УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва: Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлээр гаргаж буй нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад ач холбогдолтой


1-р сарын 13
10 цаг 16 минут

       Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлнээ хөрвүүлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгож байгаа ажээ. Энэ талаар Тамгын газрын дэд дарга Э.Лхагваас тодрууллаа.

-Монгол Улсын Үндсэн хуулийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан дохионы хэлээр гаргаж байгаа юм байна. Энэ талаар товч мэдээлэл өгнө үү?

-Үндсэн хуульд оруулсан нэмэлтийн дагуу шинээр бүрдсэн 126 гишүүн бүхий Улсын Их Хурал хууль тогтоох, хэрэгжилтийг хянан шалгах бүхий л үйл ажиллагаандаа хүний эрхийг дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах зарчмыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна. Энэ бол Монголын парламентын “Гурван төгөлдөршил”-ийн стратегийн тэргүүн эрэмбийн зарчим гэдгийг олон нийт нэгэнт мэдэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, хүнийг ямар ч байдлаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан байдаг. Ялангуяа харааны, сонсголын бэрхшээлтэй, бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн эмгэг согогтой, өвчтэй ядруу байдлаасаа болоод хүн нийгмийн харилцаанаас хоцордог, үлддэг байж болохгүй. Энэ талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд тодорхой зааж, тэдний эрхийг хангах, нийгмийн харилцаанд тэгш оролцуулах талаар нарийвчлан хуульчилсан. Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан түгээмэл загвар, хэрэглэгдэхүүнээр хангах, стандарт, шаардлагад нийцүүлж ажиллах тухай тодорхой заасан байдаг. Үүний дагуу Улсын Их Хурлын Тамгын газар хэдхэн хоногийн өмнө, тодруулбал энэ сарын 9-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан бэлтгэсэн аудио хувилбарыг гаргасан бол энэ удаа сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэддээ зориулж дохионы хэлээр гаргаж байна.

-Сонсдог болон дохионы хэлээрх Үндсэн хуулийг хаанаас үзэх вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлмэрчээр “уншуулж” аудио хувилбартай нь нэгтгэсэн видео хувилбарыг бид маргаашаас Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим талбарт байршуулна. Мөн Улсын Их Хурлын нийгмийн сүлжээн дэх албан хуудсууд, мэдээллийн цахим сайтуудаар түгээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна. Монгол Улсад 2023 оны байдлаар 11,418 гаруй сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэд байна гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болно. Дээр нь харааны бэрхшээлтэй 12,053 орчим иргэн бий. Иймд бид Үндсэн хуулийн аудио болон дохионы хэлээрх хувилбаруудыг аль болох хүртээмжтэй, олдоцтой байдлаар түгээхэд анхаарч ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрх зүйн мэдлэгийг эх сууриас нь буюу Үндсэн хуулиас эхлэн олж авснаар бусад хуулийн зохицуулалтыг эрж олох, мэдэх, цаашилбал, өөр өөрийн эрхийг нэхэх, эдлэх боломжийг нээж буй ихээхэн ач холбогдолтой юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Барилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ12 минут 35 секундын өмнө“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг “Эрдэнэс критикал минералс” болгон өөрчиллөө20 минут 27 секундын өмнөБаянголын амны 2007 айлын орон сууцны барилгын ажил гуравдугаар сард эхэлнэ25 минут 17 секундын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно28 минут 22 секундын өмнө“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ1 цаг 50 минутын өмнөО.Алтангэрэл: MCS-ийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулсан. Хувийн компани гүйцэтгэх ажил явуулах нь хууль бус3 цаг 10 минутын өмнөХаврын тэргүүн сарын шинийн 4-нөөс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ хэвийн явагдана3 цаг 19 минутын өмнөЧингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ5 цаг 8 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын албан хаагчид дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ5 цаг 11 минутын өмнөЖо Байдены үеийн бүх прокурорыг халахыг үүрэг болгожээ5 цаг 14 минутын өмнөБаянзүрх дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо5 цаг 17 минутын өмнөЦагаан сараар 6-10 хоног амрах санал асуулга авч байна5 цаг 20 минутын өмнөСэрэмжлүүлэг: Мөс цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ5 цаг 27 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана7 цаг 11 минутын өмнөЭлчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа8 цаг 2 минутын өмнөТеле камерын хяналтын дэд төвүүдийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт энэ сарын 17-21-нд болж байна8 цаг 4 минутын өмнөСХД үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна8 цаг 11 минутын өмнөЗасгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн талаар хэлэлцэнэ8 цаг 16 минутын өмнө“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно8 цаг 22 минутын өмнөХурд хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно8 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн8 цаг 29 минутын өмнөДэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх уулзалт зохион байгууллаа2 сар 18. 17:14Д.Амарбаясгалан: Төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгоход анхан, дунд шатны удирдлагуудын оролцоо, хандлага чухал2 сар 18. 17:11Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна2 сар 18. 14:04Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө2 сар 18. 13:55ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн2 сар 18. 12:49Хархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов2 сар 18. 12:45“Миний Монгол 2025” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж эхэллээ2 сар 18. 12:41Нөөцийн махыг 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна2 сар 18. 11:01Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг2 сар 18. 10:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.