Японы “Nihon Hidankyo” байгууллага Нобелийн Энх тайвны шагналыг хүртлээ


12-р сарын 11
10 цаг 22 минут

       ОСЛО, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /NHK/. Атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг төлөөлдөг Японы “Nihon Hidankyo” байгууллага дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Нобелийн Энх тайвны шагналыг Норвегт гардан авлаа. Дэлхий даяар хурцадмал байдал даамжирч, цөмийн зэвсэг хэрэглэх вий гэсэн болгоомжлол үүсээд буй энэ үед тус байгууллага энэхүү шагналыг хүртэж байна.

Мягмар гарагт Осло хотод болсон шагнал гардуулах ёслолд “Nihon Hidankyo” байгууллага 30 гишүүнээ илгээсэн байна. Тус байгууллага 1956 онд үүсэн байгуулагдсан цагаасаа хойш “хибакүша” гэгддэг атомын бөмбөгдөлтөд өртсөн хүмүүст  тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. Мөн дэлхий даяар цөмийн зэвсгийг хориглохын төлөө хүчин чармайлт гаргаж ирсэн бөгөөд тэд өөрсдийн туулж өнгөрүүлсэн зовлон бэрхшээлийн талаар ярихын тулд дэлхийн өнцөг булан бүрд аялжээ.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд “Nihon Hidankyo” байгууллагын  дарга Терүми Танака оролцож үг хэллээ. “Үй олноор нь хөнөөх туйлын хүмүүнлэг бус зэвсэг болох цөмийн зэвсгийг нэн даруй устгахыг бид шаардаж байна, цөмийн зэвсэг нь хүн төрөлхтөнтэй хамт байхыг зөвшөөрөх ёсгүй” гэж хэлсэн байна.

Норвегийн Нобелийн хорооны дарга Йорген Ватне Фриднес хэлэхдээ, тус байгууллагад шагнал олгохоор шийдвэрлэсний учир шалтгааныг тайлбарлав. Тэрбээр сүүлийн жилүүдэд цөмийн зэвсэгтэй гүрнүүд зэвсгийн нөөцөө сайжруулах болсныг онцлоод, үүнийг шинэ, "тогтворгүй" цөмийн эрин үе гэж тодорхойллоо. “Хирошима, Нагасаки хотод хаясан атомын бөмбөгөөс амьд үлдсэн “Nihon Hidankyo” байгууллагын гишүүд болон хибакүша нар цөмийн зэвсэг хэрэглэхийн эсрэг хүчин чармайлтаа хэзээ ч орхиж байгаагүй” гэж тэрбээр хэлэв.

“Nihon Hidankyo”-гийн удирдах зөвлөлийн гишүүдийн гурав нь диплом, шагналыг авахаар Осло хотноо очсон байна. Тэдний нэг болох Т.Танака атомын бөмбөг дэлбэрэх үед Нагасаки дахь гэртээ байжээ. Тухайн үед 13 настай байсан тэрбээр хүнд бэртэл аваагүй боловч хамаатан садныхаа таван хүнийг алдсан байна.

“Тэр үед миний харсан үхлийг хүний ​​үхэл гэж хэлэхийн аргагүй. Олон зуун хүн ямар ч эмнэлгийн тусламж авч чадалгүй зовж шаналж амиа алдсан. Дайны үед ч гэсэн ийм аллага, эрэмдэг зэрэмдэг болгож буйг хэзээ ч зөвшөөрөх ёсгүй гэдгийг маш сайн ойлгосон” гэж Т.Танака хэлжээ. Мөн цөмийн зэвсгийг дахин ашиглавал юу болох бол гэдгээс эмээж байгаагаа дурдаад, олон цэнэгт хошууг ашиглах нь аймшигтай үр дагаварт хүргэж болзошгүй гэлээ. Тэрбээр харилцан бие биеэ тогтоон барих хүчинд тулгуурлахын оронд цөмийн зэвсгийг бүрмөсөн устгахыг дахин уриалжээ. Илтгэлийнхээ төгсгөлд тэрбээр “Хүн төрөлхтөн цөмийн зэвсгээр өөрсдийгөө бүү сүйрүүлээсэй! Цөмийн зэвсэггүй, дайн байлдаангүй дэлхий ертөнцөд хүний төлөө нийгмийг байгуулахын тулд хамтдаа зүтгэцгээе!” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв2 цаг 19 минутын өмнөТомуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна2 цаг 24 минутын өмнөТөрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно4 цаг 25 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна5 цаг 46 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал5 цаг 52 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ5 цаг 57 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ6 цаг 3 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж байна6 цаг 31 минутын өмнө“Холын цагаан манан” уран сайхны кино 2026 онд үзэгчдийн хүртээл болно6 цаг 35 минутын өмнөӨнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно7 цаг 16 минутын өмнөЗуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ7 цаг 22 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.15-12.197 цаг 37 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн7 цаг 42 минутын өмнөГамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12 сар 12. 9:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.