БНХАУ-ын хамгийн хүйтэн цэгт зохион байгуулагдсан “Гэнхэ-2024” өвлийн хагас марафон гүйлтийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын нийт 1500 гүйгч уралдахад Монголын тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ.
Тодруулбал, 21 км-ын зайн эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин Г.Уугантуяа алтан медаль хүртсэн бол 21 км-ын зайн эрэгтэйчүүдийн ангилалд Л.Амардэлгэр мөнгөн медаль хүртжээ.
-50 хэмийн тэсгим хүйтэнд гүйгчид 21 км-ын цас, мөстэй бас өгсүүр, уруу замд уралдсан нь тэдний тэсвэр тэвчээр, эр зоригийн илэрхийлэл юм.
Энэ тэмцээний мөнгөн медальт Л.Амардэлгэр нь залуу гүйгч бол Г.Уугантуяа нь Монголын хэт марафон гүйлтийн ОУХМ цолтой, 24 цагийн гүйлтийн Монгол Улсын аварга, дээд амжилтыг эзэмшигч байна.

Facebook
Twitter
Youtube


“Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадам “хөшиг”-өө хаалаа
Монгол Улсаас өвлийн паралимпод анх удаа эмэгтэй тамирчин өрсөлдөнө
“Милан–Кортина” 2026 өвлийн олимпын наадмын тухай
Өнөөдөр Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах, нар уралдана
"Д.Сүхбаатарын мэргэн бууч" тэмцээний эхний өдөр О.Есүгэн, Э.Даваахүү нар түрүүлэв
Олимпын замд мөрөө гаргасан эмэгтэй цаначдыг буухиалагч Э.Ариунтунгалаг
Өвлийн олимпыг 6 телевизийн 8 сувгаар шууд дамжуулна
“Милан Кортина”-2026: Б.Ачбадрах өнөөдөр уралдана.gif)

Сэтгэгдэл бичих