Б.Жаргалсайхан: Өвлийн өвгөнөөс бэлэг авч буй хүүхэд баяр хөөрөөр бялхсан байх нь үнэхээр сайхан. Хүн үнэн сэтгэлээсээ баярлана гэдэг л тэр юм


12-р сарын 31
12 цаг 37 минут

        Харшийн сүлд модны наадам 66 дахь жилдээ болж багачуудыг баярлуулж байна. Өвлийн өвгөнтэй тоглолт эхлэхийн өмнө ярилцлага авах гэж тохиролцсон боловч эрхэм өвлийн өвгөн тоглолтын дараа болгосноор Харшийн сүлд модны наадмын тоглолтыг үзэж сонирхох боломж олдсон юм. Ийнхүү тоглолтын дараа “Хасар” Жагаа хэмээн олонд хүндлэгдсэн Монгол Улсын ардын жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхантай цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу та сайхан өвөлжиж байна уу?

-Сайн сайхан өвөлжиж байна. Өдөрт хоёр удаа тоглолт хийгээд зав зай их л муутай явна даа. Авьяаслаг хүүхэд багачуудынхаадунд уран сайхны жүжиглэсэн тоглолтонд хамтдаа тоглон хөтлөгдөөд тэдэнтэйгээ адилхан баярладаг болчихжээ (инээв). Миний хувьд 21 дэх жилдээ Өвлийн өвгөн болж Харшийн сүлд модны наадамд оролцож байна.

-Энэ жил таны хувьд онцгой жил байв уу?

-Энэ жил монголчуудын хувьд олон үйл явдлаар дүүрэн он болж өндөрлөж байна. Ард түмэн дөрвөн жилд нэг удаа тохиодог УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуульдаа оролцож сонголтоо хийлээ. Энэ он их үр бүтээлтэй, өндөр ургацтай жил болсон гэж дүгнэмээр байна. Хувь хүмүүс, албан байгууллагын хувьд ажил амьдрал нь өөдрөг сайхан он жил болж өнгөрсөн гэж бодож байна. Оны төгсгөлд манай Засгийн газраас олон мега төслүүдийг хэрэгжүүлэхээр болж байна. 2024 он маань үр бүтээлтэй боллоо. Миний хувьд ч нэлээдгүй сайхан амжилт бүтээлээр дүүрэн, өндөр сайхан ургацтай ийм сайхан жил болж өндөрлөж байна. Манай гэр бүл хүүхдүүдтэйгээ хамтдаа өнгөрч байгаа оныхоо ажилдаа дүгнэлт хийж ирэх ондоо юу хийж бүтээхээ төлөвлөсөн. Удахгүй шинэ оноо сайхан угтана.

-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Киноны уран бүтээл дээр ажиллах гээд төлөвлөсөн байгаа. Энэ маань хамтарсан уран бүтээл юм. Түүхэн домог бүхий уран сайхны кинон дээр ажиллана. Он гараад уран бүтээл дээр хамтарч ажиллах хүмүүстэйгээ холбогдож ажил төрлөө ярьж эхэлнэ дээ.

-Улсын Драмын эрдмийн театртаа харьяалагдаж байгаа юу?

-Одоогоор би Улсын Драмын эрдмийн театрт ажиллахгүй байгаа. Театрын зүгээс намайг улсдаа олон жил ажиллалаа, цаашид ажиллахгүй ч байж болно гэсэн болохоор чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа гэх үү дээ. (инээв) Монголын урлагийн ажилтны холбоо гээд ТББ байдаг, энд ажиллаж байна. Монголын кино урлагийн наадам гээд түүний дэргэд “Хангарьд” ТББ-д бас давхар ажиллаж байна.

-Өвлийн өвгөн нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардуулж байна уу?

-Хувь хүний хувьд өвлийн өвгөн болж байна. Манай гэр бүлийн зүгээс 2007 оноос хойш жил болгон бэлэг гардуулдаг уламжлал тогтсон. Бэлгээ цуглуулж сонгож авах гэж бид гэр бүлээрээ хөдөлгөөнд ордог, мөн манай гэрийн өрөөгөөр дүүрэн бэлэгнүүдийг бэлгийн уутанд савладаг. Нэлээдгүй газар бэлэг түгээсэн. Энэ жил хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй ажилладаг эмч, сувилагч, асрагч нартаа

бэлгээ хүргэнэ.

-Өвлийн өвгөн болсон энэ хугацаанд мартагдашгүй олон дурсамж байгаа байх, үүнээсээ хуваалцахгүй юу?

