Багшийн ёс зүйгээс гадна СЭТГЭЛ ЗҮЙД нь анхааръя


12-р сарын 25
9 цаг 16 минут

        Цахим сүлжээнд сурагчаа алгадаж, өшиглөж буй багшийн бичлэг цацагдсан. Тэр даруй цагдаагийн байгууллагаас мэдэгдэл гаргаж, сурагчийн биед гар хүрсэн багшийг шалгаж байгаа талаар мэдээлсэн юм. 
Цагдаа хэргийг бүртгэж, шалгаж эхлэхээс ч өмнө олон нийт тухайн багшид цахим “эрүү шүүлт” тулгаад амжив. Амьдардаг аймаг, багшилдаг сургууль зэргийг нь нийтэд зарласнаас гадна хувийн цахим хаяг, царай төрх нь ч ил болов. Багш, сурган хүмүүжүүлэгч хүн хүүхдийн биед халдаж, зүй бус хандана гэдэг өмөөрөх аргагүй өнцөг. Гэхдээ эл үйл явдлын улмаас багш нар хүчирхийлэгч мэт өрөөсгөл ойлголт нийгэмд бий болоод байна. Энэ талаар бидэнд нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээлэл өгсөн юм.

Нийслэлийн 49 дүгээр сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Б 

Багш сурагчтайгаа зүй бус харилцана гэдэг мэдээж буруу. Гэхдээ багш сурагчтайгаа зүй бус харилцсан бичлэг цацагдах болгонд эцэг, эхчүүдийн хандлага өөрчлөгддөг. Багш нарыг нийтээр нь хүчирхийлэгч мэт ойлгох нь элбэг. Бүх багш тийм биш. Ажил, мэргэжилдээ хайртай, хүүхдийн арга, эв олоод харилцчихдаг, сургах, хүмүүжүүлэх арга барилтай багш олон бий. Багшийн ажлын ачаалал их. Сурагчидтайгаа эвээ олохоос гадна эцэг, эх, сургуулийн удирдлага, хамт олон гээд олон, хүн, хүчин зүйлтэй харилцах шаардлагатай. Тиймээс асар их бие, сэтгэлийн хүч шаардсан мэргэжил. Тиймээс аль, аль талдаа зөв ойлголттой байх нь чухал. 

Сэтгэл зүйн дэмжлэг боловсролын системийн салшгүй хэсэг

Сурагчаа алгадаж, бичлэг нь ил болсон багш хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хичээлээ хийгээгүй, хичээлийн цагийг хийцгүй өнгөрөөснийг хараад уураа барьж чадаагүй. Өөрийнхөө бичлэгийг хараад үнэхээр их гэмшиж байна” гэсэн байв. Уураа барьж чадаагүй гэсэн нь чухал өнцөг. Нэг ангийн 30-50 хүүхэдтэй харилцана. Цаана нь 60-100 эцэг эхийн учрыг олно. Сургуулийн удирдлага, салбарынхантайгаа ч харилцана. Энэ замаар хүүхдүүдийг сургана. Хүмүүжүүлнэ. Тэр хэрээр багш нарт сэтгэл зүйн олон асуудал үүсдэг. Энэ талаар хийсэн олон улсын судалгаа ч цөөнгүй бий. Тиймээс багшийн сэтгэл зүйг эмчлэх замаар ажиллах хүчээ тогтоож, ирээдүй болсон хүүхэд, багачууддаа чанартай боловсрол олгодог улс орон олон бий. Тухайлбал, Норвегид багш нарын сэтгэл зүйн дэмжлэг, сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх үйлчилгээ өндөр хөгжсөн бөгөөд багш нарын сэтгэл зүйчтэй хамтран ажиллах нь боловсролын салбарын нэг хэсэг болжээ. Мөн Финланд улсад сургуулийн орчинд багш нарын сэтгэл зүйн дэмжлэгийг нийгмийн үйлчилгээний нэг хэсэг болгосон бол Канадын зарим мужуудад багш нарт сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг тусгай баг ажилладаг байна. Швед улсад багш нарын сэтгэл зүйчийн дэмжлэгийг хөндсөн бодлого хэрэгжиж эхлээд буй. Ийн дэлхийн ихэнх орон багш нарын сэтгэл зүйн дэмжлэгийг боловсролын системийн салшгүй хэсэг болгож, сэтгэл зүйн эрүүл мэндэд нь анхаарах замаар ажлын бүтээмжийг нь нэмэгдүүлэх бодлого барьж байна. 

Ёс зүйн жил болгон зарлаад ёс зүйн асуудал өөрчлөгдөх үү? 

