Дэлхийн хамгийн "хүчирхэг" паспорттой орнуудыг нэрлэжээ


1-р сарын 9
14 цаг 30 минут

       ЛОНДОН, 2025 оны нэгдүгээр сарын 9 /CNN/. Дэлхийн хамгийн олон орноор визгүй зорчих боломжийг олгодог хүчирхэг паспортуудыг шалгаруулдаг “Henley Passport Index”-ийн 2025 оны шинэ жагсаалтыг танилцууллаа.

Энэ онд Сингапур тэргүүн байраа эргүүлэн авсан бөгөөд тус улсын улаан паспортоор дэлхийн 227 улс орон, нутаг дэвсгэрээс 195 руу нь визгүй зорчих боломжтой байна. Жагсаалтын хоёрдугаарт Японы паспорт 193 улс руу визгүй зорчдог гэсэн үзүүлэлтээр бичигджээ.

Харин Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд болох Франц, Герман, Итали улсууд Финланд, Өмнөд Солонгосын хамтаар гуравдугаарт жагссан байна. Эдгээр орны паспортыг эзэмшигчид дэлхийн 192 орон руу виз мэдүүлэхгүйгээр зорчих боломжтой.

Жагсаалтын дөрөвдүгээрт, ЕХ-ны 425 сая гаруй иргэний чөлөөтэй зорчих эрхийг баталгаажуулсан Шенгений бүсийн "сүр хүчийг харуулж", Австри, Дани, Ирланд, Люксембург, Нидерланд, Норвеги, Швед /191 орон/ гэсэн долоон улс багтсан байна.

Харин тавдугаар байрт Бельги, Шинэ Зеланд, Португал, Швейцар, Их Британи гэсэн таван улс орсон бөгөөд тэдгээрийн иргэд 190 чиглэлд визгүй зорчих боломжтой. Жагсаалтын эхний 10-ын үлдсэн байруудад Европын орнууд давамгайлсан байна. Тухайлбал, зургаадугаарт Грек, Австрали улсууд орсон бол долоодугаарт Мальта, Польш, Канад улсууд жагсжээ. Түүнчлэн наймдугаар байранд Чех, Унгар хамтдаа бичигдсэн бол АНУ, Эстони есдүгээрт жагсаж, Латви, Литви, Словени, АНЭУ удааллаа.

АНЭУ бол паспортын индексийн чансаанд хамгийн өндөр ахиц дэвшил үзүүлж буй орнуудын нэг бөгөөд визгүй зорчдог орнуудынх нь тоо 2015 оноос хойш 72-оор нэмэгдэж, 32 дугаар байраас 10 дугаар байр луу ахисан байна. Өдгөө тус улсын иргэд 185 орон руу визгүй зорчиж байна. Хятад улсын хувьд 2015 онд 94 дүгээрт бичигдэж байсан бол энэ онд 60 дугаарт жагсжээ. Монгол Улсын паспорт 66 орон руу визгүй зорчих эрхтэйгээр жагсаалтын 75 дугаарт бичигдэж байна.

Лондон хотод төвтэй “Henley & Partners” зөвлөх үйлчилгээний фирмээс 20 дахь жилдээ танилцуулж буй энэ индексийг дэлхийн 227 улс орон, нутаг дэвсгэр рүү зорчих мэдээлэлд тулгуурлан гаргадаг юм. Жагсаалтын хамгийн сүүлд буюу 106 дугаар байрт Афганистан /26 орон/ дахин бичигдсэн бөгөөд визгүй зорчдог орнуудын тоо жилийн өмнөхөөс хоёроор цөөрсөн байна. Тус улсын өмнө Сири /27/, Ирак /31/ улсууд 105, 104 дүгээрт тус тус оржээ. Ингэснээр чансааны эхэнд болон сүүлд бичигдэж байгаа орнуудын иргэдийн аялах эрх чөлөөний ялгаа урьд хожид үзэгдээгүй түвшинд хүрч нэмэгдсэн байна.

“Henley Passport Index” жагсаалтын эхний 10 байр:

  1. Сингапур (195)
  2. Япон (193)
  3. Франц, Герман, Итали, Испани, Финланд, Өмнөд Солонгос (192)
  4. Австри, Дани, Ирланд, Люксембург, Нидерланд, Швед, Норвеги (191)
  5. Бельги, Шинэ Зеланд, Португал, Швейцар, Их Британи (190)
  6. Грек, Австрали (189)
  7. Канад, Польш, Мальта (188)
  8. Унгар, Чех (187)
  9. Эстони, АНУ (186)
  10. Литва, Латви, Словени, АНЭУ (185)
Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Энэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна5 минут 41 секундын өмнөНҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана10 минут 22 секундын өмнөАжлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав13 минут 8 секундын өмнөХҮН нам Засагт хамтрахаар шийджээ26 минут 42 секундын өмнөӨнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр32 минут 9 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь35 минут 39 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан37 минут 58 секундын өмнөУИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадаагүй учир МАН-ынхан намын бүлэг, Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар хойшлуулжээ4 сар 1. 19:36НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ4 сар 1. 18:33Төрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ4 сар 1. 18:30Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа4 сар 1. 18:22Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ4 сар 1. 18:17Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна4 сар 1. 17:52АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив4 сар 1. 17:48“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов4 сар 1. 17:42Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна4 сар 1. 13:56Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно4 сар 1. 10:56С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна4 сар 1. 9:44Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо4 сар 1. 9:37Ханш нээх өдөр зарим хилийн боомт амарна4 сар 1. 9:32“FIBA 3x3 Asia Cup” тэмцээн өнөөдөр эхэлнэ4 сар 1. 9:27Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр4 сар 1. 9:25Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна4 сар 1. 9:08Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв4 сар 1. 9:00УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 1. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 1. 8:52“38-ын бүлэг”-ийн хуваагдал ба С.Амарсайханыг УИХ-ын дарга болгож Засгийн газар, МАН-д эрх мэдлээ тогтоох Л.Оюун-Эрдэнийн давшилт4 сар 1. 0:02АН-ынхан Л.Оюун-Эрдэнийн талд “С.Амарсайханыг УИХ-ын дарга болгохыг дэмжихгүй” гэжээ3 сар 31. 22:43Горхи-Тэрэлжийг түшиглэн аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Өв соёлын цогцолбор байгуулах уулзалт боллоо3 сар 31. 17:03Хахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв3 сар 31. 16:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.