-Өвлийн өвгөн болоод гурав дахь жилд, 2007 он юм байна. Тоглолт ч сайхан болж, тоглолтын дараа нэг ээж хүүхэдтэйгээ тайзан дээр гарч ирээд өвлийн өвөө би хүүхдэдээ танаар бэлэг өгүүлье. Манай хүүхэд анх удаагаа өвлийн өвгөнийг амьдаар нь харж байна гэхэд нь би гайхаад “Анх удаа гэдэг чинь юу билээ” гэж бодоод ээжээс нь лавлатал миний хүүхэд хараагүй байсан, энэ жил мэс засалд орж хараатай болж анхныхаа шинэ жилийг үзээд өвлийн өвгөнийг хараад маш их баярласан.Өвлийн өвгөнөөс бэлэг авъя гээд хэлсэн, тэгээд би тан дээр ирж байна гэхээр нь би ч хүүхдэд бэлгийг гардуулахдаа өвлийн өвгөн ааваасаа жил болгон ирж бэлгээ авч байгаарай гэж ерөөсөн. Үүний дараагаар хүүхдийн ээж мартсан уу ирээгүй л байна. Би одоо хүртэл хүлээдэг. Жил болгон хардаг. Энэ ярилцлагыг уншаад тэр хүүхэд ирж бэлгээ аваарай гэж дамжуулмаар байна. Өвлийн өвгөнөөс бэлэг авч байгаа хүүхэд, хөгшид яг жинхэнэ баярласан, баяр хөөрөөр бялхсан байх нь үнэхээр сайхан харагддаг. Хүн үнэн сэтгэлээсээ баярлана гэдэг тэр юм. Ялангуяа ахмад хүмүүст бэлэг гардуулахад тэдний баярлаж байгаа нь жигтэйхэн. За миний хүү урт насалж удаан жаргаарай, эрүүл энх байж өвгөн аавынхаа насыг аваарай гээд духан дээр нь үнсэхэд нүдэнд нь нулимс цийлэгнэх шиг болдог. Ахмад хүмүүст ууттай бэлэг өгөхөөс илүү тэдэнд сэтгэлийн том бэлэг өгч байна аа гэж би ойлгодог.

-Би тантай ярилцахаас өмнө ойр дотныхоо бага насны хүүхдүүдээс өвлийн өвгөн хаанаас ирдэг вэ гэж асуухад зургаан настай хүү өвлийн өвгөн Антарктидаас ирдэг. Өвлийн өвгөн цагаан баавгайтайгаа амьдардаг, сүүн жигнэмэг иддэг гэж хариулсан. Ингэхэд өвлийн өвгөн хаанаас ирдэг вэ. Үүнд та тайлбар хэлж өгнө үү?

-Хүүхдүүд бол өвлийн өвгөн байдагт одоо ч итгэдэг. Би ч бас итгэдэг. Үргэлжийн мөнхөд байдаг өвлийн өвгөн аав мөнхийн насгүй хүн. Монгол өвлийн өвгөний хувцас нь хүртэл бэлгэдэлтэй. Цагаан дээл цагаан өнгийг бэлгэшээж бэлгэддэг, нөмрөг нь цагаан цэнхэр өнгөтэй, монголчууд бид мөнх хөх тэнгэртэй. Малгайны хувьд монгол лоовуузан малгай, улаан залаатай монголчууд урт цагаан сахалтай өвөө гэдэг чинь мөнхийн настай урт удаан наслахыг бэлгэддэг.

-Монгол Улсын ардын жүжигчин агсан Г.Гомбосүрэн гуайн хэлсэн үгийг та үгэндээ оруулсныг сая тоглолт үзээд анзаарлаа. Миний хувьд 1975-1977 онд Монголын Пионерын ордны бүжгийн дугуйланд хичээллэж байхдаа Харшийн сүлд модны наадамд цасан охидын бүжиг бүжиглэж байсан юм. Өвлийн өвгөн МУАЖ агсан Г.Гомбосүрэн гуайн нөмрөгийг хүртэл тод санадаг, дөрвөлжин шоо хээтэй цагаан цэнхэр нөмрөг байсан. Танд тэрхүү нөмрөг нь байгаа юу?

-Өвлийн өвгөн аав нь Өнө мөнх цас мөсний орноос Цан хүүрэг татуулсаар цасан охидоо дагуулсаар Үүлтэй тэнгэрээс доогуур Үзүүртэй модноос дээгүүр яаран яаран хүрэлцэн ирлээ гэдэг хэллэгийг бол өөрийн чинь үеийнхэн, бидний өмнөх, дараагийн үеийнхний амны уншлага нь болсон. Энэ хэллэгийг хэзээ ч орхидуулалгүй уламжлал болгосон. МУАЖ Г.Гомбосүрэн агсны нөмрөг нь байгаа. Хэзээ ч дахин давтагдашгүй ховор нөмрөгийг би гэртээ нандигнан хадгалж байгаа.

