ТБХ:Үндэсний аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангуудтай танилцаж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав


1-р сарын 15
8 цаг 27 минут

      Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.14/  хуралдаан 16 цаг 04 минутад гишүүдийн ирц 56.0 хувьд хүрснээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн горимын санал гаргасан. Тэрбээр, Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх ёстой. Гэтэл төслийг Байнгын хороо санаачлах дэгтэй. Иймд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлаа хэлэлцэхээр өөрчлөх нь зүйтэй хэмээн тайлбарлав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд эхлээд Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг холбогдох хуульд заасны дагуу хаалттай горимоор хэлэлцсэн.

Үргэлжлүүлэн Үндэсний аудитын газраас “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн геологийн судалгааны ажлын хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлантай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхий аудиотор Д.Загджав аудитаар цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтийг танилцуулав. Уг дүгнэлтэд:

1.Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн геологийн судалгааны 1:50000 масштабын зураглал ерөнхий эрлийн ажлын үр дүнгээр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 47.0 хувийг бүрхэнэ гэсэн боловч Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод 0.8 хувиар хангагдаагүй байна.

2.Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх геологийн судалгааны ажлыг төлөвлөхдөө холбогдох журмын заалтуудыг мөрдөөгүйгээс төлөвлөлтийн шаардлага хангахгүй төсөл, арга хэмжээг төлөвлөгөөнд тусгасан байна.

3.Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн “Геологийн судалгааны асуудал хэлэлцэх салбар зөвлөл”-ийн бүрэлдэхүүн тогтворгүй, зөвлөл нь дүрмийн дагуу үйл ажиллагаагаа бүрэн явуулаагүй байна.

4.Монголын стратиграфийн комисс, Улсын зургийн редакц, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн “Геологийн судалгааны асуудал хэлэлцэх салбар зөвлөл” нь орон тооны бус байгаагаас геологийн судалгааны ажлын үр дүнд, үр нөлөөтэй хяналтыг хэрэгжүүлээгүй, комисс, зөвлөлийн ажлын уялдаа хангалтгүй, гүйцэтгэгчид хариуцлага тооцоогүй, комисс нь үйл ажиллагааны төлөвлөгөөгүй, өгсөн санал шүүмж, засвараа эргэж хянадаггүй зэрэг хариуцлагын механизм алдагдсан байна.

5.(тухайн үеийн нэршлээр) БНМАУ-ын Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны сайдын 1988 оны 329 дүгээр тушаалаар батлагдсан Геологи үйлдвэр шинжилгээний институтийн эдийн засгийн сектороос боловсруулсан "Геологийн хайгуулын ажлын төсвийн нормын лавлах (ТНЛ) нь өнөөгийн шаардлагыг хангахгүй болсноос гүйцэтгэгч бүрийн геологийн судалгаа, зураглалын ажилд зарцуулагдсан 1км.кв талбайд ногдох төсөвт өртөг, зардал үнийн хэт ялгаатай байдлыг бий болгож байна.

6.Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын санхүүжилтээс аргачлал, хяналтын зардлыг суутган авсан хэдий ч журмын дагуух арга хэмжээнд зарцуулаагүй байгааг дурдсан байлаа. 

Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн эхний ээлжинд акт тогтоож, албан шаардлага тавиагүй. Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд  дөрөв,  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албанд дөрөв, Эрдэс баялгийн мэргэжлийн салбар зөвлөлийн геологийн судалгааны асуудал хэлэлцэх салбар зөвлөлийн даргад гурван зөвлөмжийг тус тус хүргүүлэн ажиллаж байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор онцлон тэмдэглэв.

Аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал аудитын тайланд хамрагдсан нэгж талбарын тоог тодруулахын зэрэгцээ гео мэдээллийн сангийн талаар тодруулж байлаа.

Үндэсний аудитийн газрын Гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал Д.Энхболд,"Аудитын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018-2024 оны эхний хагас жилийн хүрээнд хамрагдах “Улсын хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлын төсөв, төлөвлөгөө” болон тодотгосон тушаалаар 2018-2024 оны хооронд өмнөх оноос үргэлжлэн хэрэгжих 22, шинээр хэрэгжүүлэх 67 төслийг хамруулсан. Улсын төсвийн хөрөнгөөр 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн 56, ашигт малтмалын 8, геофизикийн 3, эрэл үнэлгээний 4, геологийн бусад төрлийн суурь 12, геохимийн 2, геоэкологийн 4 ажлыг 2014-2024 оны эхний хагас жилийн байдлаар хэрэгжүүлж байгаагаас 29 ажлын гэрээг дүгнэж, Эрдэс баялгийн мэдээллийн “Геологийн судалгааны асуудал хэлэлцэх салбар” зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн 25 ажлаас үр дүнгийн тайланг засварлахаар буцаасан 2, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаал гарсан 2, тушаал гараагүй 21, үргэлжлэн хэрэгжиж байгаа 35 ажил байна. Улсын төсвийн хөрөнгөөр 2018-2024 оны эхний хагас жилийн байдлаар нийт 140,855.0 сая төгрөгийн 89 ажилд 113,472.9 сая төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгчид олгосон" хэмээн хариулж байлаа.

