“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талаарх Улсын Дээд шүүхийн шийдвэр гацаанаас гарах уу


1-р сарын 15
7 цаг 23 минут

         Өнөөдөр 2025 оны нэгдүгээр сарын 15. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой улс төрийн дажин эхэлснээс хойш яг есөн жил өнгөрчээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ” гэж чуулганы танхимд мэдэгдсэнээс хойш бас есөн жил өнгөрсөн байна. Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авах үйл явц нь хууль зөрчсөн” гэсэн шийдвэр гаргасан нь 2018 он. Тухайн үед хэвлэлүүд энэ талаар “Улсын Дээд шүүх “Төр дээрэм хийжээ” гэдгийг хуулийн дагуу нотоллоо” хэмээн онцолж байв. “Хоёр жил гаруй сунжирсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой асуудалд Улсын Дээд шүүх ийнхүү цэг тавив” хэмээн мэдээлж байлаа. Гэвч Улсын Дээд шүүхийн шийдвэр улс төрийн гацаанд орж, өдгөө долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин 2018 оны арванхоёрдугаар сарын 14-нд itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Улсын Дээд шүүхээс “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” нэгдлийг 49 хувийн эзэмшлийн маргааныг өнгөрсөн намар эцэслэн шийдвэрлэж, хууль ёсны хувьцаа эзэмшигч нь “Монголын зэс” корпораци гэж үзсэн. Шүүхийн шийдвэр гараад гурван сар өнгөрсөн ч хэрэгжилт нь гацаад байна. Тийм учраас корпорацийн зүгээс шүүхэд дээрх шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргасан. Үүний дагуу 2018 оны арваннэгдүгээр сарын 16-нд Улсын Дээд шүүхийн тогтоолыг албадан гүйцэтгэх захирамж гаргасан. Уг захирамжийг УБЕГ, ТӨБЗГ-т хүргүүлсэн. Гэвч энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Дээд шатны удирдлагаас хууль бусаар нөлөөлж, манай компанитай холбоотой шийдвэрийг биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэгч нар нь ажлаа хийхгүй, манай корпорацийн төлөөллийг хүлээн авч уулзахгүй байна” хэмээн дурджээ. Угтаа Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийнх. Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг хувь хүн, хуулийн этгээд дагаж мөрдөх хуультай. Гэвч Улсын Дээд шүүхийн шийдвэр улс төрийн “хориг”-т оров. Яг долоон жил...

            Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гацаанд орж, тоосонд дарагдсан том төслүүдийг хөдөлгөж эхэллээ. ЗГХЭГ-ын дарга Н.Учралын хэлснээр, 28 жил гацаанд байсан ураны төслийн талаарх хөрөнгө оруулалтын гэрээг нөгөөдөр (2025.01.17) байгуулна. 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт ирэх хавар эхэлнэ, 34 жил шийдвэрлэж чадаагүй эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэснээр энэ салбарын томоохон төслүүд гацаанаас гарсан, Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станц ашиглалтад орсон, 2003 оноос хойш 60 гаруй удаа хэлэлцээ хийсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам, уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг УИХ батлах нэгдсэн шийдэлд хүрсэн. Харин одоо улс төрийн “хориг”-т орж долоон жил гацсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талаарх Улсын Дээд шүүхийн шийдвэрийг улстөржүүлэхгүйгээр биелүүлэх үү гэдэг асуулт гарч ирж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улс төрийн талцалд цэг тавьж, том төслүүдийг хөдөлгөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад боломж олгоно” гэсэн утгатай мэдэгдлийг нэг бус удаа хийснээс харвал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой маргааныг нэг их удахгүй эцэслэх болов уу” гэсэн таамаглалыг дэвшүүлж болох л. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны сүүлчээр захирамж гаргаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаар ахлуулан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувь, “Оюутолгой”-н татварын маргааныг эцэслэх ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Энэ ажлын хэсгийг өмнө нь ахалж байсан Сангийн сайд Б.Жавхлан, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл гишүүнээр нь ажиллахаар болсон. Хамтарсан Засгийн газрын тэргүүн ийнхүү гол гол яамдынхаа сайд нараас бүрдсэн ажлын хэсгийг байгуулсан нь “Ирэх гуравдугаар сард Канадын Торонто хотод болох PDAC форумаас өмнө Монголд болон Лондонгийн Арбитрийн шүүх дээр үүсээд буй маргаанаа нэг мөр дуусгавар болгох гэж байгаа юм байна” гэх нөхцөл байдлыг ч үүсгэлээ. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, “Монголросцветмет”-ийн талаарх маргаан, “Оюутолгой”-н татварын маргааныг яаж эцэс болгох бол гэдэг хүлээлт улс төр, бизнесийн хүрээнд бий. Тэр дундаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талаарх Улсын Дээд шүүхийн шийдвэрийг гацаанаас гаргаж чадах эсэхээс “Монгол Улс хууль, эрх зүйн орчны хувьд, бизнес эрхлэгчдэдээ халгаатай бус, ээлтэй байж чадах уу. Хуулиа улстөржүүлэхгүйгээр хэрэгжүүлж чадах уу. Улс төрийн талцал, хагаралдаа цэг тавьж чадах уу” зэрэг олон асуулт, эргэлзээтэй бодлынхоо хариултыг гадаад, дотоодын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид олж авах юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талаарх Улсын Дээд шүүхийн шийдвэр хэзээ гацаанаас гарах бол...

                                                                                                                                                     Ж.Болд



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо9 цаг 8 минутын өмнөСанхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана9 цаг 17 минутын өмнөХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ9 цаг 27 минутын өмнөЕрөнхий Сайд асан Д.Содном: Эх орныхоо хөгжлийг хурдасгая11 сар 3. 12:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шилжүүлэх ёстой11 сар 3. 12:45Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ11 сар 3. 12:38Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь11 сар 3. 12:33Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно11 сар 3. 9:59Ван И: Ойрх Дорнодын нөхцөл байдал дайн ба энх тайвны шийдвэрлэх заагт ирээд байна11 сар 3. 9:53УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна11 сар 3. 9:49Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна11 сар 3. 9:46Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа11 сар 3. 9:37Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв11 сар 3. 9:32Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь11 сар 3. 9:29Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна11 сар 3. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан11 сар 3. 8:50Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа11 сар 2. 14:50Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ11 сар 2. 13:15Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ11 сар 2. 12:59Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав11 сар 2. 12:38Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын гол зорилго нь Монгол, Герман улс стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв11 сар 2. 12:21Монголын реформ, авлигын эсрэг тэмцэл: Сингапураас юу сурах вэ?11 сар 2. 12:07Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ11 сар 2. 11:25Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ11 сар 2. 11:21Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ11 сар 2. 11:14Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ11 сар 2. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан11 сар 2. 8:51Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 31. 12:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно10 сар 31. 12:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.