ЭЗБХ-ноос зохион байгуулсан нэр дэвшигчийн томилгооны сонсгол өндөрлөлөө


1-р сарын 15
9 цаг 07 минут

      Эдийн засгийн байнгын хорооноос (2025.01.14) зохион байгуулж буй нэр дэвшигчийн томилгооны өнөөдрийн сонсголын төгсгөлд Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй 6 нэр дэвшигчийн талаарх мэдээлэлтэй танилцаж, хэлэлцсэн юм. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд И.Батхүү, Т.Гарамжүгдэр, А.Даваасүрэн, Г.Золбоо, Д.Мягмарцэрэн, Д.Цолмон нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нэрийг дэвшүүлсэн юм.

Эхлээд нэр дэвшигч Төмөрбаатарын Гарамжүгдэрийн талаар сонсгол даргалагч танилцуулав. 1988 онд Дорнод аймагт төрсөн тэрбээр өдгөө 37 настай. 2010 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг нягтлан бодох бүртгэлээр төгссөн бол 2019 онд Австрали Улсын Жеймс Кук их сургуульд бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалжээ. 2010-2016 онд УБ Сонгдо эмнэлэгт Санхүүгийн албаны захирал, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан тэрбээр 2019 оноос хойш Австрали улсын “Welken” LLC, Санхүү татварын зөвлөх; 2021 оноос одоог хүртэл “Эй Би Эй Жи Скрийнин” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм байна. Улсад 15 жил нэр дэвшигч Т.Гарамжүгдэр нь Статистикийн тухай хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна. Нэр дэвшигч өөрийнхөө талаар танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Л.Соронзонболд гишүүд зөвлөлийнхөө журам, үйл ажиллагаатай сайтар танилцаж, зарчмын дагуу ажиллахыг хүсэв.

Дараа нь нэр дэвшигч Дорждэрэмийн Цолмонг Р.Сэддорж дарга танилцуулав. 1988 онд Дархан хотод төрсөн, 37 настай. 2006-2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйчээр төгссөн. 2015 онд АНУ-ын Калифорнийн их сургууль, (Беркли) Хууль зүйн сургуулийг төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Тэрбээр 2010-2013 онд “Говийн зам” ХХК-д гэрээний мэргэжилтэн; 2013-2016 онд өмгөөллийн “Батбаяр энд Партнерс” ХХН-ийн ахлах хуульч, 2016 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт Гадаад бодлогын зөвлөхийн туслах; 2016-2022 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, шинжээч, ахлах шинжээч; 2022-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга; 2023-2024 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад 2024.07 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм байна. Улсад 14 жил нэр дэвшигч Д.Цолмон нь Статистикийн тухай хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна. Нэр дэвшигч өөрийнхөө талаар танилцуулсны дараа сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй мөн нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзлээ.

Иймд дараагийн нэр дэвшигчийн талаар хэлэлцсэн юм. Ганболдын Золбоогийн талаар сонсгол даргалагч танилцуулав. Тэрбээр 1980 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай. 1997-2002 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг банкны эдийн засагч мэргэжлээр, 2009-2011 онд Вельсын их сургуульд суралцаж, олон улсын бизнес удирдлагаар төгсжээ. 2020-2022 онд Санхүү, эдийн засгийн сургуульд санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ. 2013-2018 онд Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн Нэгтгэлийн хэлтсийн зөвлөх, Дэлхийн банкны зөвлөхөөр ажиллаж; 2018-2022 онд Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн Нэгтгэлийн хэлтсийн дарга; 2022 оноос одоог хүртэл Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын даргаар ажиллаж байгаа юм байна. Улсад 12 жил ажилласан нэр дэвшигч Г.Золбоо Статистикийн тухай хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа аж. Нэр дэвшигч өөрийнхөө талаар танилцуулсны дараа сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл нэр дэвшигчид амжилт хүсч, үг хэлсэн.

Дараа нь Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Идэшийн Батхүүгийн талаар хэлэлцэж, Р.Сэддорж дарга сонсголд оролцогчдод намтарыг танилцууллаа. И.Батхүү нь 1981 онд Увс аймагт төрсөн, 44 настай. 2001-2005 онд БНСУ-ын Инха их сургуулийг төгссөн. 2005-2007 онд БНСУ, Сөүлийн үндэсний их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2008-2010 онд Сангийн яамны мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж 2010-2012 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн; 2012-2013 онд Эдийн засаг, хөгжлийн яаманд мэргэжилтэн; 2013-2016 онд “Бридж групп”-т Газрын захирал; 2016-2018 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Тасгийн дарга; 2018-2022 онд Сангийн яамны газрын дарга; 2022 оноос одоог хүртэл Эдийн засаг, хөгжлийн яамны Газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллажээ.