-Таны сонирхол хобби юу вэ?

-Багадаа үндэсний болон чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Одоо бодоход энэ сонирхол хобби байсан юм байна гэж боддог. Бөх үзэх сонирхолтой. Монгол сайхан эрчүүдийн сайхан барилдааныг үзэж ямар сайхан уран мэх, их хүч хөлс гаргаж даваа авдгийг харж гайхан биширч ирсэн. Аливаа зүйлийн ард гарч амжилтад хүрэхийн тулд тэр хүнээс ямар их ухаан, хөлс хүч, ов мэх, овсгоо самбаа, нөр их хөдөлмөр гардгийг багадаа бөхийн спортоор хичээллэснээрээ ойлгосон, миний уран бүтээлд ч маш их нөлөөлсөн.

-Та он солигдох мөчид хаана байдаг вэ?

-Би Сүхбаатарын талбай дээр “Улаанбаатарын Мөнгөн шөнө -2024” цэнгүүн дээр байна. Нийслэлчүүд маань өвлийн өвгөн гараад ирэхээр бөөн баяр болж угтан авдаг. Өвлийн өвгөн нийслэлчүүддээ сайн сайхныг ерөөж эвтэй найрсаг, ажил хөдөлмөртөө амжилт бүтээлтэй байхын өлзийтэй ерөөлөө өргөнө дөө.Нийслэлчүүд маань сайхан хүлээж авдагт би ч бас их баярладаг.

Эх сурвалж: Ц.ОТГОНСҮРЭН DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо1 цаг 24 минутын өмнөТөрийн банк “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аяныг найм дахь жилдээ зохион байгууллаа1 цаг 27 минутын өмнөБүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ1 цаг 33 минутын өмнө2025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ2 цаг 55 минутын өмнөБНСУ-ын хэвлэл NBN News: "Chanel"-ийн цүнхээс үүдсэн уур хилэн...4 цаг 25 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа4 цаг 38 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 цаг 53 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 цаг 56 минутын өмнөСүүдрээсээ айсан Л.Оюун-Эрдэнэ ба “15 давхар”-ын уналт6 цаг 10 минутын өмнөСХД-ийн 28 дугаар хороо шинэ сургуультай болно5 сар 20. 16:44“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад 800 гаруй төлөөлөгч оролцоно5 сар 20. 16:36Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж байна5 сар 20. 16:29Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна5 сар 20. 16:25Санхүүгийн боловсрол, ирээдүйн хуримтлалд сургах зорилготой “LEVEL UP” хөтөлбөр Орхон, Булган аймгуудад амжилттай хэрэгжиж дууслаа5 сар 20. 16:22"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртгэл хаагдлаа5 сар 20. 16:14Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлаар орон нутгийн удирдлагууд зөвлөлдөж байна5 сар 20. 16:10Д.Бадарсан: Нийслэлийн хэмжээнд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай5 сар 20. 12:35Орхон аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг албан ёсоор нээлээ5 сар 20. 12:26Шөнийн цагаар зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг ачиж, талбайг чөлөөлжээ5 сар 20. 11:02Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 20. 9:47Д.Сүхбаатарын талбай дахь энгэрийн дугаар олгох цэгийн байршил өөрчлөгдлөө5 сар 20. 9:44Ямбыг нь Л.Оюун-Эрдэнийн гэр бүл, ялыг нь Л.Гантөмөр, Т.Доржханд5 сар 20. 7:59УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 20. 7:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 20. 7:45Шинэ Ерөнхий сайдын сураг: У.Хүрэлсүх Б.Энхбаяр, Н.Учрал хоёрын аль нэгийг, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар С.Амарсайханыг зүтгүүлж байгаа бол Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар өөрсдийгөө сойж байна5 сар 20. 7:37МАН-ын Бага хурал лхагва гарагт хуралдана5 сар 19. 22:10Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна5 сар 19. 21:39“Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо5 сар 19. 21:34Ч.Лодойсамбуу: У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд "Өргөдлөө өг" гэсэн нь үнэн байна5 сар 19. 21:31Ард түмэндээ үзэн ядагдсан Ерөнхий сайд байх гутамшигтай биш үү, Л.Оюун-Эрдэнэ ээ5 сар 19. 19:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.