Хүүхэд онилсон луйвар


12-р сарын 6
9 цаг 14 минут

         Бат хүү түүхийн хичээлдээ маш дуртай. тэрээр дунд ангид байхаасаа эхлэн түүхийн ном, сэтгүүлүүдийг уншиж, судалж, ирээдүйд мундаг түүхч болох хүсэлтэй байв. Гэвч түүний эцэг, эх нь хүүгээ шинжлэх ухаан, технологийн чиглэлд мэргэжилтэн болгохыг хүсдэг байлаа. Нэгэн өдөр тэд интернэтээр “Хүүхдийн оюуны чадамжийг генетик тестээр тогтоож, ирээдүйг нь тодорхойлдог” гэх зар сурталчилгааг олж харан, очиж үзэхээр шийдсэн юм. Улмаар тэд хүүгийнхээ оюуны чадамжийг хурууны хээнийх нь тусламжтайгаар тодорхойлж болох талаар мэдэж авав.

Ийнхүү тэд хүүгээ энэхүү тестэд хамруулж оюуны чадамжийг нь үнэлүүлжээ. Гэтэл Бат хүүг уг тестэд тодорхойлсноор чадварлаг хуульч болох генийн өгөгдөлтэй гэж үзсэн байна. Харин түүхч, шинжлэх ухааны чиглэл түүнд огтоосоо ч таарахгүй гэж үзжээ.

Энэ хариултад тэд балмагдсан ч хүүгийнхээ шинэ ур чадварыг олж мэдсэндээ баяртай байлаа. Цаашид ч хүүхдээ энэ чиглэлээр нь сургах хүсэл сонирхолтой болов. Гэвч харамсалтай нь, тэд энэхүү оюуны чадамжийг тодорхойлох тест нь хуурамч бөгөөд шинжлэх ухааны нэр барьж, халхавч хийсэн бохир бизнесийн сүлжээ гэдгийг мэдээгүй.

Ирээдүйг хулгайлагсад

Хүн бүр хүүхдээ ирээдүйд мундаг мэргэжилтэн болж, амжилттай явахыг нь харахыг хүсдэг. Энэ хүсэл эрмэлзэлдээ тулгуурлан олон эцэг, эх хүүхдүүдээ багаас нь төрөл бүрийн сургалт, дамжаанд хамруулж, тэднийг өөрсдийгөө олох, ирээдүйд амжилттай байх замыг нь олоход туслахыг хичээдэг. Тэгвэл эл хүсэл эрмэлзэлд нь тулгуурласан луйврын сүлжээ Монгол Улсад цэцэглээд эхэлжээ. Тэдний гол зорилго мөнгө олох бөгөөд онилж буй бүлэг нь хүүхдүүд аж. Тэд хүүхдүүдийн гэгээн сэтгэл, эцэг эхчүүдийн үр хүүхдээ амжилттай хүн болгох хүсэл дээр тулгуурлан уг луйвраа явуулж байна.

Улмаар хурууны хээний тусламжтайгаар тухайн хүүхдийн оюуны потенциалыг нь хэмжиж өгнө гэсэн худал маркетинг тарааж бусдыг залилдаг аж. Илүү тодруулбал, тэд хүүхдүүдээс хурууны хээг нь авч аль салбарт цаашид явбал илүү амжилт олж болох талаар тодорхойлж өгдөг байна. Бүр цаашилбал, “Хүүхдийн чинь тархины энэ чадвар илүү хөгжсөн байна” гэх мэтээр үйлчлүүлэгчдийнхээ тархийг угааж, өөрсдийн зохиосон хуурамч зохион бичлэгээ уншиж өгдөг аж.

Яг үнэндээ хурууны хээнээс хүний генетик мэдээллийг тодорхойлох боломжгүй бөгөөд энэ нь шинжлэх ухааны үндэслэлгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Гэтэл энэ төрлийн сүлжээ төрийн өмчийн цэцэрлэг сургуулиудад ч нэвтэрч, эцэг эхчүүдийг луйвардаж эхэлснийг эх сурвалжууд хэлж байна.

