бодис хэрэглэж байсан нь тогтоогдсоноор Ерөнхийлөгчийн алба хашиж буй хүний хүүхэд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн анхны тохиолдол болсон юм.

Ерөнхийлөгч өмнө нь хүүдээ өршөөл үзүүлэхгүй гэж мэдэгдэж байсан боловч дээрх шийдвэрийг гаргажээ. Ж.Байден хүүдээ өршөөл үзүүлэхгүй гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга хоёр сарын өмнө буюу есдүгээр сард мэдэгдэж байлаа.

Гэвч ням гаргийн орой Ерөнхийлөгч мэдэгдэхдээ, хэдийгээр шударга ёсны тогтолцоонд итгэдэг боловч “улс төр энэ үйл явцад халдварлаж, шударга ёсыг алдагдуулахад хүргэсэн” гээд, шийдвэрийг хойшлуулах нь утгагүй гэдгийг дурджээ.

“Эцэг, Ерөнхийлөгч хүн яагаад ийм шийдвэр гаргасныг америкчууд ойлгоно гэдэгт найдаж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Хантер Байден хэлэхдээ "мансууруулах бодисонд донтоод байсан хар бараан тэр өдрүүдэд миний хийсэн алдааг улс төрийн тавцанд гэр бүлийг маань олон нийтийн өмнө доромжилж, гутаан доромжлох зорилгоор ашигласан” гэж мэдэгджээ. Цааш нь тэрбээр "өнөөдөр надад үзүүлсэн өршөөлийг би талархан хүлээн авч, дахин эхлүүлсэн амьдралаа өвчтэй, зовж шаналж буй хүмүүст туслахад зориулах болно" гэлээ. 

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг2 цаг 47 минутын өмнөЗасгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв2 цаг 51 минутын өмнөСансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ2 цаг 56 минутын өмнө"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө3 цаг 49 минутын өмнөОюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов4 цаг 7 минутын өмнөӨ.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья4 цаг 13 минутын өмнөУ.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе4 цаг 19 минутын өмнөС.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй4 цаг 27 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ4 цаг 55 минутын өмнөХаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ4 цаг 59 минутын өмнөНҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ5 цаг 6 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан5 цаг 10 минутын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо9 сар 22. 13:40Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ9 сар 22. 13:38Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ9 сар 22. 13:34Б.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 сар 22. 13:09Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 сар 22. 12:36“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 22. 9:42НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ9 сар 22. 9:40Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 сар 22. 8:562027 онд ХААН титэм авах гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаархалд У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж хариу цохилт өгөх үү9 сар 21. 19:41Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа9 сар 21. 17:40Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ9 сар 21. 15:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.