2025 он тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно


12-р сарын 5
16 цаг 19 минут

      Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн Улаанбаатар хотноо эхэллээ.

Зөвлөлдөх уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа агентлагууд болох Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, тэдгээрийн 9 дүүрэг, 21 аймаг дахь газар хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт болон салбарын бусад байгууллагын 180 гаруй удирдах ажилтан оролцож байна.

Энэхүү зөвлөлдөх уулзалтаар салбарын бодлогын шинэчлэл, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан асуудлууд, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох, зөвлөлдөх, аймаг дүүргийн салбарын хүрээнд 2023 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн удирдлагаар хангах юм.

Мөн бодлогын шинжилгээний зөвлөмж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон Гэр бүл, хүн амын хөгжлийн талаарх бодлого, анхаарах асуудлууд, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн халамжийн багц хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудлууд болон Нийгмийн даатгал хуримтлалын сангийн үйл, хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчлийн талаар хэлэлцэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндсэн 4 бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгаснаас гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар хариуцан хэрэгжүүлэх 57 зорилт байна.

Салбарын хүрээнд чиглэл бүрээр тогтолцооны шинэчлэлийг хийж бодлого, хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулах, хүн амд үзүүлж байгаа нийгмийн үйлчилгээг гэр бүл, их өгөгдөлд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ бид салбарын хэмжээнд үзүүлж байгаа үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглаж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх чиглэлд анхаарна. Ирэх 2025 он манай салбарын хувьд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно гэдгийг сайд онцлов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа23 минут 29 секундын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ3 цаг 7 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ3 цаг 11 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ4 цаг 2 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа4 цаг 6 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа4 цаг 14 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ4 цаг 19 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна4 цаг 22 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна4 цаг 52 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ5 цаг 10 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа5 цаг 47 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно5 цаг 56 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.