Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд хилийн хориг тавьжээ


12-р сарын 9
17 цаг 31 минут

      СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /DW/. Онц байдал зарлах тухай зарлигийг нь шалгаж байгаатай холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг хилийн чанадад зорчихыг тус улсын эрх баригчид даваа гарагт хоригложээ.

Парламентын сонсголын үеэр нэгэн хууль тогтоогч Юн Сог Ёлийг улс орноо орхин гарахыг хориглосон эсэхийг асуухад, Хууль зүйн яамны Шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн комиссар Бэ Сан Ап “Тийм ээ, тэгсэн” гэж хариулжээ. Өмнөд Солонгосын өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлигатай тэмцэх газрын дарга өмнө нь Юн Сог Ёлийг хилийн чанадад зорчихыг хориглохыг мөрдөн байцаагчдад даалгасан гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Юн Сог Ёль “Умард солонгосыг дэмжигч хүчнээс” ангижрахын тулд онц байдал зарласан гэж мэдэгдээд, өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм. Гэвч энэ алхам нь улс орныг улс төрийн хямралд оруулжээ. Нийслэл Сөүлийн гудамж, парламентын ордны эргэн тойронд зэвсэглэсэн цэргүүдийг байрлуулсан нь ард түмнийг цочирдуулсан байна. Улс төрийн асар их дарамт шахалтад орсны дараа Ерөнхийлөгч маргаан дагуулсан шийдвэрээ хэдхэн цагийн дотор цуцлахаас өөр аргагүйд хүрчээ.

Юн Сог Ёль гаргасан шийдвэрийнхээ төлөө хүлцэл өчсөн боловч огцрох хүсэлт гаргаагүй юм. Сөрөг хүчний намууд Ерөнхийлөгчийг огцруулна гэж мэдэгдсэн боловч өнгөрсөн амралтын өдрүүдэд эрх баригч намын ихэнх хууль тогтоогч санал хураалтыг "бойкотлосны" улмаас түүнийг огцруулж чадаагүй байна.

Эрх баригч “Ардын хүч” нам /AХН/ мэдэгдэхдээ, “томоохон хагарал хуваагдал, эмх замбараагүй байдал”-аас зайлсхийхийн тулд уг санал хураалтыг "бойкотолсон" гэжээ. Тус нам “энэ хямралыг илүү эмх цэгцтэй, хариуцлагатайгаар шийдвэрлэнэ” гэдгээ мэдэгдсэн байна. Харин сөрөг хүчин Ерөнхийлөгчид импичмент зарлах шинэ саналыг энэ долоо хоногт дахин өргөн барихаа амлажээ.

Ерөнхийлөгчийг саатуулах боломжтой юу?

Ерөнхийлөгчид хилийн хориг тавихаас гадна, нөхцөл бүрдсэн тохиолдолд цагдаа нар түүнийг баривчлах боломжтой гэж Үндэсний цагдаагийн газрын ахлах ажилтан даваа гарагт “Associated Press” агентлагт мэдээлжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч албан тушаалаа хашиж байх хугацаандаа халдашгүй дархан эрхтэй байдаг. Гэхдээ бослого гаргасан, эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдсан тохиолдолд хамаардаггүй байна. Үүнээс үзэхэд Юн Сог Ёлийг онц байдал зарлах зарлиг гаргасантай нь холбогдуулан цагдаа нар байцааж, саатуулж болно гэсэн үг. Гэхдээ Ерөнхийлөгчийн албан тушаалдаа байгаа цагт энэ нь боломжгүй гэж олон хүн үзэж байна.

Ням гарагт цагдаа нар Батлан ​​хамгаалахын сайд асан Ким Ён Хёныг онц байдал тогтоох оролдлогод оролцсон хэргээр баривчилжээ. Тэрбээр богино хугацаанд үргэлжилсэн онц байдлыг зарлахад хүргэсэн гол хүнд тооцогдож байгаа аж. Түүний хувьд Батлан ​​ хамгаалахын сайдын албан тушаалаасаа хэдийнэ огцорсон юм.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ31 минут 29 секундын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ2 цаг 28 минутын өмнөБаянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина3 цаг 50 минутын өмнөАТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв3 цаг 57 минутын өмнөЭнэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна4 цаг 4 минутын өмнөНҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана4 цаг 9 минутын өмнөАжлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав4 цаг 11 минутын өмнөХҮН нам Засагт хамтрахаар шийджээ4 цаг 25 минутын өмнөӨнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр4 цаг 31 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 34 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 цаг 36 минутын өмнөУИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадаагүй учир МАН-ынхан намын бүлэг, Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар хойшлуулжээ4 сар 1. 19:36НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ4 сар 1. 18:33Төрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ4 сар 1. 18:30Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа4 сар 1. 18:22Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ4 сар 1. 18:17Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна4 сар 1. 17:52АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив4 сар 1. 17:48“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов4 сар 1. 17:42Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна4 сар 1. 13:56Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно4 сар 1. 10:56С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна4 сар 1. 9:44Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо4 сар 1. 9:37Ханш нээх өдөр зарим хилийн боомт амарна4 сар 1. 9:32“FIBA 3x3 Asia Cup” тэмцээн өнөөдөр эхэлнэ4 сар 1. 9:27Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр4 сар 1. 9:25Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна4 сар 1. 9:08Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв4 сар 1. 9:00УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 1. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 1. 8:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.