ЁЗДБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ


12-р сарын 9
17 цаг 46 минут

      УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2024.12.09/  Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслүүдийн талаар танилцуулав. Тэрбээр, Улсын Их Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хэлэлцэн баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадаад зах зээлийн тогтворгүй байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэн 2025 оны төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай гэсэн үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Улмаар Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авч “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулж, дахин өргөн барьсан гээд төсвийн төсөлд зардлыг бууруулахад баримталсан зарчмыг танилцууллаа. Тухайлбал, нэгдсэн төсвийн нийт орлогын төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.8 тэрбум төгрөгөөр буурахаар тооцсон байна. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болохоор байгаа ажээ. Түүний дараа 2025 оны нэгдсэн Төсвийн төсөлд  өгсөн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням танилцуулав.

Тэрбээр,  аудитын зорилго нь Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангасан эсэх, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх зорилтод нийцсэн эсэхийг хянаж, дүгнэхэд чиглэсэн. Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 33,470.0 /гучин гурван их наяд, дөрвөн зуун далан/  тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 3,173.4/ гурван их наяд, нэг зуун далан гурав, аравны дөрөв/ тэрбум төгрөгийн ашигтай буюу ДНБ-ий 3.3 хувь, тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдалгүй байхаар тус тус төлөвлөжээ гэлээ. 

Мөн  тэрбээр, Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлал, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн боловч цаашид анхаарах асуудлыг онцлов. Тухайлбал, гадаад хүчин зүйлийн нөлөөлөл, уул уурхайн салбарын голлох нэрийн бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаалж нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдах, орлого тасрах эрсдэлийг тооцох, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг төсөвт өөрчлөлт оруулах бүрд нэмж өөрчилж байгаа нь төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг алдагдуулж, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулж байгааг анхаарууллаа. Түүнээс гадна цахим систем болон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын өртөг зардлыг тооцож төлөвлөх, хянах, хэрэгжүүлэх, хүлээн авахтай холбоотой зохицуулалт, жишиг үнэ, заавар журам хангалтгүй байгаа нь төсөвт өртгийг үндэслэлтэй тооцож үр ашигтай төлөвлөхөд сөргөөр нөлөөлж байгаа талаар төсвийн урсгал зарлагыг хумьж, зарим хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөсөн нь төсвийн зарлагын ДНБ-д эзлэх харьцааг бууруулсан сайн талтай боловч зардлыг хэт механикаар хассан нь 2025 онд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулах, тоо хэмжээг хумих эрсдэл үүсэх магадлалтай байна хэмээн танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Б.Хэрлэн, А.Ариунзаяа нар асуулт асууж, санал хэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүдийн цалин, урамшуулал хасагдах эсэх талаар тодруулахад, Ажлын хэсгээс, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд үндэсний зөвлөл, хороо, комисс, ажлын хэсгийн гишүүнд үндсэн ажлын цалин хөлснөөс гадуур ажлын хөлс, цалин олгохыг хориглохоор заасан. Харин Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүдэд хамаарахгүй гэв. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Төрийн албаны зөвлөлийн үндсэн чиг үүрэгт сургалт зохион байгуулах ажил багтдаг атал энэ зардлыг бүрмөсөн хассан шалтгааныг тодруулаад, сүүлийн төрийн албан хаагчдын халаа, сэлгээ их явагдаж байна гэсэн мэдээллийг лавлав.

Сангийн яамны газрын дарга М.Санжаадорж, хуулийн төсөлд төрийн байгууллагын сургалт, семинарын зардлыг танаж, цахим хэлбэрээр зохион байгуулах чиглэлийг баримталсан. Төрийн албан хаагчдад зориулсан сургалтуудыг Удирдлагын академи хариуцаж байна. Мөн тус академийн зардлыг 10 хувь хассан гэв. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, өнгөрсөн 09 дүгээр сарын байдлаар 20 орчим мянган төрийн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд 18 мянган төрийн албан хаагч нөхөж орсон байна. Сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдсэн учраас төрийн албан хаагчийн тоо 2000-аар нэмэгдсэн гэв.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Мөн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” болон “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуульд заасны дагуу төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөвсгөл нуурт хар хил гарчээ1 сар 17. 16:36Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ1 сар 17. 16:30Ток цахилгааны төлбөрөө банкаар төлбөл НӨАТ-ын баримт олгохгүй1 сар 17. 14:31УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга Л.Энхнасан Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудад ажиллаж байна1 сар 17. 13:22Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна1 сар 17. 13:16Монгол Улсын Засгийн газар БНФУ-ын “Орано майнинг” компанитай ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байна1 сар 17. 12:00Тураах ба анорексийг эмчлэх шинэ нээлт хийжээ1 сар 17. 10:42С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай1 сар 17. 10:39УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ирцийн мэдээ1 сар 17. 10:31Толгойт, МҮОНРТ, Баянхошуу, Хайлааст орчимд агаар бохирдолтой байна1 сар 17. 10:27Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ1 сар 17. 9:32Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн шинэ гишүүд үүрэгт ажлаа хүлээн авлаа1 сар 17. 9:28"Хөх сувд-2025" мөсний баярын хөтөлбөр1 сар 17. 9:25Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ1 сар 17. 9:15УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв1 сар 17. 8:44Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар албан ёсны хэлэлцээ хийлээ1 сар 17. 8:38О.Алтангэрэл сайд аа, мега төслүүдийн сургаар идэвхжсэн хөлсний анархистуудад хуулийн хариуцлага тооцохгүй юм уу1 сар 17. 8:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн1 сар 17. 8:22Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авлаа1 сар 16. 23:01Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа1 сар 16. 22:54СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авлаа1 сар 16. 22:51Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ1 сар 16. 22:49“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны тайлан, мэдээллийг сонслоо1 сар 16. 22:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ататуркийн бунхан цогцолбор”-т хүндэтгэл үзүүллээ1 сар 16. 15:59СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв1 сар 16. 15:55Монгол зураач А.Гэгээгийн бүтээл Нидерландын хааны шагналд нэр дэвшлээ1 сар 16. 15:28Баянхошуу орчимд агаар их бохирдолтой байна1 сар 16. 12:33“Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух, түлшний технологи)” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна1 сар 16. 12:23Өнгөрсөн арванхоёрдугаар сар 25 дахь дулаан сар боллоо1 сар 16. 10:38УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ1 сар 16. 10:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.