“Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт онол, практикийн хурал боллоо


1-р сарын 15
17 цаг 06 минут

     УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2025.01.15/ Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт олон улсын онол, практикийн хурлыг зохион байгууллаа.

Хурлыг нээн УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните нар үг хэлэв.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй, шуурхай, үр дүнтэй болгох арга замыг эрэлхийлж, шийдвэрлэх зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулж байна. Шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх асуудал нь шүүхээс тусдаа асуудал биш. Гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн санаа бодлыг тусгах нь чухал хэмээн гэдгийг онцоллоо.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлөв байдал, гүйцэтгэлийн хувь хэмжээ буурсан энэ үед тус хэлэлцүүлэг хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцоог шинэчлэх нь Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чухал ач холбогдолтой. Энэхүү хэлэцүүлгээр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Банкны холбоо, Хуульчдын холбоо, шүүх, яамд, олон улсын байгууллагууд зэрэг гол оролцогч талуудын оролцоог хангаж, шинэчлэлийн хэрэгцээ шаардлагыг хэлэлцэж, нэгдсэн санал дүгнэлтэд хүрч чадлаа. УИХ эдгээр шинэчлэлийг эрчимжүүлж, шаардлагатай өөрчлөлтүүдийг яаралтай хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх болно гэв.

Элчин сайд Ина Марчюлёните, Эдийн засгийг төрөлжүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг татах нь Европын холбоо, Монгол Улс хоорондын Түншлэлийн хэлэлцээрт тусгагдсан Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг юм. Энэхүү семинар нь харилцан туршлага солилцох, сайн туршлагаас суралцах, шинэчлэлийн талаар ач холбогдолтой саналуудыг хэлэлцэж, иргэний болон арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүлээгдэж буй шинэчлэлд хүрэх замыг нээж өгөх замаар эдгээр тэргүүлэх зорилтуудыг шийдвэрлэх зорилготой юм гэлээ.

Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Эрх зүйн шилжилтийн багийн ахлах зөвлөх Вероника Брадаутану, ЕСБХБ-наас 2023 оны намраас эхлэн Монгол Улсад арилжааны шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг бэхжүүлэх нь сэдэвт техникийн туслалцааны төслийг эхлүүлснийг дурдаад, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй уг төсөл нь холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цахимжуулахад дэмжлэг үзүүлэх, системийн ерөнхий үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа талаар онцоллоо.

Хурал үргэлжилж, Олон улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Йос Уйтдэхааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны олон улсын шилдэг туршлагын талаар, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Монгол Улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцооны эрх зүйн шинэчлэлийн үзэл баримтлалын талаар танилцуулж, ЕСБХБ-ны төслийн хуулийн зөвлөх З.Шагдарсүрэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал, зөвлөмжийг тоймлон хүргэсэн юм.

Хуралд оролцогчдын зүгээс шийдвэр гүйцэтгэгчдийн орон тоог нэмэгдүүлж, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг дурдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үе шатанд алдаа гаргаснаас үүдэлтэй удаашрал, ачаалал үүсгэснээс төлбөр төлөгчдөд давуу байдал олгох зэрэг асуудал байгааг дурдаж байлаа.

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцоог бэхжүүлэхийн ач холбогдол, эрх зүйн шинэчлэлийн үр нөлөө, олон улсын хамтын ажиллагааны боломжийн талаар харилцан санал солилцлоо.

Үдээс хойших хуралдаанаар “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”-ын талаар ШШГЕГ-ын дэд дарга Б.Нямгомбо танилцуулж, иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулахад шүүхийн гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа илтгэл хэлэлцүүллээ.

Хурлын төгсгөлд УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Шийдвэр гүйцэтгэгчдийн орон тоо, төсвийн асуудлыг эргэн харах шаардлагатай байгааг онцолж, хэрэг маргааныг цаг алдахгүй шийдвэрлэх нөхцөл боломж бий. Зөвхөн нийслэл дэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үнэлж, дүгнэхээс илүүтэй орон нутгийн асуудалд анхаарч, цаашид санал, хүсэлтээ ирүүлэхийг оролцогчдоос хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ11 минут 2 секундын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа14 минут 34 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа22 минут 44 секундын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ27 минут 28 секундын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна30 минут 40 секундын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна1 цаг 1 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ1 цаг 19 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа1 цаг 56 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно2 цаг 5 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.