Төрийн банк биржийн бус зах зээлд “Ногоон ирээдүй” бонд гаргалаа


12-р сарын 9
14 цаг 31 минут

      Төрийн банк нь Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр биржийн бус зах зээлд хаалттай хүрээнд анх удаагаа “Ногоон ирээдүй” бонд гаргаж цан цохих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Уг бонд нь дотоодын биржийн бус зах зээлд гаргаж буй анхны Ногоон бонд гэдгээрээ онцлог бөгөөд Банкны тогтвортой хөгжлийн зорилт, тогтвортой санхүүжилтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын эхлэл болж буй юм.

“Төрийн банк” ХК нь энэхүү бондыг Монгол улсын ногоон таксономи болон банкныхаа Тогтвортой санхүүжилтийн хүрээнд тодорхойлсон шалгуурыг хангасан ногоон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах бөгөөд цаашид бид Тогтвортой хөгжилд чиглэсэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг өргөжүүлэн, хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгааг ёслолын үеэр дурдлаа.

Ногоон ирээдүй” хаалттай бондын Андеррайтераар БиДиСек ҮЦК ажилласан төдийгүй тухайн бондын санхүүжилт нь хөрөнгө оруулагчид өрсөлдөхүйц өгөөж, тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулах боломжийг бий болгосноороо давуу талтай юм.

Монгол улсын тогтвортой хөгжил, уур амьсгалын зорилтуудтай уялдсан нэгдмэл, олон талт хамтын ажиллагааг хангасан, тогтвортой санхүүгийн системийг 2030 он хүртэл хөгжүүлэх, ингэснээр бүс нутагтаа тогтвортой санхүүгийн мэдлэг, манлайллын төв болох зорилгоор Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2022 онд “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”-ийг баталж, 2030 он гэхэд банкны салбарын ногоон зээлийн багцыг нийт зээлийн багцын 10 хувьд хүргэх зорилтыг тавьсан. Мөн энэ онд Монгол Улсын Засгийн газраас Төрийн банкийг ногоон хөгжлийг дэмжигч банк болгон зарласан бөгөөд тус банк нь үндэсний хэмжээний зорилтыг хэрэгжүүлэхээр “Байгаль орчин, нийгэм, засаглалын бодлого”-ыг шинэчлэн батлуулж банкныхаа ногоон зээлийн багцыг 2030 он гэхэд 10 хувьд хүргэхээр зорьж байгаа аж.

 

                                          Итгэл төгс Ногоон ирээдүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв18 минут 30 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно25 минут 8 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 37 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 41 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 37 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 43 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.