Манай хүүхэд улсын цэцэрлэгт сурдаг. Цэцэрлэг дээр нэг сэтгэлзүйч ирж, хурууны хээгээр генетик мэдээлэл авч, хүүхдийн зан чанар, оюун ухааны чадамж, бэрхшээл даван туулах чадвар, мэргэжил сонголт, авьяас, суралцах арга барил зэрэг олон чадварыг илрүүлнэ гэсэн. Үнэ нь 45000 төгрөг. Манайх хүүхдээ шинжлүүлээгүй ч олон ээж, аав хүүхдээ харуулсан байсан.
Иргэн Ц

Мөн энэ сүлжээ нийслэлийн иргэдээс хальж, орон нутагт ч эрчээ аваад эхэлжээ. Тодруулбал, Genetic test Mongolia, Унага хувь хүний хөгжлийн академи, Genetic test UB гэх мэтчилэн маш олон газрууд энэхүү луйврыг маш амжилттайгаар нийслэл, орон нутагт зохион байгуулж байна.

Хүүхэд онилсон луйварМУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор О.Одгэрэл

 "Хурууны хээгээр генетик мэдээлэл буюу оюуны чадамжийг нь тодорхойлох ямар ч боломжгүй. Дэлхийд ийм технологи бий болоогүй. Энэ бол цэвэр луйвар."

Гэтэл өнөөдөр энэ төрлийн луйврыг хийж байгаа ихэнх байгууллага үйл ажиллагаагаа эрхлээд 5-6 жилийн нүүрийг үзсэн байна. Тэд хүүхдэд оюуны чадамж, карьер төлөвлөлт гээд олон зүйлсийг нь хурууны хээний тусламжтайгаар мэдэж өгнө гэж мөнгө угаадаг. Үнийн хувьд оюуны чадамжийн тест гаргуулахад 45-130 мянга төгрөгийн өртөгтэй байдаг аж. Улмаар 40-60 хуудас бүхий хүний тархины хөгжил, оюуны чадамж потенциал, төрөлхийн зан төлөв, авьяас чадварыг тодорхойлсон хуурамч тест бэлтгэж өгдөг байна.

Мөн үүний зэрэгцээ тухайн чадвартаа тулгуурлан ямар хичээл, дугуйлан болон мэргэжил сонголтыг хийвэл ирээдүйд амжилтад хүрэх боломж өндөр зэргийг тодорхойлж өгдөг аж. Үүгээр зогсохгүй тэд нэр бүхий олон сургууль, цэцэрлэг, сургалтын төвүүдтэй хамтарч энэхүү луйвраа өргөжүүлээд даджээ.

Хүүхэд онилсон луйварШинжлэх ухааны контент бүтээгч А.Доржпалам

"Хурууны хээ болон генетик мэдээлэл хоорондоо холбоотой гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлгүй худал мэдээлэл юм. Ийм худал хуурмаг дээр суурилан хүүхдийн ирээдүйн карьер, мэргэжил сонголтод нь нөлөөлөх үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс бол товчхондоо “луйварчид”. Өнөөдөр энэ чиглэлийн бизнес хот хөдөөгүй дэлгэрчээ. Олон нийт энэ тухай мэдээлэлгүй байж болох ч хүүхдээ гэсэн сэтгэл дээр нь дөрөөлж худлыг худалдах нь яав ч ёс зүйтэй үйлдэл биш."

Ийнхүү худал мэдээлэл өгч, хүмүүсийг тархидахаас гадна өөр нэг асуудал байна. Энэ нь хувийн мэдээлэл цуглуулах эрсдэл.

Хүний эмзэг мэдээллийг хамгаалах тухай хууль хангагдсангүй

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хоёр жил орчмын хугацаа өнгөрөөд байна. Уг хууль батлагдсанаар иргэдийн хувийн мэдээлэл болох нэр, оршин суугаа хаяг, регистрийн дугаар, хурууны хээ зэргийг хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл иргэдийн хувийн мэдээлэл бодит байдал дээр бүрэн хамгаалагдаж чадахгүй байсаар байна. Жишээ нь, дээрх оюуны чадамжийг нь хурууны хээгээр тодорхойлно гэсэн байгууллагууд хүний хурууны хээг ямар программ дээр хэрхэн цуглуулж, боловсруулж байгаа нь тодорхойгүй бөгөөд энэ хэрээрээ эргэлзээ, эрсдэлийг дагуулж буй.