Тэрбээр  улсад 17 жил ажиллаж байгаа бөгөөд Статистикийн тухай хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна. Нэр дэвшигч И.Батхүү сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүдэд өөрийнхөө талаар танилцуулсны дараа П.Сайнзориг гишүүн асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэллээ.

Дараа нь нэр дэвшигч Дамдиндоржийн Мягмарцэрэнг сонсгол даргалагч танилцууллаа. Д.Мягмарцэрэн нь 1975 онд Говь-Алтай аймагт төрсөн, 50 настай. 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж, эрх зүйчээр төгссөн. 2008-2009 онд Шихихутуг их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 1999 онд “Монголтранс” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажлын гараагаа эхэлж, 2000-2002 онд “Стелла интернэшнл” ХХК-ийн хуулийн зөвлөх; 2002 онд “Айвенхоу майнз” ХХК, геофизикч; 2003-2007 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч; 2007 оноос хойш Улсын Их Хурлын Тамгын газарт референт, зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа, улсад 26 жил ажилласан байна. Тэрбээр Статистикийн тухай хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа юм байна. Нэр дэвшигч өөрийнхөө талаар танилцуулсны дараа сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, мөн нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзлээ.

Энэ өдрийн нэр дэвшигчийн томилгооны сонсголын төгсгөлд Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй зургаа дахь нэр дэвшигчийн Авирмэдийн Даваасүрэнгийн талаар хэлэлцэж, Р.Сэддорж дарга дэгийн дагуу нэр дэвшигчийг танилцууллаа.

Нэр дэвшигч А.Даваасүрэн нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн, 61 настай. 1987 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дунд сургууль, 1997 онд ОХУ-ын Эрхүү хотын Эдийн засгийн улсын академийг төгссөн. 2001 онд ОХУ-ын Эрхүү хотын Эдийн засгийн улсын академийн аспирантурт, 2014 онд ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийн докторантурт тус тус суралцжээ. Тэрбээр 1987.09 сараас 1993.12 сар хүртэл Зэвсэгт Хүчний 137 дугаар ангид онгоцны радиолокацийн тоноглолын мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, 1993-1995 онд “Титэм” ХХК-ийн захирал; 2002-2004 онд УИХ дахь МАХН-ын бүлэгт Эдийн засгийн бодлогын зөвлөх; 2004-2005 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимд багш; 2005-2006 онд БХИС-ийн Удирдлага, технологийн дээд сургуулийн захирал; 2006-2007 онд ОБЕГ-ын Захиргаа, хяналт, шинжилгээ, үнэлгээ, улсын нөөц хариуцсан Дэд даргаар ажиллажээ. Мөн 2007-2008 онд  Авлигатай тэмцэх газарт Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн “Засаглалыг дэмжих төсөл”-ийн дэд төсөл “Төрийн албан хаагчын ашиг сонирхлын зөрчлийн менежмент” төслийн үндэсний зөвлөх; 2009-2010 онд МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн Нийгэм, эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирал; 2011 онд Соёл, урлагийн их сургуулийн Эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Дэд захирлаар ажиллаж байсан байна. 2013-2016 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх; 2008 оноос ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Орос судлалын салбарын эрхлэгчээр ажиллаж байгаа бөгөөд улсад 38 жил ажилласан А.Даваасүрэн нь холбогдох хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна.

Нэр дэвшигч сонсголын дэгийн дагуу өөрийн талаар танилцуулсны дараа сонсголд оролцож буй Эдийн засгийн байнгын хорооны гишүүд асуулт асуух, мөн нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзлээ.

Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол өндөрлөлөө. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу “Нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана” гэсэн зохицуулалттайг Р.Сэддорж дарга танилцуулав.

Мөн холбогдох тайланг ажлын 5 өдрийн дотор нэр дэвшигч, түүнийг санал болгосон этгээдэд хүргүүлж, parliament.mn цахим хуудаст байршуулна гэлээ. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулан, санал, дүгнэлт гарган чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, томилох шийдвэрийг гаргах юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна6 цаг 2 минутын өмнөТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө6 цаг 5 минутын өмнөИх Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо6 цаг 11 минутын өмнөМонгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол7 цаг 32 минутын өмнөТөрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв7 цаг 42 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм7 цаг 49 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв7 цаг 52 минутын өмнөС.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн7 цаг 54 минутын өмнөИх Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан7 цаг 58 минутын өмнөӨвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр8 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан9 цаг 5 минутын өмнө“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан11 сар 9. 8:47УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.