НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрад “Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан” цол тэмдэг гардууллаа


12-р сарын 5
10 цаг 29 минут
       Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишрад Монгол Улсын Засгийн газрын шагнал “Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан” цол тэмдгийг гардууллаа.
Тэрээр, өнгөрсөн 5 жилийн хугацаанд Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд манлайлан ажилласныг сайд онцлон тэмдэглэсэн. Тэр дундаа НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны стратегийн хүрээнд хүний хөгжил, жендерийн тэгш байдлыг хангах, ногоон, тогтвортой өсөлтийг дэмжиж, хүн төвтэй засаглалыг бэхжүүлэхэд НҮБ-ын байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангаж ажилласан юм.
Тапан Мишра Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, хөдөлмөр нийгэм хамгааллын салбарт НҮБ-аас хэрэгжүүлж буй олон хөтөлбөр, үйл ажиллагааг удирдан ажилласан. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 4 төрөлжсөн байгууллагатай “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг сайжруулах” чиглэлээр 2 сая долларын хөтөлбөр хэрэгжүүлсэн.
Ковид цар тахлыг даван туулахад, ялангуяа хүн амыг бүрэн дархлаажуулахад НҮБ-ын байгууллагуудын дэмжлэгийг удирдан ажилласан.
Хүмүүнлэгийн салбарт, гамшгийн бэлэн байдлыг хангах, зудын гамшигт өртсөн малчдад хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлыг манлайлж, 2023-2024 оны зудад өртсөн малчдад НҮБ-аас гамшгийн сангийн 1,5 сая долларын хүмүүнлэгийн тусламжийг хүргүүлсэн юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь33 секундын өмнө“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө5 минут 4 секундын өмнө“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав9 минут 15 секундын өмнө“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ2 цаг 9 минутын өмнөУлаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна2 цаг 12 минутын өмнөӨмнөд Солонгос төрийн салбарт 2 өдрийн автомашины хязгаарлалт тогтоолоо2 цаг 15 минутын өмнөС.Бямбацогт: Улс төржилтийг хойш тавьж, зөрчилгүй байх тал дээр анхаарч ажиллана2 цаг 22 минутын өмнөБусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ4 цаг 44 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 40 минутын өмнөБаянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина8 цаг 1 минутын өмнөАТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв8 цаг 9 минутын өмнөЭнэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна8 цаг 16 минутын өмнөНҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана8 цаг 21 минутын өмнөАжлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав8 цаг 23 минутын өмнөХҮН нам Засагт хамтрахаар шийджээ8 цаг 37 минутын өмнөӨнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр8 цаг 42 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 46 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан8 цаг 48 минутын өмнөУИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадаагүй учир МАН-ынхан намын бүлэг, Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар хойшлуулжээ4 сар 1. 19:36НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ4 сар 1. 18:33Төрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ4 сар 1. 18:30Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа4 сар 1. 18:22Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ4 сар 1. 18:17Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна4 сар 1. 17:52АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив4 сар 1. 17:48“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов4 сар 1. 17:42Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна4 сар 1. 13:56Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно4 сар 1. 10:56С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна4 сар 1. 9:44Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо4 сар 1. 9:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.