Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал


1-р сарын 3
14 цаг 15 минут

     Анх удаа орон сууц худалдан авсан иргэн хувь хүний орлогын албан татварын хуулиар нийт үнийн дүнгийн 6 хүртэлх сая төгрөгийг буцаан олголтоор авдаг. Мөн хүүхэд тань оюутан болж дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж байгаа бол сургалтын төлбөрийн 10 хүртэлх хувийн буцаан олголтын хөнгөлөлт эдэлдэг билээ.  Тэгвэл  нэгдүгээр сарын 1-нээс эхлэн буцаан олголт авах хүсэлтийн материалыг хүлээн авч эхэлжээ.

Буцаан олголт авахад бүрдүүлэх шаардлагатай материалын мэдээллийг хүргэж байна. 

ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСНЫ БУЦААН ОЛГОЛТ АВАХАД

Буцаан олголтыг авахын тулд Цахим тайлангийн системд нэвтэрч 2025 оны 02 дугаар сарын 15-ны дотор тайлангаа гаргах шаардлагатай юм.

Тайлан гаргахад

  1. Иргэний үнэмлэх /ХУР системээс автоматаар татагдана/
  2. Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/
  3. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг  /ХУР системээс Ү-дугаараар автоматаар татагдана/
  4. Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх /ДДТД сугалааны дугаарыг талбарт оруулна/
  5. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримт /төлбөрийн даалгаврын дугаар/

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал

  1. Худалдах - Худалдан авах гэрээ /нотариат/
  2. Орлого нотлох баримт /Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна/
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Эхний таван мэдээллийг цахим тайлангийн системээс автоматаар татах боломжтой.

Амьдран суух зориулалттай байр, орон сууц барьсан бол

  • "Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  • "НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  • "Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
  • Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал

  • "Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
  • "Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦААН ОЛГОЛТ АВАХАД

Буцаан олголтыг авахын тулд Цахим тайлангийн системд нэвтэрч 2025 оны 02 дугаар сарын 15-ны дотор тайлангаа гаргах шаардлагатай юм.

Тайлан гаргахад

  1. Иргэний үнэмлэх /ХУР системээс автоматаар татагдана/
  2. Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал

  1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  2. Сургуулийн тодорхойлолт
  3. Сургалтын төлбөр төлсөн баримт
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/

Хэрэв таны хүүхэд гадаадад сурдаг бол

  1. Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/
  2. Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/
  3. Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт /файлаар хавсаргах/

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал

1. Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
2. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт  /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/

Оюутны сургалтын төлбөрийн буцаалтыг оюутан өөрөө авах боломжгүй. Мөн ах, эгч, хамаатан садан болохгүй. Зөвхөн түүний эцэг эх, албан ёсоор үрчилж авсан асран хамгаалагч буцаалтыг авна.

Оюутан хувиараа хөдөлмөр эрхлэгч байх тохиолдолд сургалтын төлбөрийн буцаалтыг өөрөө авч болно. 

Хэрэв өөрөө суралцах хугацаандаа татвар төлсөн бол

  1. Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/
  2. Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/
  3. Сургуулийн тодорхойлолт /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
  4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/
  5. Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал

1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/.

Татвар төлөгч иргэн 2025.02.15-ны дотор тайлангаа гаргаж, хүсэлтээ явуулах шаардлагатай.
Дэлгэрэнгүй мэдээллийг Татварын ерөнхий газрын цахим хуудаст нийтлэгдсэн видео заавар бичлэгээс мөн үзэх боломжтой.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Наадамд бэлтгэгдэж байсан Морьт харвааны 18 адууг хулгайлж, төхөөрчээ1 цаг 10 минутын өмнөБарилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна1 цаг 17 минутын өмнөМонгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа1 цаг 29 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь1 цаг 32 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарт амжилт хүсэж, үг хэллээ1 цаг 35 минутын өмнөМонгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо1 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан1 цаг 57 минутын өмнө"Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага" сургалт эхэллээ6 сар 12. 18:25Г.Занданшатар: "Онтрэ" компанийн асуудлаарх хөзрөө дэлгэхгүй6 сар 12. 18:21Х.Нямбаатарын бродюрны асуудлыг нам дарахаар ирсэн Б.Одбаяр гэгч хэн бэ?6 сар 12. 16:40Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ6 сар 12. 15:44ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо6 сар 12. 15:26Г.Занданшатар: Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт өргөн барина6 сар 12. 15:09УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ6 сар 12. 14:59“Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй” сургалт боллоо6 сар 12. 14:51ТББХ: Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжлээ6 сар 12. 14:46ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр, 48 зах, 99 лангуу, GS дэлгүүрийн эрх санал болголоо6 сар 12. 12:50Нарны өмнөд туйлын зургийг анх удаа авчээ6 сар 12. 11:51Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 12. 11:20Явган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа ААН-үүдэд хяналт шалгалт хийж байна6 сар 12. 9:53УИХ: Ерөнхий сайдын томилгоог өнөөдөр хэлэлцэнэ6 сар 12. 9:48Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно6 сар 12. 9:01Төсвийн орлого 2.5 их наядаар тасарчээ6 сар 12. 8:57УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 12. 8:50Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан6 сар 12. 8:48Бурхан багшийн их дүйчэн өдрийн дэлгэрэнгүй хөтөлбөр6 сар 11. 10:14Бурхан багшийн найман сургаал6 сар 11. 10:09УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндийг дэвшүүллээ6 сар 11. 10:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан6 сар 11. 9:58Ерөнхий сайдын томилгоог нөгөөдөр ТББХ, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ6 сар 10. 20:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.