“Модонд гацсан хэрэм” оны хамгийн хөгжилтэй гэрэл зургаар шалгарчээ


12-р сарын 13
8 цаг 57 минут

     ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /CNN/. Энэ оны “Nikon” компанийн нэрэмжит амьтдын  хөгжилтэй гэрэл зургийн уралдаанд модон дотор гацсан хэрэмний зураг шалгарч, хөөсөн бөмбөлөг доторх мэлхий, халзан бүргэдийн араас хөөж буй загасны зургууд удаалжээ.

Зохион байгуулагчдын ярьснаар, гэрэл зурагчин Милко Марчеттигийн “Модонд гацсан хэрэм” нэртэй зураг 9000 гаруй бүтээлээс шилдгээр шалгарсан бөгөөд энэ удаад тус уралдааны 10 жилийн түүхэнд хамгийн олон бүтээл ирсэн байна. Сонгон шалгаруулагчдын баг эцсийн шатанд 45 бүтээлийг шалгаруулсны дараа шүүгчдийн зөвлөл шилдэг бүтээл болон бусад есөн ангилалд ялагчдыг тодруулжээ.

М.Марчеттигийн авсан гэрэл зурагт улаан хэрэм модны дотогш орж буй агшинг буулгасан байна. “Миний бие Италид олон жилийн турш хэрэмний гэрэл зургийг авч байсан боловч энэ зураг надад үнэхээр инээдтэй, хачирхалтай санагдсан. Энэ зургаа бусдад үзүүлэх болгонд тэдний инээж байгааг хараад гэрэл зургийн уралдаанд оролцоё гэсэн санаа төрсөн” гэж тэрбээр ярьжээ.

“Nikon Europe” салбарын маркетинг хариуцсан ахлах менежер Стефан Майер М.Марчеттиг ялагчаар зарлаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, түүний бүтээл “байгалийн сэтгэл татам байдлыг харуулсан хөгжилтэй, таамаглашгүй мөчийг гайхалтай дүрсэлсэн” гэлээ.

Есөн төрөлд шалгарсан гэрэл зурагчдаас хачин жигтэй инээмсэглэж буй мэлхийн зургийг авсан Кингстон Там шилдэг залуу гэрэл зурагчны шагналыг хүртсэн бол 10 настай Флинн Тайтанунде-Лобб мөн хэрэмний зургуудаараа тэмцээний түүхэн дэх хамгийн залуу ялагчаар тодорчээ. Харин шилдэг дүрс бичлэг төрөлд Кевин Лохманы хийсэн, хүйтэн өглөө зүлгэн дээр хөрвөөж буй улаан үнэгний бичлэг шалгарсан байна.

 

 

 

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв4 цаг 57 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 цаг 8 минутын өмнөМонгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо8 цаг 36 минутын өмнөЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна8 цаг 41 минутын өмнөМонгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ8 цаг 44 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна9 цаг 24 минутын өмнөГадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ9 цаг 29 минутын өмнө“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа11 сар 20. 10:29Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана11 сар 20. 10:26Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ11 сар 20. 10:21Пара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна11 сар 20. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана11 сар 20. 9:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 20. 9:16Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв11 сар 19. 17:07Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ11 сар 19. 17:04У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй11 сар 19. 16:57Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна11 сар 19. 14:06АН-ынхан С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэж шахалт үзүүлэх үү11 сар 19. 13:56Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ11 сар 19. 12:12Ойн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна11 сар 19. 12:09СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна11 сар 19. 9:59Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна11 сар 19. 9:53Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй11 сар 19. 9:51Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна11 сар 19. 9:46Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ11 сар 19. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 19. 9:20Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.