Ипотекийн зээлийн санхүүжилт, хүртээмжийг нэмэгдүүлэх боломжит бүх хувилбарыг судалж, хэрэгжүүлнэ


12-р сарын 5
8 цаг 49 минут

     Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа.

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн хуулийг батлуулж, иргэдээ орон сууцжуулах бодлого дэвшүүлэн ирэх 4 жилд 150 мянган орон сууц барихаар төлөвлөсөн.

Орон сууцны ипотекийн зээлд анх удаа байр авч буй залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, нийслэлээс орон нутаг руу шилжиж буй төрийн албан хаагчид зэрэг ЗОРИЛТОТ БҮЛГЭЭ ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦАНД хамруулахаар төлөвлөж байна.

Дээрх зорилтоо хэрэгжүүлэхэд Хуримтлалын сан, улсын төсөв, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж зэрэг гадаад дотоод бүхий л нөөц боломжоор ипотекийн зээлийн санхүүжилт, хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Чанартай, хямд үнэтэй орон сууц барихад, уул уурхайн бүтээгдэхүүний экспорттой уялдуулан хамтран ажиллах боломжийн талаар судалж үзэхийг элчин сайдаас хүслээ.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хот төлөвлөлттэйгөө уялдуулан орон сууцжуулах нэгдсэн төлөвлөлтөө гарган, элчин сайдад танилцуулна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд барьсан.

Үүнд сэргээн засах, хөдөлгөөн засал, зэрэг нарийн мэргэшлийн эмч, сувилагч нараа чадавхжуулахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа4 цаг 35 минутын өмнөКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ4 цаг 39 минутын өмнөБагануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно4 цаг 42 минутын өмнөДорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна9 цаг 19 минутын өмнө“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно9 цаг 22 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ9 цаг 26 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ9 цаг 35 минутын өмнөОрмузын хоолойг дахин хаажээ9 цаг 39 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ9 цаг 42 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо9 цаг 45 минутын өмнө“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ4 сар 9. 9:38Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа4 сар 9. 9:33Чуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 сар 9. 9:28Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ4 сар 9. 9:22УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 9. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 9. 9:15Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.