Хоёр тэрбумын хөрөнгөтэй охины даатгалын хураамжийг төлөөд өргөж авах санал тавьж, их хэмжээний мөнгө залилжээ


12-р сарын 3
12 цаг 52 минут

      Цахим орчин тэр дундаа фэйсбүүк, “телеграм” сүлжээ ашиглан иргэдийг залилах, бусдын нэр хүндийг гутаасан мэдээлэл цацаж, гүтгэж, доромжлох хэрэг их гарч буй. Зөвхөн “телеграм” сүлжээ ашиглан залилсан гэмт хэргийн хохирлын хэмжээ өнгөрсөн сарын байдлаар 10 тэрбум төгрөгт хүрээд буй билээ. Энэ мэтээр цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо, хохирлын хэмжээ өссөнтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас кибер орчинд гарсан гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийг судалжээ. Энэ талаар тус прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.

Цахим хэрэгсэл ашиглан үйлдсэн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийг судлахад ямар нөхцөл байдал тогтоогдож байна вэ?

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2022, 2023 он болон энэ оны эхний найман сарын байдлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн хэргийн судалгааг нарийвчлан хийлээ. Цахим орчинд буюу тэр дундаа фэйсбүүк, телеграм, инстаграм, вайбер зэргээр дамжуулан үйлдсэн гэмт хэргийг судалсан юм. 

Тус прокурорын газрын хяналтад сүүлийн гурван жилийн байдлаар нийт 10413 хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгажээ. Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өссөн бөгөөд 2022 онд 330, 2023 онд 323, 2024 оны эхний найман сарын байдлаар 359 хэрэг буюу нийт 1012 хэрэгт хяналт тавьсан байна. Өөрөөр хэлбэл, тус дүүргийн прокурорын газрын хяналт тавьсан 10 хэрэг тутмын нэг нь цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна. Энэ 1012 хэргийн 84.1 хувийг залилах, 4 хувийг нь хулгайлах, 3.7 хувь нь мөрийтэй тоглоом зохион байгуулах, 2.2 хувь нь кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг эзэллээ.

Үлдсэн нь заналхийлэх, хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, худал мэдээлэл тараах, садар самуун сурталчлах, түүнд хүүхдийг уруу татах, гээгдмэл эд хөрөнгө, алдаатай гүйлгээ, андуурсан илгээмжийг завших, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах зэрэг хэрэг байна. Дээрх төрлийн гэмт хэрэг Сонгинохайрхан дүүргийн 33, 32, 29, 27, 12, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамгийн их үйлдэгджээ.    

Ихэвчлэн ямар арга хэрэгсэл ашиглан үйлдсэн бол?

Цахим орчинд гарсан нийт хэргийн 83.9 хувьд нь фэйсбүүк, 5.7 хувьд нь телеграм сүлжээ ашигласан бол 4.9 хувь нь хохирогчийн интернэт банканд халдаж үйлдсэн байна. Гадаад улсаас үйлдсэн гэмт хэргүүд нь ихэвчлэн фэйсбүүкээр иргэдтэй танилцаж “бэлэг, буцалтгүй тусламж, илгээмж явууллаа” хэмээн итгүүлэн, тухайн эд зүйл, мөнгийг авахын тулд тодорхой зардал, хураамж төлөх шаардлагатай хэмээн хуурч, залилж байна. Тухайлбал, нэр бүхий фэйсбүүк хаягтай хэрэглэгчээс “Та миний охиныг өргөж аваач, би танд охиныхоо бичиг баримтыг өвлөх хөрөнгийн хамт явууллаа” хэмээн зурвас илгээж итгүүлсэн байгаа юм. Улмаар хоёр тэрбум төгрөгийн өвлөх хөрөнгөтэй охины даатгалын хураамжийг төлөх шаардлагатай хэмээн 84 сая төгрөг шилжүүлэхийг санал болгожээ. Үүний дагуу их хэмжээний мөнгөө шилжүүлж залилуулсан хэрэг гарсныг шалгаад гадаад улсаас үйлдсэн болохыг тогтоосон.

Энэ төрлийн хуурамч хаяг, и-мэйл, зурваст итгэж, их, бага хэмжээгээр мөнгө шилжүүлэн залилуулж хохирох явдал гарч буйд иргэд анхаарах нь чухал байна. 2022, 2023 онд цахим хэрэгсэл ашигласан гэмт хэргүүд нь ихэвчлэн фэйсбүүк орчныг ашигласан бол 2024 оноос инстаграм, телеграм зэрэг бусад сүлжээ, аппликэйшнээр иргэдийг хуурах, мэдээллийн системд хууль бусаар халдах зэрэг байдлаар нэмэгдсэн.

