Монголын хамгийн өндөр тэмээгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн иргэн, сумын аварга малчин Хүүгээгийн Оргодолын “Өндөр улаан” хэмээх атан тэмээ тодорчээ.
Тус улаан ат нь энэ жил 21 настай бөгөөд 3 метр өндөртэй юм.
Ханбогд сум монголын хамгийн олон тэмээтэй буюу галбын улаан тэмээгээрээ алдартай бөгөөд энэ жил 29186 толгой тэмээ тоолуулжээ.
Харин “Галбын говийн улаан тэмээ-2025” тэмээний баяраа 2025 оны нэгдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд 13 дахь удаагаа тэмдэглэж байна.
Энэ удаагийн тэмээний баяраар хурдан ат, тайлаг, торомны уралдаан зохиож, сүүтэй ингэ, сайхан буур, ат шалгаруулах, үзэсгэлэн худалдаа зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Эх сурвалж: С.Дэлгэрцэцэг "Монцамэ" агентлаг
Facebook
Twitter
Youtube


Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
Гуравдугаар сарын 9-нөөс нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилнө
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно.gif)

Сэтгэгдэл бичих