ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслүүд, нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ


1-р сарын 15
19 цаг 07 минут

         Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны (2025.01.15) хуралдаан 59.1 хувийн ирцтэйгээр 16 цаг 21 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эхлээд хэлэлцэж, Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар энэ талаар танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь “…хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа холбогдох хуульд заасны дагуу ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна” хэмээх зохицуулалтын дагуу, мөн Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай”, Шүүхийн сахилгын хорооноос Байнгын хороонд 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр болон 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн “Хүсэлт уламжлах тухай” албан бичиг ирүүлснийг тус тус үндэслэн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Хууль тогтоомжийн давхардал, хийдэл гаргахгүй байх зарчмын хүрээнд “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай хэмээн үзсэн байна.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх дээрх танилцуулгатай холбогдуулан П.Сайнзориг, Д.Ганбат нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсны дараа П.Сайнзориг төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд үг хэлсэн. Тэрбээр шүүхийн цалинтай холбоотой шийдвэр гаргахдаа төрийн албаны нийтлэг жишиг, зарчимд нийцүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан тушаалтнуудад анхаарууллаа. Д.Ганбат гишүүн, эрх мэдлийн хяналт тэнцлийн талаар хөндөөд ардчилсан, шударга нийгмийн баталгаа болох шүүх засаглалыг бэхжүүлэх, бие даасан байдлыг хангахтай холбоотой зарчмын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 53.8 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Д.Цогтбаатар гишүүн төслийн талаар танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасны дагуу, мөн Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай”, Шүүхийн сахилгын хорооноос Байнгын хороонд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр болон 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн “Хүсэлт уламжлах тухай” албан бичиг ирүүлснийг тус тус үндэслэн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүн, Сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг өмнөх жишгийн дагуу шинэчлэн тогтоохоор, мөн бүх шатын шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоосон Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгохоор төсөлд тусгажээ.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Л.Соронзонболд, Х.Баасанжаргал, Д.Ганбат нар асуулт асууж, ажлын хэсгээс тодруулга, тайлбар авсан бол төсөлтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзэв. Иймд “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 13 гишүүний 53.8 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Д.Цогтбаатар дарга төслийн талаар танилцуулсан. Гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 61.5 хувь нь дэмжив.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд нэр дэвшигч Ч.Сайханбилэг, С.Халиунаа нар оролцсон бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, П.Сайнзориг, Д.Ганбат нар асуулт асууж, хариулт авсан. Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлэв. Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр ажиллах шаардлагатай хэмээн Ж.Алдаржавхлан гишүүн хэлсэн бол Х.Баасанжаргал гишүүн Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны орчин нь мэргэжлийн талбар учраас оролцогчид хязгаартай байдгийг тодотгоод шударга өрсөлдөөнийг бий болгоход Хяналтын зөвлөл үүрэг хүлээж, санаачилгатай ажиллах шаардлагатай гэдгийг хэлж байв. Дав.Цогтбаатар гишүүн, өмнөх Хяналтын зөвлөл идэвхгүй ажиллаж байсныг дурдаад шинээр томилогдон ажиллах бүрэлдэхүүн нөхцөл байдлыг өөрчилж, сайжруулах зорилготой, идэвхтэй ажиллан олон улсын түвшинд нийцүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай гэдгийг хэлж байв.

Б.Заяабал гишүүн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны журмыг шинэчлэх шаардлагатай талаар тайлбарлаж, энэ чиглэлээр санаачилгатай ажиллахыг нэр дэвшигчдэд захив. Түүнчлэн аливаа шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын оролцоог тэгш хангах тогтолцоог бүрдүүлэхийн чухлыг онцолж байсан. Дам.Цогтбаатар гишүүн, шинээр томилогдох Хяналтын зөвлөлийн гишүүд хуулийн хүрээнд далайцтай, ажиллах боломж байгааг шаардлагатай бол эрх зүйн орчныг өөрчлөн сайжруулах чиглэлээр идэвхтэй, санаачилгатай ажиллахыг захиж байв.

Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүний албан тушаалд Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэхийг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 8 нь, С.Халиунааг нэр дэвшүүлэхийг 10 гишүүн дэмжлээ. Ийнхүү нэр дэвшигчид дэмжигдсэнтэй холбоотой Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан Жадамбаагийн Эрдэнэбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явууллаа. Байнгын хорооны гишүүдийн олонх буюу 76.9 хувь нь дэмжсэн юм. Иймд  Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төслийн менежмент болон KPI гүйцэтгэлийн үнэлгээний сургалтад нийслэлийн удирдлага хамрагдаж байна18 секундын өмнөЭрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй 768 стандартаас 20 хувь нь шаардлага хангаж байна4 минут 31 секундын өмнөБарилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ24 минут 20 секундын өмнө“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг “Эрдэнэс критикал минералс” болгон өөрчиллөө32 минут 12 секундын өмнөБаянголын амны 2007 айлын орон сууцны барилгын ажил гуравдугаар сард эхэлнэ37 минут 2 секундын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно40 минут 7 секундын өмнө“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ2 цаг 2 минутын өмнөО.Алтангэрэл: MCS-ийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулсан. Хувийн компани гүйцэтгэх ажил явуулах нь хууль бус3 цаг 21 минутын өмнөХаврын тэргүүн сарын шинийн 4-нөөс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ хэвийн явагдана3 цаг 31 минутын өмнөЧингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ5 цаг 20 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын албан хаагчид дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ5 цаг 23 минутын өмнөЖо Байдены үеийн бүх прокурорыг халахыг үүрэг болгожээ5 цаг 26 минутын өмнөБаянзүрх дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо5 цаг 29 минутын өмнөЦагаан сараар 6-10 хоног амрах санал асуулга авч байна5 цаг 32 минутын өмнөСэрэмжлүүлэг: Мөс цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ5 цаг 39 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана7 цаг 23 минутын өмнөЭлчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа8 цаг 13 минутын өмнөТеле камерын хяналтын дэд төвүүдийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт энэ сарын 17-21-нд болж байна8 цаг 16 минутын өмнөСХД үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна8 цаг 23 минутын өмнөЗасгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн талаар хэлэлцэнэ8 цаг 28 минутын өмнө“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно8 цаг 34 минутын өмнөХурд хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно8 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн8 цаг 41 минутын өмнөДэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх уулзалт зохион байгууллаа2 сар 18. 17:14Д.Амарбаясгалан: Төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгоход анхан, дунд шатны удирдлагуудын оролцоо, хандлага чухал2 сар 18. 17:11Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна2 сар 18. 14:04Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө2 сар 18. 13:55ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн2 сар 18. 12:49Хархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов2 сар 18. 12:45“Миний Монгол 2025” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж эхэллээ2 сар 18. 12:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.