БНСУ-ын Ерөнхийлөгч онц байдлыг цуцалжээ


12-р сарын 4
9 цаг 04 минут

       СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний ассамблей онц байдлыг зарлах тухай шийдвэрийг хүчингүй болгохыг дэмжсэний дараа Ерөнхийлөгч Юн Сог Ёль лхагва гаргийн үүрээр онц байдлын дэглэмийг цуцалж байгаагаа мэдэгдлээ. Юн Сог Ёль гэнэт онц байдал зарласнаас хойш зургаан цагийн дараа буюу 04:30 цагт Засгийн газар онц байдлын дэглэмийг зогсоох саналыг баталжээ. Ерөнхийлөгч сөрөг хүчнийг “төрийн эсрэг үйл ажиллагаа явуулан засгийн газрын ажиллагаанд саад учруулж байна" хэмээн буруутгаж гаргасан уг шийдвэр улс орон даяар төдийгүй олон улс орны санааг чилээв.

"Онц байдлын дэглэмийг хэрэгжүүлэхээр дайчлагдсан цэргүүд бааз руугаа буцаж, байдал хэвийн болсон" гэж Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдсэн байна.

“Өнгөрсөн шөнө 23:00 цагт миний бие улс орны үндсэн чиг үүрэг, Үндсэн хуулиар бий болгосон эрх чөлөөт тогтолцоонд саад учруулахыг оролдсон төрийн эсрэг хүчнээс улс орноо авран хамгаалахын тулд шийдэмгий байдлаар онц байдал зарлалаа. Гэхдээ Үндэсний Ассамблейн зүгээс онц байдлыг цуцлахыг шаардсан тул түүнийг хэрэгжүүлэхээр дайчлагдсан цэргүүдийг эргүүлэн татаж байна” гэж тэрбээр хэлжээ. Түүнчлэн төрийн албан тушаалтнуудын эсрэг импичмент зарлах оролдлого хийх зэргээр төрийн чиг үүрэгт саад тотгор учруулах гэсэн “бүдүүлэг” үйл ажиллагаагаа зогсоохыг Үндэсний Ассамблейд уриалж байгаагаа дахин илэрхийлсэн байна.

Хууль хүчингүй болсны дараа сөрөг хүчний бүлгийн гишүүд Юн Сог Ёлийг шүүмжилж, зарим нь Ерөнхийлөгчид импичмент зарлах саналыг санаачилна гэж сүрдүүлжээ.

Солонгосыг Сэргээн босгох намын бүлгийн дарга Хван Ун Ха хэлэхдээ, онц байдал зарласны дараа цэргийн алба хаагчдыг дайчилсныг зэмлэн буруушааж, импичмент зарлах саналыг дэмжих бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Онц байдал зарласан нь улс орныг төдийгүй гадаадын улсуудыг ч мөн цочирдуулсан шийдвэр байлаа. АНУ-ын албаны хүмүүс болж буй үйл явдалд ихэд санаа зовниж байгаагаа илэрхийлж, Өмнөд Солонгос дахь аливаа улс төрийн маргааныг тайван замаар шийдвэрлэнэ гэдэгт Вашингтон найдаж байгааг онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбелл олон нийтийн үйл ажиллагааны үеэр үг хэлэхдээ, Өмнөд Солонгосыг албан ёсны нэрээр нь БНСУ хэмээн дурдаж, “БНСУ-д болж буй үйл явдалд бид маш их санаа зовниж байна” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Өмнөд Солонгос-АНУ-ын эвсэл төмөр мэт бат бөх хэвээр байгааг дурдаад, асуудлыг тайван замаар шийдвэрлэхийг уриалав. “Улс төрийн аливаа маргааныг тайван замаар, хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт бид найдаж байгааг миний бие онцлон тэмдэглэхийг хүсэж байна, нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэхээс хамааран холбогдох мэдэгдлийг хийх болно” гэж тэрбээр хэлжээ.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33Чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ10 сар 2. 11:00ӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ10 сар 2. 9:42ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ10 сар 2. 9:30Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 2. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 2. 8:59Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.