Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн 2024 оны 287 дугаар захирамжаар “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-2” төслийг олон нийтэд танилцуулан хэлэлцүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлын хэсгийг байгуулсан. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Эрдэнэболдоор ахлуулсан тус ажлын хэсэг өнөөдөр ПСХХ, ХЭҮК-той хамтран “Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.



Төрийн ордонд анх удаа хүний эрхийн үндэсний сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг явуулж байгаа бөгөөд энэ удаа хууль, эрх зүйн их, дээд сургуулиудын 100 гаруй оюутан залуус хамрагдаж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх сургалтаар хүний эрхэд суурилсан хандлагын талаар ойлголт, мэдлэг олгохоос гадна “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх”, ”Тэгш эрх”, “Шударгаар шүүлгэх эрх” зэрэг хүний эрх хамгааллын чиглэлээр мэргэшүүлэх хичээлүүдийг заах юм. Мөн тэдэнд “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-2” хөтөлбөрийн төслийг танилцуулж, саналаа боловсруулахыг даалгасан нь сонирхолтой аж. Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.

Facebook
Twitter
Youtube


Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа
ХЗБХ: Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
АҮЭБЯ: Энэ сард 193460 тонн шатахуун импортолно
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж, хөгжүүлж ажиллахыг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
“УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.gif)

Сэтгэгдэл бичих