БНСУ-д долоо хоногийн турш гашуудал зарлалаа


12-р сарын 30
10 цаг 09 минут

      Өмнөд Солонгосын Чэжү Эйр компанийн Боинг 737-800 загварын зорчигч тээврийн онгоц өчигдөр өглөө улсын өмнөд эргийн Муаны олон улсын нисэх буудал дээр осолдож, харамсалтай үйл явдал боллоо. Тус компанийн 2216 дугаар нислэгийг үйлдсэн онгоцон дотор нислэгийн багийн зургаан гишүүн, 175 зорчигчийн хамт 181 хүн байсан. Онгоц нисэх буудалд газардахдаа дугуйгаа гаргаж чадалгүй элгээрээ гулсаж, нисэх буудлын хамгаалалтын хана хашаа мөргөж улмаар дэлбэрч осолдсон.

Осол гарсны дараа хоёр хүнийг аварсан ч үлдсэн 179 хүн амь насаа алдсан нь тодорхой боллоо. Ослын үеэр аврагдсан хоёр хүн 25, 33 настай онгоцны үйлчлэгчид байна.

Зорчигчдын 173 нь Өмнөд Солонгосын иргэд байсан бол Тайландын хоёр иргэн байжээ. Хамгийн бага нь гурван настай хүүхэд, хамгийн ахмад нь 78 настай байсан. Бусад зорчигчид ихэнх нь 40, 50, 60 насны хүмүүс байжээ.

Өмнөд Солонгос улс даяар өчигдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай гашуудал зарлалаа. Уг осол гарахаас өмнөхөн Өмнөд Солонгос улсад улс төрд огцом эргэлт гарч Ерөнхийлөгч байсан Юн Сок Ёл болон түүний оронд Ерөнхийлөгчийн үүргийг 14 хоног гүйцэтгэсэн Ерөнхий сайд асан Хан Дак Сү нар шалгагдаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа. Ердөө өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Эдийн засаг, сангийн сайд Чой Сан Мок өчигдөр ослын газарт очсон байна. Тэрээр хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.

Муаны нисэх буудал дээр онгоцны ослоор гэр бүлийнхээ хүмүүсийг алдсан иргэд цугласан. Тэд хохирогчдыг таниулах, шалгах ажлын явцыг сэтгэл өвдөн хүлээж байна. Одоогоор 70 орчим хүний цогцсыг таниулж, нэрийг нь тогтоожээ.

Ослын шалтгааныг тогтооход зайлшгүй хугацаа шаардлагатай байна гэдгийг Өмнөд Солонгосын нисэх хүчин, агаарын тээврийн салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Осол гарахад нөлөөлсөн байж болзошгүй нилээд хэдэн шалтгаан байна гэж үзсэн. Нэг зорчигч гэр бүлийнхээ хүн рүү онгоц сүйрэхээс өмнө нэг далавч шувуун сүрэгтэй мөргөлдсөн тухай зурвас бичсэн байна. Ерөнхийдөө шувуун сүрэгтэй мөргөлдсөн, цаг агаарын байдал муу байсан зэргээс үүдэлтэйгээр онгоц осолдсон байж болзошгүй гэж үзэж буй. Гэхдээ шувуун сүрэгтэй үнэхээр мөргөлдсөн үү, мөргөлдсөн бол энэ нь ослын жинхэнэ шалтгаан байсан уу гэдэг нь тодорхой бус байгаа юм.

Ослын жинхэнэ шалтгааныг тогтооход зайлшгүй хэрэгтэй хоёр хар хайрцгийг олсон бөгөөд нэг нь бүхээгийн дууг бичдэг бол нөгөө нь нислэгийн мэдээллийг бичиж авсан байгаа аж. Хар хайрцгуудыг уншсаны дараа ослын шалтгаан тодорхой болно.

Нөгөөтэйгүүр онгоцны нисгэгчийн чадвар, туршлага бага байсан нь осол гарах гол шалтгаан байсан гэх мэдээлэл гараад буй. Онгоцны нисгэгч өмнө нь 6,800 цаг нислэг үйлдсэн, туршлагын хувьд тийм ч нимгэн байгаагүй. Уг нислэг Тайландын нийслэл Бангкок хотоос хөөрөөд таван цаг орчмын дараа Муанд газардахдаа сүйрсэн юм.

Чэжү Эйр нислэгийн компани нь 2005 онд үүсгэн байгуулагдсан. Зорчигч тээврийн хямд үнэтэй нислэгийн компаниудын тоонд ордог. 

Эх сурвалж: Eaglenews


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.