Утаа бол улс төр, бизнесийнхэнд луйвар хийх боломж олгосон ард түмэн бидний бүтээл


12-р сарын 23
10 цаг 01 минут

       Улс төр, бизнесийнхэн утаагаар дамжуулан ашиг хонжоо олж байгаа нь маргашгүй үнэн. Харамсалтай нь энэ боломжийг ард түмэн бид өөрсдөө бий болгож өгсөн юм. Олдсон сайхан боломжийг хэн ч зүгээр өнгөрөөхийг бодохгүй. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд улс төрийнхөн маань өөрсдийнхөө бүхий л бололцоогоороо утаанаас ашиг хонжоо олсон. Утааг бууруулж, үндэсний хэмжээний баатар болж, түүхийн хуудсанд алтан үсгээр бичигдэхийн тулд тэд уралдсан. Улсын Их хурлын гишүүн асан нэг эмэгтэй Зайсангийн аманд утаа үнэртсэнийг анх хэлж байж ард түмэндээ танигдаж байлаа шүү дээ. Үүнээс гадна иргэдтэйгээ хамт талбай дээр жагсаж, тэднийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэхээ хүртэл амлаж байв. Мөн өнгөрсөн хугацаанд улстөрчид маань утааг бууруулж, бүр алга болгохын тулд чамгүй хэмжээний мөнгө төсөвлөсөн. Бүр тодруулбал, 2012-2015 онд утааг бууруулахын тулд 137 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2017-2023 онуудад энэ тоо огцом нэмэгдэж 3.5 их наяд төгрөг болсон байдаг. Зарцуулсан энэ бүх мөнгөнүүд чамин нэртэй элдэв сан, төрийн бус байгууллагуудаар дамжин дарга нарын халаасанд орсныг өнөөдөр бид мэднэ. Нэг ёсондоо төсөвлөсөн бүх мөнгөө салхинд хийсгэж орхисон гэсэн үг.

Асуудал ингээд дуусахгүй. Утаагаар далимдуулан бизнесийн салбарынхан ч ашиг олсон. Нэг жилийнх нь цэвэр ашиг хэдэн зуун тэрбумаар яригдах хэмжээний ашигтай бизнес ганцхан утаа болж хувирсан. Утааг бууруулахад төр засгийн шийдвэртэй арга хэмжээ хэрэгтэй гэж үзсэн учраас айлуудыг түүхий нүүрс түлэхийг нь хориглосон. Улмаар “Утаагүй түлш” бий болгож, “Тавантолгой түлш” компаниар дамжуулан айлуудын хэрэгцээнд нэвтрүүлж эхэлсэн. Эндээс л бизнесийнхний ашигт ажиллагаа эхэлсэн гэж болно. Учир нь утаагүй түлшийг үйлдвэрлэхийн тулд барьцалдуулагч гэдэг зүйл хэрэгтэй болсон. Үүнийгээ дагаад элдэв техник хэрэгслүүд, нүүрсээ хийх шуудай ч хэрэг болов. Мэдээж энэ бүхнийг дотоодын үйлдвэрлэгчдээсээ авна гэдэг сайхан үгээр хийнэ. Гэвч өнөөдүүл маань урд хөршөөс хамгийн хямдыг нь оруулж ирээд, дундаас нь үлэмж хэмжээний нугалаа гаргана. Ингээд зогсохгүй айлуудад утаа мэдрэгч, ажилчдад нэгдсэн хувцас, ажлын бээлий гээд юу эс хэрэгтэй болох билээ дээ. Энэ бүхний ард дандаа л мөнгө, төсөв санхүү хэрэгтэй болно. Түүнийг ч хангалттай гаргасаар ирсэн. Утаа маань арилчихаагүй учраас өдгөө ч үргэлжлүүлэн гаргасаар л байна. Хотын нэг дарга нь 28 орчим тэрбум төгрөгөөр айлуудын зуухыг сольж өгөх талаар ярьж байна билээ. Мөн утаа мэдрэгчээ айлууд хадганд ороож хураагаад байна ч гэж нэг дарга нь ярьсан. Тийм болохоор удахгүй хадганд ороож болдоггүй утаа мэдрэгч тараахыг ч үгүйсгэхгүй. Энэ бүхний эцэст улс төр, бизнесийнхэн буруутай юм шиг санагдаж магадгүй юм. Гэвч тэдэнд ямар ч буруу байхгүй гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Учир нь буруу байгаа бол бидэнд ч бас бий. Бид л зөвхөн тэдэнд ийм хэмжээний боломж олгосон. Өөрсдөө гал түлэхдээ утаа ихэсч, утаа май болж байгаа болов уу гэж ганц ч удаа бодож байгаагүй. Хүний төлөө амьдарч, хүний хотыг утаж байгаа юм шиг л авирлацгаасан. Гагцхүү тэд энэ боломжийг л ашигласан төдий юм.

