“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, “Оюутолгой” ХХК-тай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэх ажлын хэсгийг Ц.Туваан ахална


12-р сарын 12
14 цаг 20 минут

                 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн “хөзөр” ил боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, УИХ хүлээж авах эсэх нь олны анхаарлыг ид татаж байх үед хэвлэлүүдэд нэгэн мэдээлэл гарсан. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр “Яг л “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Хөгжлийн банкны схем задарсан үе шиг сандралдаж байна. Гэхдээ та нар оройтсон” гэж. Ийн хэлснийх нь учир ч тайлагдаж эхэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гарт “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Оюутолгойтой холбоотой хоёр том “хөзөр” бий. “Хурдтай хөгжлийн төлөө Зориг” хэмээн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гол хүч нь ч үүнд оршино.   

            Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг оросуудаас авч “Монголын зэс” корпорацийн мэдэлд шилжүүлсэн. Гэвч энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр “Сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтэй улс төр, бизнесийн бүлэглэлийнхэнд өгсөн нь УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалтын өмнөхөн ил болж байв. Энэ дуулиан өндрийг авч, МАН УИХ-ын сонгуульд ч, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой улс төрийн дажинд ч ялалт байгуулсан. Тэр цагаас хойш яг найман жил өнгөрчээ. Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүхийн Засгийн газраас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын улс төрийн мөчлөг хүртэл тоолбол “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудал дөрвөн Засгийн газрын нүүр үзэв. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эл улс төрийн галтай, халуун сэдвийг нэг мөр дуусгахаар шийдвэрлэжээ. Тэрбээр саяхан захирамж гаргаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн маргаантай асуудлуудыг эцэслэн шийдвэрлэх ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ахалж, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар бүрэлдэхүүнд нь багтсан аж. Нэг зүйлийг онцлоход, Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн хугацаанд дээрх ажлын хэсгийг ахалж, хоёр ч удаа хэлэлцээрийн ширээний ард сууж, “Монголын зэс” корпорацид нөхөн төлбөр олгож байв. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тухайн үед ЗГХЭГ-ын дарга байхад “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой байдал тогтоож байлаа. Тиймээс тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой улс төрийн гол “хөзөр”-өө хэзээ дэлгэхээ маш сайн мэдэж байгаа. Тэр цаг хугацаа нь МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газрын үе гэдгийг ч сайтар тооцоолсон болов уу...

            Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн өөр нэгэн том “хөзөр” бол Оюутолгой. УИХ 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолд “Оюутолгой” компаниас “Туркойс Хилл Ресурс” компанид төлөх нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг хуульд нийцүүлэн цуцалж хүчингүй болгох, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах талаар тусгаж, холбогдох арга хэмжээг авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвшөөрч байсан юм. Оюутолгойн асуудлыг Лондонгийн Арбитрийн шүүхээр хэлэлцэх болсон талаар ч мэдээлж байв. Шинэ мэдээ дуулгахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар “Оюутолгой” компанийн татвартай холбоотойгоор Лондонгийн Арбитрийн шүүх дээр үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх ажлын хэсгийг шинэчлэн байгуулжээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаар ахлуулсан ажлын хэсгийнхэн 2025 оны гуравдугаар сард Канад улсын Торонто хотноо болох PDAC форумын үеэр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай үүсгэсэн маргаанууд дуусгавар болсныг зарлах юм байна. Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөө Зориг” гаргаж, гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж “Монгол Улсын хөгжлийн галт тэрэг”-нд хамтдаа суухыг ийнхүү урих аж.   

                                                                                                                                                    Ж.Онон



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа4 сар 9. 15:25Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ4 сар 9. 15:21Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно4 сар 9. 15:18Дорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна4 сар 9. 10:40“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно4 сар 9. 10:37УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ4 сар 9. 10:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 9. 10:25Ормузын хоолойг дахин хаажээ4 сар 9. 10:21“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ4 сар 9. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо4 сар 9. 10:15“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ4 сар 9. 9:38Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа4 сар 9. 9:33Чуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 сар 9. 9:28Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ4 сар 9. 9:22УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 9. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 9. 9:15Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.