“Алтан охин” М.Анхцэцэг тамирчны замналаа дуусгаж байгаагаа зарлалаа


12-р сарын 19
11 цаг 55 минут

        Хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс долоон медаль хүртсэн гавьяат тамирчин М.Анхцэцэг “Монгол” телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөрийн зочноор уригдаж, ярилцах үеэрээ их спортоо орхиж байгаа тухайгаа зарлалаа.

Хэдхэн хоногийн өмнө Бахрейны Манама хотод болсон ДАШТ-ээс огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн тэрбээр тамирчны 17 жилийнхээ замналд цэг тавьж байгаагаа хэлсэн юм.

М.Анхцэцэг нэвтрүүлгийн төгсгөлд ярихдаа “Сая болж өнгөрсөн ДАШТ бол миний сүүлчийн тэмцээн байлаа. Би 17 жил хүндийг өргөлтийн спортоор хичээллэлээ. Энэ хугацаанд маш их хөдөлмөр, мөн олон зүйлийг золиосолсон. Одоо эрүүл мэнддээ анхаарах цаг болсон байна. Өөрийнхөө эрүүл мэндийн байдлыг мэдэж байсан болохоор сүүлийн олимп, сүүлийн ДАШТ ихээхэн онцлогтой. Заавал медаль авах ёстой гэж зүтгэсэн. Мөн өөрт ирсэн мэдрэмжүүд маань өөр байсан. Зарим зүйлд сэтгэл хорогдоод, тэмцээнийхээ заалнаас явмааргүй санагдах мэдрэмж ч их байлаа. Өнөөдөр надад тохой, бугуй, өвдөг, мөр, шагай, нуруу гээд бэртэж үзээгүй нэг ч үе байхгүй. 17 жил тасралтгүй үзлээ. Өөрийнхөө хувьд харамсахааргүй, сайхан амжилтууд гарсан гэж бодож байна. Сүүлийн хоёр жил дексаметазон тариаг асар их тариулсан. Түнх рүүгээ 7 хоногт нэг удаа, эсвэл сард хоёр удаа гээд байнга хүчтэй тариа хийлгэж ирсэн. Тэгэхээр одоо эрүүл мэнддээ, гэр бүлдээ анхаарах цаг ирлээ. Нөхрөө дэмжиж, эцэг эх, үр хүүхдэдээ цаг зарцуулж, амьдарч үзмээр санагдаж байна” хэмээлээ.

2009  онд 12 настайгаасаа хүндийг өргөлтийн спортод хөл тавьсан тэрбээр 13 насандаа спортын мастер, 14 настайдаа олон улсын хэмжээний мастер цолонд хүрч Монголын хүндийг өргөлтийн спортын бүх анхдагч, дээд амжилтуудыг тогтоосон билээ. Түүний олон улсад үзүүлсэн томоохон амжилтыг дурдъя.

2014 он: Өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медаль

2014 он: Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медаль

2015 он: “Дэлхийн цом”-ын тэмцээний хүрэл медаль

2016 он: Залуучуудын ДАШТ-ий алтан медаль (Монголоос анх удаа)

2016 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий алтан медаль (Монголоос анх удаа)

2016 он: “Рио-2016” олимпын наадмын шагналт VIII байр

2016 он: Залуучуудын Азийн АШТ-ий алтан медаль

2016 он: Оюутны ДАШТ-ий алтан медаль (Монголоос анх удаа)

2017 он: Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн

2017 он: Азийн танхимын болон тулааны спортын наадмын алтан медаль

2017 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медаль (огцом өргөлт)

2019 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медаль

2019 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медаль (огцом өргөлт)

2019 он: “Дэлхийн цом”-ын тэмцээний алтан медаль

2020 он: “Токио-2020” олимпын шагналт IV байр

2021 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгөн медаль (огцом өргөлт)

2021 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгөн медаль (түлхэлттэй өргөлт)

2021 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ий алтан медаль (нийлбэр дүнгээр)

2022 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгөн медаль (түлхэлттэй өргөлт)

2024 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгөн медаль (огцом өргөлт)

М.Анхцэцэг спортын замналынхаа 17 жилийн хугацаанд гурван олимп, найман удаагийн ДАШТ-д оролцсон юм. Тэрбээр Бахрейны Манамад болсон ДАШТ-д Монгол Улсын дээд амжилтыг 91 дэх удаагаа шинэчлэн тогтоожээ.

 

 

 

 

 

Эх сурвалж: Б.Мөнхзул montsame.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа3 цаг 44 минутын өмнө"Чингис хаан" ОУНБ руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо4 цаг 29 минутын өмнө“Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ4 цаг 36 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна5 цаг 7 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал5 цаг 13 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ5 цаг 18 минутын өмнөТ.Санаэгийн мэдэгдлийн талаар хэлэлцээ хийжээ5 цаг 44 минутын өмнө"Монгол бахархлын өдөр" зах худалдааны төвүүд ажиллана5 цаг 48 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхлаа5 цаг 57 минутын өмнө"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна6 цаг 3 минутын өмнөМонгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана6 цаг 14 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн6 цаг 19 минутын өмнөБүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ11 сар 18. 18:34207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна11 сар 18. 13:50Их Британид ирж буй хууль бус цагаачдын үнэт эдлэлийг хураан авна11 сар 18. 13:45АҮЭБЯ: Шатахууны үнэ нэмэгдэхгүй11 сар 18. 12:10Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ЗГ-ын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа11 сар 18. 10:21Улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна11 сар 18. 10:04О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн11 сар 18. 9:57Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна11 сар 18. 9:42Монгол харваачийн эрдмийг дэлхийд мандуулсан бахархалт багш, шавь11 сар 18. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 18. 8:57Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана11 сар 17. 23:21Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ11 сар 17. 16:26“Honda”-гийн машины парад Гиннесийн амжилт тогтоожээ11 сар 17. 16:22Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ11 сар 17. 16:17Улирлын томуу идэвхжлийн түвшинд байгаа ба эмнэлэгт хандсан 281,624 хүний 14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ11 сар 17. 12:59Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав11 сар 17. 12:44Алба хаагчид 21 иргэний амь насыг аварч, 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа11 сар 17. 12:41Т.Сайфолла, С.Мөнхзул нар ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо11 сар 17. 12:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.