Тогтвортой хөгжил, эрх тэгш оролцоо, олон талт байдлыг дэмжих “ABILITY EXPO -2024” арга хэмжээ болж байна.
Өнөөдөр манай улсад 111.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 15.3 мянга нь л хөдөлмөр эрхэлдэг.
Хөдөлмөрийн тухай хуулинд 25-аас дээш ажилтантай байгууллага нийт ажилтныхаа дөрвөөс доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулна гэсэн заалт бий.
Аж ахуй нэгж бүр энэ хуулиа хэрэгжүүлбэл хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа 70-80 мянган иргэнээ ажлын байртай, эдийн засаг, нийгмийн баталгаатай болгох юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийн нас, бэрхшээлийнх нь онцлогт тохирсон, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх зэргээр асуудлаа цогцоор нь харсан НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ хөгжүүлэхээр зорьж байна.
Мөн тэднийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болоход нь бодлогын дэмжлэг үзүүлнэ.
Иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангасан нийгмийг бүтээхийн төлөө, хөгжлөөс хэнийг ч орхихгүй байхын төлөө төр, хувийн хэвшил бүгд хичээж ажиллацгаая.
Facebook
Twitter
Youtube


Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн.gif)

Сэтгэгдэл бичих