2025 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд


1-р сарын 5
14 цаг 22 минут
       Боловсролын яамнаас мэдээлсэн 2025 онд хамрагдах боломжтой, бүртгэл нь нээлттэй байгаа тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна.
 ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ БҮРТГЭЖ БАЙНА
2025-2026 оны хичээлийн жилд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна. Бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Тэтгэлэгт хамрагдахын тулд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
  • Гадаад пасспорт (хүчинтэй хугацаа 2027 оны гуравдугаар сарын 1-нээс хойш байх);
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хавсралтын хамтаар (ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагч дүнгийн жагсаалтаа сургуулийн захирлаар баталгаажуулж ирүүлнэ)
Тэтгэлгийн сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
ЧЕХ УЛСАД БОГИНО ХУГАЦААНД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын салбарт хамтран ажиллах тухай Монгол, Чех хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 2-9 сарын богино хугацааны туршлага судлах сургалтын тэтгэлэг зарлагдлаа.
Бүртгэл 2024 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл цахимаар явагдана. Иймд https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, илгээх гарын авлагатай танилцан, цахим өргөдлийг бөглөж илгээнэ. 
ЯПОН УЛСЫН ФҮКҮОКАГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КОЛЛЕЖИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Япон улсад хүнсний технологич, тогоочоор суралцаж төгсөөд эх орондоо болон Японд мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй, Азийн улс орнуудын их сургууль, япон хэлний сургуульд япон хэл сурч байгаа оюутан залуусыг тэтгэлэгт хамруулахад оршино.
Тэтгэлгийн дүн: Сургалтын төлбөр (Элсэлтийн хураамж, сургалтын төлбөр, сурах бичгийн төлбөр, оюутны байрны төлбөр): Бүх төлбөрийг сургууль тал даана.
Бүртгэл: 2025 оны  нэгдүгээр сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЛДЭГ МАНЛАЙЛАГЧ ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Олон улсын хөгжлийн чиг хандлага, шилдэг манлайлал, олон үндэстний үндэс суурь бүхий дэлхийн засаглалын авъяас чадварыг бэхжүүлэх зорилготойгоор Хятадын тэтгэлэгийн зөвлөлөөс Шилдэг манлайлагч залуучуудын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрт 200 оюутныг элсүүлэх аж.
2025 оны гуравдугаар сарын 31-ээс өмнө БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн системд (http://studyinchina.csc.edu.cn/#/login) нэвтэрч, өргөдлийн материалаа илгээнэ. Мөн өргөдөл гаргагч нь бүртгүүлэх боломжтой дэд хөтөлбөр болон бусад мэдээллийг дээрх холбоосоор нэвтэрч авах боломжтой.
ЧЕХ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас их, дээд сургуулийн багшийн чадавхыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор 1 сарын хугацаатай багш солилцооны хөтөлбөрийг зарлалаа.
Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:
  • Сургалтын төлбөр
  • Амьжиргааны зардал
  • Дотуур байр (өглөө, өдөр, оройн хоол багтана)
    Бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл цахимаар үргэлжилнэ. Иймд https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ.
УНГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Боловсролын яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлдэг Унгар Улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum” 2025-2026 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр албан ёсоор зарлагдсан тул өргөдөл гаргахыг хүссэн иргэд ЭНД ДАРЖ материалаа илгээнэ үү. Түүнчлэн, “Stipendium Hungaricum”-ын цахим хуудаснаас суралцуулах мэргэжил, сургалтын тэтгэлгийн хэмжээ, бүрдүүлэх материалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛС ДАХЬ ЗУНЫ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 
Бүгд Найрамдах Чех улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас чех хэл, соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтнуудыг дэмжих зорилгоор Слав судлалын Зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Зуны сургалт нь жил бүрийн 7,8,9 дүгээр сард зохион байгуулагддаг ба сургалтын агуулгаас хамааран 3-4 долоон хоног үргэлжилнэ.
Бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл цахимаар явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
Түүнчлэн, тун удахгүй Польш, Беларусь, Вьетнам, Казахстан, Франц, Лаос, Болгар, Румын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдана.
Эх сурвалж: itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ7 сар 4. 20:59“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо7 сар 4. 20:55Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлав7 сар 4. 20:53Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ7 сар 4. 20:50НҮБ-ын гишүүн 192 улстай дипломат харилцаа тогтоох бодлогыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ7 сар 4. 20:47УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг сонгох саналыг дэмжлээ7 сар 4. 20:43Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ7 сар 4. 20:38Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ7 сар 4. 20:35Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ7 сар 4. 20:31Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно7 сар 4. 20:28"Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ7 сар 4. 20:26Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа7 сар 4. 20:23Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна7 сар 4. 20:21СХД-ийн 40 дүгээр хорооны барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна7 сар 4. 20:19Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ7 сар 3. 18:50Банкны тухай, Автотээврийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв7 сар 3. 18:47Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжиж, бие даасан хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгууллаа7 сар 3. 18:44“Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох “Туршлага бол хүч” уриатай хөтөлбөрийн нээлт боллоо7 сар 3. 18:40Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв7 сар 3. 18:37Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 3. 18:33Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 3. 18:30УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ7 сар 3. 18:28Ч.Төгсдэлгэр: Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ7 сар 3. 18:233х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ7 сар 3. 0:16Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ7 сар 3. 0:12Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа7 сар 3. 0:102024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв7 сар 3. 0:07Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 3. 0:03Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа7 сар 3. 0:00Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй7 сар 2. 23:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.