Олон Улсын хүний эрхийн өдрөөр Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн шинэчлэлийн хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын техникийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулсан юм.
Үйлдвэрчний эвлэл бол ажилчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага.
Тиймээс Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулна.
Хуулийн шинэчлэлээр үйлдвэрчний эвлэлийн байгууллага төрийн байгууллага хоорондын хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн тоо, түүнд хамаарагдаж, үр шимийг хүртээж байгаа ажилтны тоо зэрэг статистик мэдээллээ бодитой болгоно.
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай хуулийн төсөл, Нийгмийн халамжийн үйлчилгээний тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын хуулийн нэмэлт, өөрчлөлт зэрэг салбарын гол хуулиулын шинэчлэлээ 2024 оны намрын чуулганд багтаан өргөн барина.
Харин Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн шинэчлэлийг боловсруулан, 2025 оны УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, холбогдох яамд, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг байгууллагын 40 гаруй төлөөлөл оролцов.
Facebook
Twitter
Youtube


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо
Өнөр хорооллын арын авто замыг түр хаана
Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрөлд 106 багийн 848 харваач өрсөлдөж, шилдгүүд шалгарав
Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна
311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна

Сэтгэгдэл бичих