Харин Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, Нэг га талбарын суурь төлбөрийг 4000 төгрөгөөр тооцсон. Үүн дээр үндэслээд сонгон шалгаруулалтыг явуулдаг. Улсын төсвийн гүйцэтгэлээр сүүлийн 2018-2024 онд нийтдээ 151 тэрбум төгрөгийг суурь судалгаанд зарцуулж, сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноор нийтдээ 177 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн гэв. Мөн тэрбээр, бидний хувьд нэгж талбар гэхээсээ ашигт малтмалын төрөл болгоноор нөөц, баялгийн хэмжээ гэх зэргээр нэг бүрчлэн гео мэдээллийн сангийн бүртгэлийг хөтөлж, ажилладаг. Аудит хийсэн хугацаанд бид 67 төслийн өрөмний мэдээллийг гео мэдээллийн санд бүртгэж авсан. Мэдээллийн санд зөвхөн ашигт малтмалын бус гидрогеологи, геоэкологи, бүс нутгийн тектоник гээд маш нарийн судалгаануудыг хийж, олон янзын мэдээллийг олж авдаг. Судалгааны ажил дунджаар 3-4 жил буюу урт хугацаанд үргэлжилдэг. Судалгаанаас олж авсан мэдээллийг уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, зам, дэд бүтэц, барилга хот байгуулалт, суурьшлын бүс гээд олон салбарт ашигладаг гэсэн нэмэлт тайлбарыг өгч байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, 2018-2024 оны хооронд улсын төсвийн хөрөнгө бага төсөвлөгдсөн ч харьцангуй их хайгуул, судалгааны ажил хийсэн байгааг тодотгоод улсын төсвөөр өмнө нь хайгуул хийж байсан ашигласан талбайнуудад хайгуул болон гүйцэтгэлийн ажил хийсэн эсэхийг тодруулав.  Монгол Улс 1990 он хүртэл суурь судалгааны ажлуудыг нэлээдгүй сайн хийснийг Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр хариултдаа тодотгоод тэр үеийн судалгааны үр дүн, ашиглалтын мэдээллийг ашиглаад олборлолтын үйл ажиллагаа явуулсан, улмаар зарим жижиг шороон орд зэргийн нөөцийг шавхсан хэмээв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал аудитын дүгнэлттэй танилцаад өнгөрөх бус Байнгын хорооноос тодорхой асуудлаар Засгийн газарт чиглэл өгч ажиллах нь зүйтэйг дурдахын зэрэгцээ цаашид геологийн үндэсний албыг эрдэс баялаг, ашигт малтмалын салбарт хамааруулдаг ойлголтоо эхлээд өөрчлөх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.

Хуралдааны төгсгөлд Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан, холбодох хуулийн төслийг боловсруулж Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.3 хувь нь дэмжив. Тогтоолын төсөлд уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, П.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо1 цаг 36 минутын өмнөБайгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 сар 11. 12:52Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 сар 11. 12:47Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ9 сар 11. 10:07Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна9 сар 11. 9:22Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ9 сар 11. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 11. 9:05АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргад УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа9 сар 10. 17:31Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 10. 17:26Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт9 сар 10. 17:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана9 сар 10. 17:12УИХ-ын дарга, Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 10. 13:29Баян-өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ9 сар 10. 13:23УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв9 сар 10. 12:59Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа9 сар 10. 12:55Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө9 сар 10. 11:34Ц.Сандаг-очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан9 сар 10. 10:49БНХАУ-аас шатахуун тогтвортой, урт хугацаанд авахаар тохиролцжээ9 сар 10. 10:15Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна9 сар 10. 10:10Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа9 сар 10. 10:05Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа9 сар 10. 9:31“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?9 сар 10. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 10. 9:14Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо9 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг9 сар 9. 16:03Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа9 сар 9. 15:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.