Хүүхдийн мөнгө, цалин тэтгэврийн нэмэгдлийг хасахгүй, 2025 оны төсвийг өнөөдөр УИХ-д өргөн барина


12-р сарын 4
9 цаг 30 минут
        Сангийн яамнаас өчигдөр орой УИХ дахь хоёр намын бүлэгт 2025 оны төсвийн хуулийн төслийн танилцуулгыг хийсэн. Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлан МАН-ын бүлэгт, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат АН-ын бүлэгт  2025 оны төсвийн төслийн танилцуулгыг хийсэн юм.
Харин өнөөдөр 14.00 цагт Засгийн газар хуралдаж 2025 оны Төсвийн тухай хуулийн төслөө хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэх аж. Ерөнхий сайд томилолттой байгаа учраас өнөөдрийн хуралдаанд цахимаар оролцох юм байна. 2025 оны төсвийн хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсантай холбоотойгоор төсвийн зарлагыг 1.9-2.4 их наядаар бууруулах шаардлага үүссэн. МАН-ын бүлэг иргэдэд олгодог цалин, хүүхдийн мөнгийг хасахгүй байх улс төрийн шийдвэр гаргажээ. Тиймээс ирэх жил төрийн албан хаагчдын цалингийн зургаан хувийн нэмэгдэл болон хүүхдийн мөнгө тэтгэмжийг хэвээр олгохоор болсон байна.
Мөн Сангийн сайдын танилцуулсан төсөвт 833 тэрбумаар, гадаад зээлийн ашиглалтыг 211.6 тэрбумаар нийт 1.4 гаруй их наяд төгрөгөөр буулгахаар тооцжээ. Төсвийн тэнцлийн өөрчлөлтөөр тэнцвэржүүлсэн тэнцлийг 1.9 их наядаар, суурь тэнцлийг 1.7 их наядаар нэмэхээр болжээ. Харин төсвийн орлогыг 0.5 их наядаар, урсгал зардлыг 1.4 их наядаар, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг 0.8 их наядаар, гадаад зээлийг ашиглалтыг 0.2 их наядаар хасаар тооцжээ. Харин урсгал зардлаас 1.4 их наяд, хөрөнгийн зардлаас 0.8 их наяд, гадаад зээлийн ашиглалтд 0.2 их наяд гэх мэт нийт 2.4 их наядыг хасах саналыг намын бүлгүүдэд танилцуулсан байна. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар төсвийн төслөө эцэслэн хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Өсөхбаяр: Надаас хориотой бодис илэрснийг хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ мэдэгдье7 сар 25. 17:45Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана7 сар 25. 17:41Л.Оюун-Эрдэнэ Монголд иржээ7 сар 25. 16:32Эмзэг бүлгийн 200 хүнийг хүлээн авах Нийгмийн хамгааллын тусгай төвийг есдүгээр сард ашиглалтад оруулна7 сар 25. 16:22ОХУ-ын Засгийн газраас шатахууны экспортод хориг тавьбал Монгол энэ хоригт багтах уу7 сар 25. 16:04116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгджээ7 сар 25. 14:21Г.Өнөрбаяр: Тойргийн гишүүд "Тойрогтоо хөрөнгө оруулалт хийнэ" гэж сонгогдсон биз дээ7 сар 25. 13:42Туулын хурдны замын газар чөлөөлөлт үргэлжилж байна7 сар 25. 13:35Улсын хэмжээнд 43 байршилд завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна7 сар 25. 13:29Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо7 сар 25. 13:26Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана7 сар 25. 13:21Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил 85 хувьтай үргэлжилж байна7 сар 25. 13:19Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа7 сар 25. 13:16"Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана7 сар 25. 11:56Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна7 сар 25. 11:51Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ширхэг ачигч машиныг хүлээн авлаа7 сар 25. 11:47Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын улмаас эвдэрсэн Биокомбинат орчмын 66 га талбайг нөхөн сэргээж байна7 сар 25. 11:45Тайландын Камбожтой хиллэдэг хотод зорчихгүй байхыг анхаарууллаа7 сар 25. 11:43Майхан толгойгоос Дамбын пост хүртэлх гол дагуу үүссэн хогийг цэвэрлэж байна7 сар 24. 19:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ7 сар 24. 19:14Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:28Дунд голын ай савыг цэвэрлэж байна7 сар 24. 16:26Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа7 сар 24. 16:24Газарчны уулзвараас "Цайз 16"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:19COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ7 сар 24. 16:17Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:10Л.Хосбаяр: Хүүхдийн сэргээн засах төвийн 80 ортой шинэ эмнэлгийг хугацаанаас нь нэг жилийн өмнө ашиглалтад оруулна7 сар 24. 16:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 24. 16:06Нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийн голомтод хүргэж байна7 сар 24. 16:03Туул гол орчмын хог хаягдлыг цэвэрлэж байна7 сар 24. 15:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.