ҮСХ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.1 хувиар өссөн


12-р сарын 17
15 цаг 04 минут

       Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний арваннэгэнсарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

ҮСХ-ны үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил” Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.1 хувь, өмнөх сараас 1.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.1 хувь гарсны 2.1 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

Тухайлбал,

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8.0 хувь),
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.4 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 22.1 хувь,
  • Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.0 хувь,
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,
  • Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин төлбөрийн тэнцэл 2024 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 257.4 сая ам долларын алдагдалтай гарсан байна. Тухайлбал, урсгал данс 2023 оны эхний 10 сард 289.3 сая ам долларын ашигтай байсан бол 2024 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 тэрбум ам долларын алдагдалтай гарчээ.

Үүнд,

  • Бараа худалдааны ашиг 2.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллароор буурсан
  • Үйлчилгээний тэнцэл 2.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 149.9 сая ам.доллароор
  • Анхдагч дансны орлогын алдагдал 2.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 534.2 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин санхүүгийн дансны тэнцэл 2024 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.6 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх жилийн мөн үеэс 1.4 тэрбум ам доллароор өссөн байна. Үүнд, гадаадын шууд хөрөнгө оруулалтын дансны тэнцэл 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарч, ашиг өмнөх оны мөн үеэс 618.1 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Мөн багцын хөрөнгө оруулалтын дансны ашиг 319.2 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс нэг тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлжээ.

Аж үйлдвэрийн салбарын тухайд нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 29.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд уул уурхай олборлолт 1.5 их наяд төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 132.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 (7.8%) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 1.2 (14.5%) их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 410.4 (4.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна” хэмээн мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа8 минут 58 секундын өмнөГазрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална15 минут 33 секундын өмнөХадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ2 цаг 2 минутын өмнөМ.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана2 цаг 9 минутын өмнөС.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна2 цаг 15 минутын өмнөГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ2 цаг 23 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав2 цаг 29 минутын өмнөМонгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ3 цаг 2 минутын өмнөДэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна3 цаг 10 минутын өмнөУИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан4 цаг 51 минутын өмнөХэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ5 цаг 16 минутын өмнөЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна5 цаг 23 минутын өмнөУИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан5 цаг 59 минутын өмнөӨвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ6 цаг 46 минутын өмнөБаавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ6 цаг 52 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан7 цагийн өмнөЕрөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 7. 17:253амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо10 сар 7. 17:23Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ10 сар 7. 17:16Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ10 сар 7. 17:12Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ10 сар 7. 17:03Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 7. 16:57Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна10 сар 7. 12:06ХЗБХ: “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сонсгол10 сар 7. 11:09ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад үүсэх эрсдэл “БАГА” гэж үнэлэгдлээ10 сар 7. 9:30УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ажлын тайлан10 сар 7. 9:25Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно10 сар 7. 9:20Айчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ10 сар 7. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 7. 8:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.