Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо


1-р сарын 15
8 цаг 54 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 оны нэгдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.

Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болох бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Турк Улсад 20 жилийн дараа хэрэгжүүлж буй айлчлал юм.

Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгөх юм.

Айлчлалын үеэр талууд “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж буй ажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Барилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ2 минут 17 секундын өмнө“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг “Эрдэнэс критикал минералс” болгон өөрчиллөө10 минут 9 секундын өмнөБаянголын амны 2007 айлын орон сууцны барилгын ажил гуравдугаар сард эхэлнэ14 минут 59 секундын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно18 минут 4 секундын өмнө“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ1 цаг 40 минутын өмнөО.Алтангэрэл: MCS-ийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулсан. Хувийн компани гүйцэтгэх ажил явуулах нь хууль бус2 цаг 59 минутын өмнөХаврын тэргүүн сарын шинийн 4-нөөс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ хэвийн явагдана3 цаг 9 минутын өмнөЧингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ4 цаг 58 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын албан хаагчид дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ5 цагийн өмнөЖо Байдены үеийн бүх прокурорыг халахыг үүрэг болгожээ5 цаг 4 минутын өмнөБаянзүрх дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо5 цаг 7 минутын өмнөЦагаан сараар 6-10 хоног амрах санал асуулга авч байна5 цаг 10 минутын өмнөСэрэмжлүүлэг: Мөс цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ5 цаг 16 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана7 цаг 1 минутын өмнөЭлчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа7 цаг 51 минутын өмнөТеле камерын хяналтын дэд төвүүдийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт энэ сарын 17-21-нд болж байна7 цаг 54 минутын өмнөСХД үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна8 цагийн өмнөЗасгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн талаар хэлэлцэнэ8 цаг 5 минутын өмнө“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно8 цаг 12 минутын өмнөХурд хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно8 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн8 цаг 19 минутын өмнөДэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх уулзалт зохион байгууллаа2 сар 18. 17:14Д.Амарбаясгалан: Төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгоход анхан, дунд шатны удирдлагуудын оролцоо, хандлага чухал2 сар 18. 17:11Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна2 сар 18. 14:04Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө2 сар 18. 13:55ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн2 сар 18. 12:49Хархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов2 сар 18. 12:45“Миний Монгол 2025” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж эхэллээ2 сар 18. 12:41Нөөцийн махыг 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна2 сар 18. 11:01Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг2 сар 18. 10:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.