Багш нь сурагчдаа уураа гаргаж буй анхны тохиолдол дээрх биш. Манайд энэ төрлийн үйлдэл ойр, ойрхон ил болдог бөгөөд тэр бүрт нь багшид хариуцлага тооцно, цагдаагийн байгууллага шалгана гэсээр намждаг. Тухайлбал, 

Тохиолдол 1: Булган аймгийн ...суман дахь цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш, туслах багш Г, А нар тус цэцэрлэгт хүмүүждэг зургаан настай хүүхдийн сурч боловсрох, бусадтай тоглох, хоол идэх, цай уух эрхийг нь удаа дараа  хязгаарласан. Мөн дулаан дамжуулах паарнаас уяж, харгис хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Тохиолдол 2: Баян-Өлгий аймаг дахь ерөнхий боловсролын сургуулийн багш Х 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11:00 цагийн орчимд сургуулийн хичээлийн байранд 10в ангийн сурагч Ц-г “Миний утас руу өндийж харж, миний хувийн орон зай руу халдлаа” гэх шалтгаанаар нүүрэнд нь нэг удаа, хөлийн шилбэ хэсэгт хоёр удаа хөлөөрөө өшиглөж, шилэн хүзүүнд нь гараараа нэг удаа алгадаж биед нь халдаж, танхайрсан.\

Тохиолдол 3: Өмнөговь аймагт цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан Б.У бага насны хүүхдийг алгадаж, цохисон. Улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн.

Энэ мэтчилэн багш хүүхдэд уур, стрессээ гаргасан хэрэг элбэг гарч байна. Үүнийг салбар яам БАГШИЙН ЁС зүйтэй холбон тайлбарлаж буй. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр “Багшийн ёс зүйн зөрчил бүхий харамсалтай хэрэг Архангай аймагт гарлаа. Боловсролын газар ажиллахад нотлогдсон, багш өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ямар ч учир шалтгаантай байсан ч хүүхдийн эрхэд халдаж болохгүй. Тиймээс 2025 оныг бид Багшийн ёс зүйн жил болгон зарлаж, тэдний ёс зүйг дээшлүүлэх арга хэмжээг яамнаас авах болно” хэмээн мэдэгдсэн юм. 

2025 оныг Ёс зүйн жил болгож зарлалаа гээд багш нарыг стрессээ зохицуулж, ажлын ачааллаа хуваарилж, сэтгэл зүйгээ удирдаж сургана гэдэг амаргүй. Түүнчлэн багш нарт ёс зүйн ойлголт илүүднэ үү гэхээс дутуудаагүй. Багш бэлтгэдэг сургуулиудад 3 кредитийн ёс зүйн хичээл ордог төдийгүй мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн цагаас нь ёс зүйтэй багш болж төлөвших тухай салбар бүхэн хөндөж, талбар бүрт сануулдаг. Харин хэн ч санадаггүй, магад багш нар ч өөрсдөө анзаардаггүй амин чухал асуудал нь багшийн сэтгэл зүй юм. Ёс зүйгээс нь гадна сэтгэл зүйд нь анхаарч, стрессээ зохицуулж, ажлын байрны сэтгэл зүйн асуудлыг намжаах аргад сургахгүй бол багшийн ёс зүйтэй холбоотой зөрчил үргэлжилсээр л байна. 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа1 цаг 26 минутын өмнөЧингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ2 цаг 46 минутын өмнөСэрэмжлүүлэг: Налайх дүүргийн иргэдийн анхааралд2 цаг 58 минутын өмнөНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно3 цаг 7 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ3 цаг 13 минутын өмнөХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй3 цаг 19 минутын өмнөМонгол, Германы батлан хамгаалах яамд хооронд цэргийн алба хаагчдыг Монгол Улсад сургах тухай хэлэлцээр байгууллаа3 цаг 40 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан3 цаг 47 минутын өмнөМонгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа10 сар 20. 20:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 20. 20:30Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа10 сар 20. 20:25УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 20. 17:46Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо10 сар 20. 17:43Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ10 сар 20. 17:40Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ10 сар 20. 14:15Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа10 сар 20. 14:12ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд бусдад давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүллээ10 сар 20. 14:09Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна10 сар 20. 12:38Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав10 сар 20. 12:31Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ10 сар 20. 10:53Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй10 сар 20. 10:41Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.2010 сар 20. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ10 сар 20. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан10 сар 20. 9:03Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 19. 22:59УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ10 сар 19. 18:31Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара спортын наадмаас алтан медаль хүртлээ10 сар 19. 17:59Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү?10 сар 19. 14:18УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн ажлын тайлан10 сар 19. 14:11Худалдаа хөгжлийн банкны нэрийг барьсан залилах гэмт хэргээс болгоомжил10 сар 19. 14:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.