Төрийн банк , Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Төрийн банк нь Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоотой хамтран ажиллахаар энэхүү санамж бичгийг байгуулж байгаа ажээ.
Тус санамж бичгийг байгуулсан нь ногоон, тогтвортой хөгжлийн санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг банк, санхүүгийн салбарт хөгжүүлж, нэвтрүүлэх, хэрэгжилтийг дэмжих, иргэд бизнес эрхлэгчдэд тогтвортой санхүүжилтийн талаар мэдлэг мэдээлэл өгөх ажлын эхлэл юм. Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Тэргүүн дэд захирал Д.Сугар, Тогтвортой санхүүжилтийн холбоог төлөөлж Ерөнхий менежер Д.Энхлин болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Байгаль орчны доройтол нь Дэлхий нийтээр анхаарал хандуулж буй томоохон асуудал болоод байгаа төдийгүй Төрийн банк холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, олон улсын сайн туршлагыг нутагшуулах, санхүүгийн салбарт ногоон, тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүнийг санал болгох, тогтвортой бизнесийн үйл ажиллагааг дэмжих тал дээр манлайлан ажиллахаар зорьж буйгаа илэрхийллээ.
Итгэл төгс Ногоон ирээдүй
Facebook
Twitter
Youtube


Хагас коксон түлшийг дотоодод үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөлөө
АҮЭБЯ: Энгийн АИ-92 хуучин үнээрээ байгаа
Төрийн банкны хувьд 2025 он хамтын хүч, хариуцлагатай хөгжил, олон улсын тавцанд баталгаажсан итгэлийн жил байв
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд таныг урьж байна
Монголын эрчим хүчний систем Өвөр Монголын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залгагдах гэрээ байгууллаа
Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
Гүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэрт гаргалаа.gif)

Сэтгэгдэл бичих