“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа


12-р сарын 3
15 цаг 19 минут

      Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзадын дүр бүхий “Н.Норовбанзад” 2 унцын мөнгөн дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж худалдаанд гаргалаа. Монгол-Япон улсын соёлын харилцааны гэрээ байгуулсны 50 жилийн ойн хүрээнд “Н.Норовбанзад” дурсгалын зоосны нээлтийн үйл ажиллагааг Монголбанкны Эрдэнэсийн сангийн мөнгөн тэмдэгтийн танхимд зохион байгууллаа.

Ардын жүжигчин Н.Норовбанзадын уран бүтээл нь “ЮНЕСКО”-ийн Аман ба соёлын биет бус өвийн шилдэг бүтээлээр бүртгэгдсэн бөгөөд Монгол үндэстэн, угсаатан, ястны эрт дээр үед бүтээж, олон зуун жилээр өвлөн эзэмшиж, хөгжүүлж ирсэн соёлын өвөрмөц, гайхамшигт өвийн нэг болох монгол ардын уртын дуу нь хүн төрөлхтний соёлын өв сангийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг нотолж, дэлхий дахинд баталгаажуулж, уянгалаг цээл хоолой нь дэлхийн олон оронд шуранхайлж, монгол ардын уртын дууны гайхамшгийг таниулж, бишрүүлсэн билээ. Түүнчлэн, тэрээр Москва хотод болсон Дэлхийн оюутан, залуучуудын их наадмаас алтан медаль, Японы Фүкүокагийн Азийн соёлын шагнал зэрэг олон улсын шагналыг хүртсэн юм.

Монголбанкнаас улс орны түүхэн үйл явдал, алдар цуут хүмүүс, өв соёл, спортын амжилт үзүүлсэн гавьяатнуудыг онцлон дурсгалын зоос гаргадаг уламжлалтай бөгөөд “Намжилын Норовбанзад” дурсгалын мөнгөн зоосыг 2 унц буюу 62.2 гр жинтэй, 38.61 мм диаметртэй, смартминтинг, хай рилийф (Smartminting, High Relief) технологиор Койн Инвест Траст компанид үйлдвэрлүүлэн худалдаанд гаргалаа.

Дашрамд дурдахад, Монголбанкны Эрдэнэсийн сангаас жил бүр эрхлэн гаргадаг “12 жил” цувралын “Могой жил” мөнгөн дурсгалын зоосыг монгол уламжлалт аргаар баруун гартаа галын дөлийг бадрааснаар дүрсэлж, Smartminting, High Relief технологиор үйлдвэрлүүлсэн бөгөөд “Могой жил” франчайз зоос 3 төрөл, “Лихтенштэйн 100 жил”, “Эргэлт”, “Үлэг гүрвэл Aves” зэрэг дурсгалын зоосыг шинээр худалдаанд гаргалаа.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж байгаа дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn сайтаас авах боломжтой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргажээ12 минут 3 секундын өмнөГэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв41 минут 16 секундын өмнөЕрөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг 5 хоногийн дотор хэлэлцэнэ43 минут 49 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна1 цаг 39 минутын өмнөЦээжний нөмөр шиг Буйр минь3 цаг 6 минутын өмнөОюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ3 цаг 16 минутын өмнө“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ3 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно, 10 хэм хүйтэн3 цаг 44 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа11 сар 16. 16:15АТГ хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ11 сар 16. 16:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа11 сар 16. 14:51Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна11 сар 16. 13:15ЭХЗХ шийдвэрээ өөрчилж, 380В-ын хэрэглэгчдийн шөнийн цахилгааны хөнгөлөлтийг 3000 кВт.ц болгожээ11 сар 16. 12:45Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авна11 сар 16. 10:50Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна11 сар 16. 10:13В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?11 сар 16. 10:10Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд11 сар 16. 10:07Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлэн шалгаж байна11 сар 16. 10:01Сэрэмжлүүлэг11 сар 16. 9:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно, 7 хэм хүйтэн11 сар 16. 9:02Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаарх асуулгын хариуг хэлэлцэв11 сар 14. 10:01“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ11 сар 14. 9:02Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.