Төрийн банк Хүртээмжээр түүчээлэгч банк боллоо


12-р сарын 2
14 цаг 21 минут

       Тогтвортой хөгжлийг дэмжигч Төрийн банк нь байгаль орчин, нийгэмд ээлтэй байх, банк санхүүгийн үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангаж, дэмжих чиглэлээр ажилласаар ирсэн. Энэ ч утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд эергээр сурталчлан танилцуулах, тэдгээр иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн технологийн шийдлүүдийг танилцуулах зорилготой “Ability expo” арга хэмжээг хоёр дахь жилдээ хамтран зохион байгууллаа.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр харилцагчдад дохионы хэлмэрчтэйгээр явуулын банкны үйлчилгээ үзүүлж, тусгайлан бэлтгэсэн брайл үсэг бүхий брошур, тараах материал ашиглан санхүүгийн зөвлөгөө мэдээлэл хүргэдгээрээ онцлог юм. Улмаар Төрийн банкийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санхүүгийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэж байгааг үнэлэн “Хүртээмжээр түүчээлэгч бизнес”-ээр өргөмжиллөө.

Төрийн банк нь банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн тэдний санхүүгийн боловсролыг дэмжин шаардлагатай сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилтны ажиллах орчин, нийгмийн баталгааг хангах, дэмжлэг тусламж үзүүлэх зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулж өөрсдийн байгаль орчин нийгэм засаглалын бодлоготой уялдуулан эдгээр иргэдийг дэмжин ажиллаж байна.

Төрийн банк орон даяарх 500 гаруй салбар нэгжээ шат дараатайгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам, ариун цэврийн өрөө, автомашины зогсоолтой болгож байгаагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учруулахгүй байх үүднээс харилцах харилцааны онцлог, биеийн хэлэмж, үгийн сонголт, үйлчилгээний онцлогийн талаар сургалтыг зохион байгуулдаг ажээ.

Өнөөдрийн байдлаар Төрийн банк нийт 100 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж, тухайн ажилтанд улиралд нэг өдрийн цалинтай чөлөөг эмнэлгийн үзлэгт хамрагдахад нь зориулан олгож тэдний ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна.

                                              Итгэл төгс Ногоон ирээдүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо49 минут 22 секундын өмнөДунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ1 цаг 2 минутын өмнө18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо1 цаг 7 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө1 цаг 12 минутын өмнөГэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов1 цаг 15 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо1 цаг 18 минутын өмнөХоббигоороо бүтээсэн миний түүх4 цаг 17 минутын өмнөОюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой6 цаг 1 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 8 минутын өмнө"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна6 цаг 51 минутын өмнөПутин, Моди нар албан бус уулзалт хийжээ6 цаг 57 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ7 цаг 1 минутын өмнөХөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна7 цаг 5 минутын өмнөГэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно7 цаг 39 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа7 цаг 43 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн7 цаг 46 минутын өмнөМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана12 сар 4. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.