ТБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ


12-р сарын 6
15 цаг 31 минут

 

      Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.05/ хуралдаан 09 цаг 23 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулсан. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт  11 хууль,  дөрвөн тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн байна. 

Хууль тогтоомжийн төслүүдийн талаарх танилцуулгад, Хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, төсөв хооронд үе шаттай, оновчтой зохицуулалт хийх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд олон нийтийн болон хараат бус, хөндлөнгийн хяналтыг өргөжүүлж, сахилга бат, хариуцлагыг сайжруулж, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн, боловсруулах үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төслийг дэмжих зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан гэсэн байв.

Мөн төсвийн урсгал зардал бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Соёлын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулах авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээл дэх арилжаанд оролцогчдын эрэлтийг нэмэгдүүлэх, жишиг хүүг тогтоох, хоёрдогч зах зээл дэх үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах зорилгоор “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, байгаль, цаг уурын болон бусад болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус боловсруулсан гэж байлаа.

Хууль тогтоомжийн төслүүд батлагдсанаар бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх татварын ялгаатай бодлогыг 2025 оноос эхлэн хэрэгжүүлж, бүс, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх, урсгал зардлыг бууруулах боломжийг бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу 2022 оноос хэрэгжсэн төсөл арга хэмжээний талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцлэх эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төрийн эдийн засагт үзүүлэх ачааллыг багасгах, хувийн хэвшилрүү шилжүүлэх зэргээр төсвийн зохистой бүтцийг бий болгох чиглэлийг Засгийн газарт өгөх талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийг Засгийн газар яаралтай өргөн мэдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир төсвийн төслийг дахин өргөн мэдүүлсэнтэй холбоотой орон нутагт шат, шатны төсөв хэлэлцэн батлах чиглэлийг өгсөн эсэх, уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах асуудалд баримталж буй бодлогын талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр төсөв дагасан хуулийн төсөлд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд Засгийн газар жагсаалт гаргаж, татварын хувь хэмжээг тогтоохоор тусгаж, дахин өргөн мэдүүлсэн учир шалтгааны талаар асуулт асууж, хариулт авсан.

Мөн  хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Г.Дамдинням, П.Мөнхтулга, Г.Ганбаатар, Д.Батбаяр нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Ингээд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай,  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Соёлын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулах авах зарим арга хэмжээний тухай”, “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”,“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөвсгөл нуурт хар хил гарчээ1 сар 17. 16:36Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ1 сар 17. 16:30Ток цахилгааны төлбөрөө банкаар төлбөл НӨАТ-ын баримт олгохгүй1 сар 17. 14:31УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга Л.Энхнасан Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудад ажиллаж байна1 сар 17. 13:22Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна1 сар 17. 13:16Монгол Улсын Засгийн газар БНФУ-ын “Орано майнинг” компанитай ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байна1 сар 17. 12:00Тураах ба анорексийг эмчлэх шинэ нээлт хийжээ1 сар 17. 10:42С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай1 сар 17. 10:39УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ирцийн мэдээ1 сар 17. 10:31Толгойт, МҮОНРТ, Баянхошуу, Хайлааст орчимд агаар бохирдолтой байна1 сар 17. 10:27Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ1 сар 17. 9:32Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн шинэ гишүүд үүрэгт ажлаа хүлээн авлаа1 сар 17. 9:28"Хөх сувд-2025" мөсний баярын хөтөлбөр1 сар 17. 9:25Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ1 сар 17. 9:15УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв1 сар 17. 8:44Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар албан ёсны хэлэлцээ хийлээ1 сар 17. 8:38О.Алтангэрэл сайд аа, мега төслүүдийн сургаар идэвхжсэн хөлсний анархистуудад хуулийн хариуцлага тооцохгүй юм уу1 сар 17. 8:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн1 сар 17. 8:22Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авлаа1 сар 16. 23:01Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа1 сар 16. 22:54СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авлаа1 сар 16. 22:51Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ1 сар 16. 22:49“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны тайлан, мэдээллийг сонслоо1 сар 16. 22:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ататуркийн бунхан цогцолбор”-т хүндэтгэл үзүүллээ1 сар 16. 15:59СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв1 сар 16. 15:55Монгол зураач А.Гэгээгийн бүтээл Нидерландын хааны шагналд нэр дэвшлээ1 сар 16. 15:28Баянхошуу орчимд агаар их бохирдолтой байна1 сар 16. 12:33“Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух, түлшний технологи)” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна1 сар 16. 12:23Өнгөрсөн арванхоёрдугаар сар 25 дахь дулаан сар боллоо1 сар 16. 10:38УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ1 сар 16. 10:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.