Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх” бэлтгэх хоёр дахь удаагийн сургалтыг энэ сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 36 хүн хамрагдлаа.
Энэ удаагийн сургалтад 16 аймгаас төлөөлөл оролцсон гэдгээрээ онцлог юм. Сургалтыг Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Б.Уранцэцэг удирдан, шаардлагатай олон талын мэдлэг, мэдээллийг олголоо.
Сургалтаа амжилттай дүүргэсэн оролцогчдод өнөөдөр “МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ”-гэрчилгээ, үнэмлэхийг ГБХНХЯ-ны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж, ХХҮЕГ-ын дарга З.Энхболд нар гардуулж, амжилт хүслээ.
Facebook
Twitter
Youtube


Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоожээ
Ирэх хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
Риновирусээс хамгаалах арга бол амны хаалт зүүж, гараа савандаж угаах
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн.gif)

Сэтгэгдэл бичих