У.Хүрэлсүх, Макрон хоёр гар барьж, Н.Учралын багийнхан урагшлуулсан ураны төсөл


1-р сарын 15
7 цаг 06 минут

                Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар 14 мега төслийнхөө эхний гурван нүүдлийг хийж эхэлснээ шинэ оны өмнөхөн зарласан. Тэдгээрийн нэг бол ураны төсөл. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас хойш Монгол Улсын Засгийн газар гуравдагч хөрштэйгөө хийх гэж буй хоёр дахь том гэрээ... Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Франц улсад бүртгэлтэй “Орано майнинг САС” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг 2025 оны нэгдүгээр сарын 17-нд байгуулахаар боллоо. Сү.Батболдын тэргүүлж байсан Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ёслолын ажиллагааг “Баярын марш” дор Төрийн ордонд сүр дуулиантай хийж байв. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимынхан энэхүү “тэмдэглэлт өдөр”-өө жагсаал цуглаантай, ураны талаар гоц мэдэмхийрэгчдийн сошиал пропагандатайгаар угтах бололтой. Улаанбаатар хотод хасах хэмийн хүйтэнд жагсаалтай, Төрийн ордонд нэмэх хэмийн халуун улс төртэй энэ өдрүүдэд ЗГХЭГ-ын дарга Н.Учралын багийнхан ураны төслийг ямартай ч урагшлуулж чадлаа. Н.Учрал гэснээс... Тэрбээр хиймэл дагуултай холбоотой сошиал талцал ид эрчээ авч байх үед сэтгүүлчдэд “Магадгүй, энэ өдрүүдэд би Монголын хамгийн муу хүн болох байх” хэмээн ёжтойхон хэлснээс мега төслүүд тойрсон улс төр хэрхэн өрнөхийг ч харж болох... Гэвч мега төслүүдтэй холбоотойгоор Н.Учрал Монголын хамгийн муу хүнээр тодрох эсэхээс илүү “Хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлнэ” гэхээр хүний, өөрийнхний худал үг, хоосон цуурхалд автан хууринан шуугицгаадаг “Муухай монгол зан”-г авч хэлэлцэх ёстой бус уу гэдэг асуулт гарч ирнэ. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал УИХ-ын чуулган дээр саяхан “Уран олборлох төсөл 28 жил гацсан гол шалтгаан бол авлига, ашиг сонирхол. Тиймээс бид үүнээс сэргийлж, хөрөнгө оруулалтын гэрээнд авлигын эсрэг бүлэг заалт оруулсан” гэж хэлсэн нь ч учиртай.

            Уран... Энэ бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ сураггүй байхад эхэлсэн хэрүүл талцлын нэг сэдэв. Өргөн, нарийн царигаас эхлэлтэй төмөр зам тойрсон улстөржилтөөс бүр ч өмнө дэгдсэн дуулиан. Товчхондоо, өнгөрсөн 20 жилд Улаанбаатараас Дорноговийн Улаанбадрах сум хүртэл улс төрийн түймэр дэгдээсэн гол бай нь уран байлаа. “Уранаас болж хоёр толгойтой тугал төрж гэнэ, том гүрнүүд Монголд цөмийн хаягдлаа булах гэнэ, уранаас болж Монгол сүйрнэ” гэх мэт цуурхал, элдэв суртал ухуулга энэ 20 жилд огт тасраагүй. Олон нийтийн ой санамжид улиг болтол давтаж, хөрс суурийг нь маш зузаан бэлтгэсэн энэхүү суртал ухуулга сошиал ертөнцөд яг одоо эрчимжиж байна. “Хөлсний армийнхан” дээр сошиал төлбөртүүд ч хүч нэмж эхэллээ. Харин одоо “Орано майнинг САС”-тай байгуулах гэрээний талаарх улс төр, эдийн засгийн хроникийг эргэн сануулъя.

            Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ 2024 онд баталсан. Энэхүү хөтөлбөрт тусгасан бодлогын дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.1.11-д “Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулна” гэж заасан нь Монгол, Францын хамтарсан ураны төсөл юм. Францын Ерөнхийлөгч Макрон Монголд айлчилж, түүний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсад айлчлах үеэр Монгол Улсын Засгийн газар, “Орано майнинг САС” хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протокольд 2023 оны аравдугаар сарын 12-нд гарын үсэг зурсан. Парисаас ирсэн сайн мэдээ! Монгол Улсаас гадаадын томоохон хөрөнгө оруулагчдад өгсөн том мессэж. Тэгвэл “Орано майнинг САС”-тай байгуулах гэрээ Монгол Улс хийгээд монголчуудад ямар ашигтай вэ...

-Улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг

-Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум, төслийн нийт хугацаанд 2 их наяд төгрөг

-Шинээр 1600 ажлын байр бий болгох ач холбогдолтой. УИХ-ын зарим гишүүн энэ талаар “Орано майнинг САС”-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд “Нийт ажиллах хүчний 80 хувь нь монголчууд байна” гэж заасан нь давуу тал” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

            Монгол, Францын хамтарсан ураны төслийн гэрээг байгуулснаар гадаадын шууд хөрөнгө оруулалт болон валютын урсгал нэмэгдэн Монголд шинэ технологиудыг нутагшуулж, хүхрийн хүчлийн үйлдвэр зэрэг шинэ төрлийн үйлдвэр барих боломжтойг ч албаныхан хэлж байгаа юм. “Ураны үнэ урт хугацаандаа өсөх хандлагатай байна” хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал УИХ-ын чуулганы үеэр хэлсэн үгэндээ дурдсан. Тэрбээр “Ураны төсөл Оюутолгойн гэрээний алдааг давтахгүй” гэж УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдсэн нь анхаарал татна. Учир нь Монгол, Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлэх үеэр Монгол Улс нийт 14 тэрбум ам.долларын орлого олно. Үүний дөрвөн тэрбум ам.доллар нь зардал, үлдсэн 10 тэрбум ам.доллараас Монгол Улсын Засгийн газрын хүртэх өгөөж нь 5.2 тэрбум ам.доллар байх бол “Орано майнинг САС” компани 4.9 тэрбум ам.долларын ашигтай ажиллах тооцоо гарчээ. Үүнээс гадна Монголын тал 51 хувийг эзэмших талаар хөрөнгө оруулалтын гэрээнд хатуу заасан аж. Юутай ч ураны төсөл хөдөллөө, улс төрийн халуун өдрүүд ч эхэллээ. “Цөмийн их гүрэн” гэгддэг Франц улс бол Европын холбооны нөлөө бүхий тоглогч. Францтай хамтран хэрэгжүүлэх ураны төсөл Монголын улс төр, эдийн засгийн түүхэнд нэн шинэ хуудсыг ийнхүү нэмлээ.    

                                                                                                                                                       Н.Оюу



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ1 цаг 14 минутын өмнөО.Алтангэрэл: MCS-ийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулсан. Хувийн компани гүйцэтгэх ажил явуулах нь хууль бус2 цаг 34 минутын өмнөХаврын тэргүүн сарын шинийн 4-нөөс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ хэвийн явагдана2 цаг 43 минутын өмнөЧингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ4 цаг 32 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын албан хаагчид дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ4 цаг 35 минутын өмнөЖо Байдены үеийн бүх прокурорыг халахыг үүрэг болгожээ4 цаг 38 минутын өмнөБаянзүрх дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо4 цаг 41 минутын өмнөЦагаан сараар 6-10 хоног амрах санал асуулга авч байна4 цаг 44 минутын өмнөСэрэмжлүүлэг: Мөс цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ4 цаг 51 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана6 цаг 35 минутын өмнөЭлчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа7 цаг 26 минутын өмнөТеле камерын хяналтын дэд төвүүдийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт энэ сарын 17-21-нд болж байна7 цаг 28 минутын өмнөСХД үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна7 цаг 35 минутын өмнөЗасгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн талаар хэлэлцэнэ7 цаг 40 минутын өмнө“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно7 цаг 46 минутын өмнөХурд хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно7 цаг 50 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн7 цаг 53 минутын өмнөДэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх уулзалт зохион байгууллаа2 сар 18. 17:14Д.Амарбаясгалан: Төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгоход анхан, дунд шатны удирдлагуудын оролцоо, хандлага чухал2 сар 18. 17:11Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна2 сар 18. 14:04Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө2 сар 18. 13:55ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн2 сар 18. 12:49Хархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов2 сар 18. 12:45“Миний Монгол 2025” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж эхэллээ2 сар 18. 12:41Нөөцийн махыг 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна2 сар 18. 11:01Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг2 сар 18. 10:59Найруулагч Ж.Сэнгэдоржийн "Чимээгүй хотын жолооч кино Осакагийн Азийн кино наадмын уралдаант хэсэгт шалгарчээ2 сар 18. 10:56БСШУСБХ хяналт, шалгалтын чиглэлээр хоёр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна2 сар 18. 10:51Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагад MNS ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ2 сар 18. 10:48Шахмал түлшийг зургаан жилийн өмнө “шахаж” эхлэхэд л зургаан хүн амиа алдаж байв2 сар 18. 9:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.