Өнөөдөр Улаанбаатар хотын агаарт үүсч байгаа утааны 30 хувь нь автомашинаас үүсэлтэй гэсэн судалгааг гаргасан байна лээ. Энэ ч гэсэн бидний л буруу. Учир нь бид унаж явсан машиныхаа нүүрсэн янданг сая төгрөгөөр зарчихсан. Гэтэл тэр нь эргээд утааны хамгийн хүнд хортой элемент үүсэх нөхцөлийг бий болгодог гэдгийг бид тооцоогүй. Үүний хажууд нүүрс түлээд гардаг утаа чинь бараг хоргүй. Урьдчилан тооцоод, сануулсан байсан ч бид нэг их ойшоохгүй байсан л даа. Яагаад гэвэл бид чинь машинд шал дэмий зүүгдээстэй яваа янданг сая төгрөг болгосон шүү дээ. Ашигтай л байвал бусад нь хамаагүй гэсэн бидний үндсэн сэтгэлгээ ердөө л энэ.

Бидний энэ ашиг хайсан үхээнц сэтгэлгээ, би л болж байвал гэсэн аминчхан бодлоос үүдэлтэй үүссэн утаа өнөөдөр биднийг үр удмаар нь хөнөөж байна. Хүүхдийн эмнэлгүүдэд ор олдохгүй шалан дээрээ хэвтэж, эхийнхээ хэвлийд ураг эндэж байгаа. Энэ бүхнийг мэдэхийн тулд элдэв тоо судалгаа хэрэггүй. Захаас аваад л ойр тойрны хүмүүст чинь ийм зүйл тохиолдож байгаа гэдэгт итгэлтэй байна. “Чадаж байгаа юманд арга байхгүй”, “Энэ чинь зах зээл” гэсэн үгээр өөрсдийгөө хаацайлах гэж оролдож мэдэх юм. Гэвч түүнээс чинь өмнө бид үндэстнээрээ сүйрэх, ирэйдүй хойч маань мунхаг мулгуу болох аюул тулчихаад байна. Юмыг зөвхөн мөнгөөр хэмжиж болдоггүй гэдгийг хатуу ухаарцгаая.

Тиймээс одоо хэдүүлээ өөрсдийнхөө бурууг хүлээн зөвшөөрье. Улс төр, бизнесийнхэнд олгосон шигээ ирээдүй хойчдоо боломж олгоё. Бид биш юм аа гэхэд тэд маань цэвэр агаартай, Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдраг. Биднийг бодвол хүүхдүүд маань ухаалаг, хэрсүү болж өсөг. Ийм байлгахын тулд л хэдүүлээ одооноос буруутай бол түүнийгээ хүлээн зөвшөөрч, цаг алдалгүй түүнийгээ засахын төлөө хичээх хэрэгтэй. Тэгж байж хорт утаагүй, хоноцын сэтгэлгүй цаг үе бий болно. Утаагаар далимдуулж мөнгө идэх гэсэн хэнтэй ч хатуу тооцоо хийдэг болъё. Одоо болсон, нэг их юм хийж байгаа юм шиг жүжиглэж мөнгө иддэг гаруудад хатуу хяналт тавьж, шүүмжилж хийн түлшээ тавьж, утаатай яндангуудаа цөөлж, хүн шиг байцгаая. Хуучин монгол хэлээр хаа хаанаа голтой байцгаая.

Эх сурвалж: Т.Дарханхөвсгөл DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хяналтын инженерийн зөвшөөрөлгүйгээр авто зам барьсан “Баян өлзийт зам” ХХК-ийг хар жагсаалтад оруулж, хуулийн хариуцлага тооцно41 минут 57 секундын өмнө“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан энэ амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо45 минут 21 секундын өмнөХуурамч баримт бичиг ашигласан гадаадын иргэдийг албадан гаргалаа1 цаг 12 минутын өмнөАвлигын эсрэг үйл ажиллагааг сурталчлах “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа1 цаг 17 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь2 цаг 12 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2 цаг 15 минутын өмнө2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч байна5 сар 27. 19:11Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа5 сар 27. 19:07Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо5 сар 27. 15:25Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ5 сар 27. 15:22Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна5 сар 27. 15:1521 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан туршлага солилцож байна5 сар 27. 15:00Б.Одбаяр: Гол гудамж, замыг шинэчлэхдээ полимер битум материалыг ашигласнаар дахин дугуйн мөрний ховил үүсэхгүй5 сар 27. 14:58Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа5 сар 27. 14:51“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ5 сар 27. 10:22Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "итгэл хүлээлгэх" тогтоолын төслийг УИХ-д оруулах бололтой5 сар 27. 10:19БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 27. 10:14Орон нутгийн сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян, бактер илэрчээ5 сар 27. 10:11Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт Чингис Хаан Үндэсний музейд зочиллоо5 сар 27. 10:04“Бүтээмж ба Инновац-UB2025” харилцан суралцах арга зүйн форум эхэллээ5 сар 27. 9:59Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг батлав5 сар 27. 9:17УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 27. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 27. 9:10Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна5 сар 26. 23:10УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНАУ-ын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхав5 сар 26. 23:0811 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ5 сар 26. 23:05ХБНГУ-ын Эссен хоттой эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 26. 23:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар мэдээлэл хийлээ5 сар 26. 23:03“ТЭЦ-5” дулааны цахилгаан станцын төсөлд хувийн хэвшлийн түншлэгч сонгон шалгаруулна5 сар 26. 23:01“УИХ-ЫН ЦОМ 2025” спортын тэмцээн эхэллээ5 сар 26. 23:00
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.