ЖЕНЕВ, 2025 оны нэгдүгээр сарын 9 /NHK/. Хятадад хүний метапневмовирусээр (hMPV) үүсгэгдсэн амьсгалын замын цочмог халдварт өвчин дэгдсэн нь батлагдсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. Гэхдээ өвчний дэгдэлт санаа зовоох ноцтой шалтгаан биш гэдгийг тус байгууллагын төлөөлөгч дурдсан байна.
Уг вирусээр халдварласан тохиолдолд ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг ба бага насны хүүхдүүд, өндөр настнууд, дархлаа суларсан хүмүүс илүү хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэлтэй.
Хятадын хэвлэлүүдэд мэдээлснээр, тус улсад өнгөрсөн оны сүүлчээс хойш метапневмовирусийн халдварын тоо нэмэгдсэн байна. Мөн Энэтхэг, Индонез улсуудад халдварын тохиолдол бүртгэгджээ.
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст орших орнууд дахь амьсгалын замын халдварт өвчний талаарх тайландаа ДЭМБ Хятад дахь халдварын талаар дурджээ. Хятадад сүүлийн хэдэн долоо хоногт амьсгалын замын цочмог халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгааг тус улсад гаргасан тоо баримт харуулсан байна. Мөн уг вирусийн халдвар ялангуяа Хятадын хойд мужуудад нэмэгдэж байна гэжээ.
Тайланд мөн амьсгалын замын өвчлөл Хойд хагас бөмбөрцгийн орнуудад өвлийн улиралд байх хэмжээнээс хэтрээгүй гэж дурджээ. ДЭМБ мөн тайландаа Хятадын эрх баригчидтай хамтран нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянахаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн байна.
Метапневмовирус бол шинэ төрлийн вирус биш гэдгийг ДЭМБ-ын төлөөлөгч Маргарет Харрис мэдээлжээ. Уг вирус нь ердийн ханиадтай төстэй шинж тэмдгүүдийг үүсгэдэг бөгөөд халдварласны улмаас нас барах магадлал "маш бага" аж.
Facebook
Twitter
Youtube


Ираны тал ДАШТ-ий үеэр аюулгүй байдлын баталгаа шаарджээ
Москвад мессеж илгээх, интернэт ашиглахыг хязгаарлана
“Прада өмссөн чөтгөр 2” Box Office-ыг тэргүүлжээ
Хятадад шатахууны үнэ буурчээ
Auto China 2026: Нэг авто машины үнээр Хятадад 5-ыг худалдан авах боломжтой
Д.Трампын хөргийг АНУ-ын паспорт дээр хэвлэнэ
Ираны боомтуудыг бүслэх ажиллагаа явуулна
ДАШТ-ий финалын тасалбар 11 мянган доллароор зарагджээ.gif)

Сэтгэгдэл бичих