Цагдаа, хуулийн байгууллагаас иргэдэд хандан цахим орчинд залилуулахаас урьдчилан сэргийлэхийг байнга л анхааруулдаг. Гэтэл иргэд хохирсоор байгаа нь юутай холбоотой гэж үзэв?

Хохирогчийн байдлыг судлахад 46.3 хувь нь бараа, эд зүйл худалдан авахаар мөнгөө шилжүүлж залилуулсан, 27.3 нь бусдад хууртагдаж буюу гэр бүлийн гишүүн, найз нөхөд, хамаарал бүхий харилцаатай хүний нэрээр бичсэн цахим зурвасын дагуу шилжүүлэг хийсэн, 12 хувь нь өөрийн хайхрамжгүй байдлаас буюу данс андуурсан, 5.6 хувь нь гэмт этгээдэд хувийн мэдээллээ алдсаны улмаас хохирсон байна. 

Мөн жолооны үнэмлэх гаргах, эрх сэргээх, хямд тийз захиалах, виз гаргуулах зэрэг зар мэдээлэлд итгэн мөнгөө шилжүүлж хохирсон тохиолдол нэг бус гарсан. Энэ төрлийн гэмт хэрэгт нийт 1106 хүн, нэг хуулийн этгээд хохирогчоор тогтоогдоод байна. Иргэдийн хувьд бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, ажил хөдөлмөр эрхэлдэг, 18-45 насныхан 71.8 хувийг нь эзэлж байна. Сүүлийн үед ихээр гарч буй “телеграм” залилан буюу “даалгавар биелүүлж мөнгөө өсгөх боломжтой” гэсэн гэмт хэргийн хохирогч болж байгаад анхаарах шаардлагатай.

Харин ямар хүмүүс цахимаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байна вэ гэхээр холбогдсон 112 иргэний 39 нь өмнө нь ял эдэлж байжээ. Тэдний 16 нь цахим орчинд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байна. Энэ төрлийн гэмт хэргийг ажилгүй, боловсролгүй хүн үйлдэх тохиолдол бага бөгөөд бүрэн болон тусгай дунд, дээд боловсролтой, ажил хөдөлмөр эрхэлдэг, ихэвчлэн 18-30 насныхан үйлдсэн нь судалгаагаар тогтоогдсон.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ямар арга хэмжээ авч байгаа бол?

Цахим орчинд үйлдэгдсэн хэргийн улмаас тус дүүргийн хэмжээнд л гэхэд гурван тэрбум 375 сая төгрөгийн хохирол учирсан. Иргэд 150 мянга, 500 мянгаас эхлүүлээд 1000, цаашлаад 15 мянган ам.доллар шилжүүлж залилуулсан тохиолдол ч гараад байна. Манай прокурорын газраас мөрдөгчөөс ирүүлсэн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, эд хөрөнгө битүүмжлэх зэрэг ажиллагаа явуулах саналыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цаг алдалгүй шийдвэрлэж байгаа. Гэвч цахимаар хэрэг үйлдэгч нь гэмт үйлдэлдээ бусдын дансыг ашигладаг тул хэргийг шуурхай илрүүлэхэд хүндрэл учирдаг. Мөн цахим орчинд ажиллах, техник технологийн мэдлэгтэй мэргэжилтнүүдийг нэмэх шаардлага бий.

Судалгаанд үндэслэн цахим орчинд гэмт хэрэг хамгийн их үйлдэгдсэн хороодод энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай прокурорын мэдэгдэл хүргүүлсэн. Арилжааны банкууд тухайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан данс болон дансны гүйлгээтэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй гаргаж өгдөггүйгээс шалтгаалаад мөрдөн шалгах ажиллагаа удааширдаг. Тиймээс үүнд бас холбогдох банк, байгууллагууд анхаарах хэрэгтэй байгаа юм. Эцэст нь, цахим орчинд иргэд өөрсдөө мэдээллийн аюулгүй байдлаа хангаж, бусдад мөнгө шилжүүлэхээсээ урьтаж сайтар нягталж байхыг сануулъя.

Эх сурвалж: Өнөөдөр сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ9 сар 29. 13:53“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа9 сар 29. 12:53Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа9 сар 29. 12:48Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна9 сар 29. 12:44М.Мандхай: Сонсгол явуулахгүй байх сонирхол зарим бүлэглэлд байна9 сар 29. 12:35АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ9 сар 29. 12:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.