Боловсролын сайд Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгүй учраас заасан хугацаандаа амраад явна


12-р сарын 12
11 цаг 30 минут

      Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол их байгаагаас шалтгаалж бага насны хүүхдүүдийн дунд ханиад, томуугийн тархалт эрс нэмэгдсэн. Ханиад нь хүндэрсэн хүүхдүүд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах нь ч өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Яг энэ үеэр Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын улирлын амралт эхлэх гэж байгаа юм. Тэгвэл зарим УИХ-ын гишүүд болон иргэдийн зүгээс энэ удаагийн улирлын ээлжит амралтыг бага ангийн гэлтгүй ЕБС-ийн бүх бүлгийг нийтэд нь амраах асуудлаар санал, сэтгэгдлээ өөрсдийн цахим хуудсаар дамжуулан шаардаж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Н.Наранбаяраас тодрууллаа.

-Нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-наас эхлэх гэж байна. Ханиад, томуугийн тархалт өндөр байгаатай холбоотойгоор зарим эцэг эхчүүд нэгдүгээр улирлын амралтыг бага, дунд, ахлах бүлэгтэй нь хамт амраачихаж болохгүй юу гэдэг саналыг дэвшүүлсэн. Энэ асуудлаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Юуны өмнө сургууль, цэцэрлэгийн амралтыг дан ганц Боловсролын яам шууд шийдээд явдаг асуудал биш ээ. Амралтыг зохицуулахдаа холбогдох бусад төрийн байгууллагуудаас мэдээлэл авч, мөн 2024-2025 оны хичээлийн жилийн төлөвлөгөө, бүтцээ харж шийддэг асуудал. Тэгэхээр энэ удаагийн улирлын амралтыг тогтоохдоо бид Эрүүл мэндийн яамтай хамтарч ажилласан. Тус яамнаас өгсөн мэдээллээр бол улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин “Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээ”-гээр алаг цоог дэгдэлтийн түвшинд байна гэдэг мэдээллийг өгсөн. Тиймээс Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/373 дугаар тушаалын дагуу амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгүй байна гэдэг дүгнэлтээр явж байгаа. Гэхдээ цаашид гарах нөхцөл байдлыг бид анхаарч ажиллаж байна. Нэмээд хэлэхэд мэргэжлийн байгууллагын дүн мэдээгээр амбулаторид суурилсан тандалтаар томуу, томуу төст өвчин 7.7 хувьтай байна гэсэн мэдээг өгсөн. Тиймээс Боловсролын яам нь Эрүүл мэндийн яам болон түүний харьяа мэргэжлийн байгууллагуудаас цаг үеийн мэдээллийг тогтмол авч хамтран ажиллаж байна.

-Ер нь ахлах ангийн улирлын амралтыг бага ангийн амралттай нэгтгээд явлаа гэхэд ямар нөлөөлөл бий болох юм бэ?

-Эцэг эхчүүд маань 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэцтэй танилцаарай гэж хэлмээр байна. Нөгөөтэйгүүр ахлах ангийн хувьд судлах хичээл, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө ялгаатай тул хичээллэх хугацаа нь арай урт байдаг. Хүйтний улирал учраас ахлах ангийнхан сүүлийн долоо хоногтоо цахимаар хичээллэх “Цахим долоо хоног” гэсэн бүтцийг энэ хичээлийн жилд бид оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, ахлах ангийнхан энэ сарын 30-наас ирэх сарын 3-ны хооронд цахим сургалттай гэсэн үг.

-Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн нэгдүгээр улирлын амралт яг хэднээс хэдний хооронд явагдахаар байгаа вэ?

-Бага ангийн хувьд энэ сарын 23-наас ирэх оны нэгдүгээр сарын 25-ыг дуустал амарна. Харин дунд ангийн хувьд энэ сарын 30-наас ирэх оны нэгдүгээр сарын 24 хүртэл, ахлах ангийн хувьд ирэх оны нэгдүгээр сарын 6-24-ний өдрийг дуустал амрах хуваарь гарсан.

Э.МӨНХ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа3 цаг 14 минутын өмнөСангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой4 цаг 25 минутын өмнөМонгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа4 цаг 49 минутын өмнөГ.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна5 цаг 10 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна5 цаг 16 минутын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа5 цаг 20 минутын өмнө“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна5 цаг 53 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан6 цагийн өмнөӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.