Хүүхэд онилсон луйварХуульч, судлаач Л.Галбаатар

"Хуульд зааснаар хүний хувийн мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглахдаа мэдээллийн эзнээс заавал зөвшөөрөл авна. Гэхдээ хуулийн 8.2-т заасан долоон нөхцөлийг заавал урьдчилж танилцуулж бичгээр зөвшөөрөл авах ёстой. Ингээгүй бол хууль бус болно. Харин хурууны хээг ашиглаж хуурч мэхэлж байна гэвэл Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэрэг гэж үзнэ. Мөн анх зөвшөөрөл авснаас өөр зорилгоор биометрик мэдээллийг ашигласан, хууль бусаар боловсруулсан асуудал байвал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ."

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд зааснаар биометрик болон хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаардаг. Хүн өөрөө хурууны хээний мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн ч гэсэн аюулгүй байдлыг хангах нь тухайн байгууллагын үүрэг гэдгийг хуульд тусгасан байдаг.

Түүнчлэн хүний эмзэг мэдээлэл, генетик болон биометрик мэдээлэл боловсруулахад баримтлах технологийн аюулгүй байдлын шаардлага, журам гэж бий. Энэ хүрээнд мэдээлэл боловсруулах сервер нь дараах нөхцөл шаардлагыг хангасан байх ёстой байдаг аж.

Үүнд:
- 3.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт байршдаг байх;
- 3.2.2.зөвхөн Монгол Улсаас нэвтрэх (хандах) боломжтой байх;
- 3.2.3.зориулалтын техникийн өрөөнд серверийг байршуулсан байх;
- 3.2.4.шаардлагатай тохиолдолд серверийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой байх;
- 3.2.5.Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээр дамжуулан мэдээлэл солилцох боломжтой байх;
- 3.2.6.Харилцаа холбооны зохицуулах хорооны сүлжээний цагийн сервертэй холбогдсон байх;
- 3.2.7.мэдээлэл солилцох системийг “SSL” сертификатаар хамгаалсан байх;
- 3.2.8.тогтмол хугацаанд мэдээллийн системийг нөөцөлдөг байх.
- 3.3.Мэдээлэл боловсруулж буй этгээд сүлжээний аюулгүй байдлыг хангах зорилгоор сүлжээний орж, гарч байгаа урсгалуудыг тогтмол хянаж, сэжигтэй үйлдэл, хандалтыг зогсоох (firewall) системтэй байна гэж журамд тусгажээ.

Гэтэл дээрх луйврыг хийж буй байгууллагууд энэ төрлийн үйлчилгээг бусдад үзүүлэхдээ хүний хувийн мэдээллийг хамгаалах тал дээр анхаардаггүй, ойшоодоггүй. Иргэд ч мөн өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхдөө аюулгүй байдлыг хангах тал дээр шаардлага тавьдаггүй нь дараа дараагийн эрсдэлийг үүсгэх хөрс нь болж өгч буй.

Эцэст нь, дээрх үйлчилгээг үзүүлж буй хувь хүн, байгууллагууд батлагдаагүй зүйлд хүүхдүүдийн толгойг угааж, хууль бус наймаагаа олшруулсаар байна. Энэ хэрээр хүүхдүүдийн ирээдүй хулгайлагдаж буй...

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 31. 12:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно10 сар 31. 12:12УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө10 сар 31. 11:46БНСУ таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлал болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлжээ10 сар 31. 11:41УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ажлын тайлан10 сар 30. 17:1311 дүгээр сарын 1-ний өдрөөс Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов10 сар 30. 17:09Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна10 сар 30. 17:02Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 14:48Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 12:40Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 30. 10:22Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 10:19НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ10 сар 30. 10:15НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав10 сар 30. 9:40Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ10 сар 30. 9:37457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна10 сар 30. 9:28Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ10 сар 30. 9:24Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 30. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 30. 8:59Штайнмайэрийн дотно үг, Стуббийн инээмсэглэл, Лукашенкогийн каравайтай У.Хүрэлсүхийн дипломат улс төр ба 95 сая ам.долларын гэрээ10 сар 30. 8:51Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 29. 17:32Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 29. 16:00АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав10 сар 29. 11:26Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав10 сар 29. 10:30Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна10 сар 29. 10:26Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо10 сар 29. 10:17Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална10 сар 29. 10:13Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа10 сар 29. 10:06Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ10 сар 29. 9:59Б.Чимэглхам: Тархины харвалтын 80 хувьд нь бүрэн сэргийлэх боломжтой10 сар 29. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.