Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулагдсан Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 14:00 цагаас Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд “Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух, түлшний технологи)” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах хэлэлцүүлэгт иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
Хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Төрийн ордны шуудангаар бичгээр болон цахим шуудангийн хаягаар хүлээн авч байна.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Лавлах утас: 51-261240, 99680844, 99107510, Email:rentsentogtokh@parliament.mn/
Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай. Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын алба
Facebook
Twitter
Youtube


Ажлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав
Энэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна
ХҮН нам Засагт хамтрахаар шийджээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ
“Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
МАН-ын Удирдах зөвлөл 14:30 цагт хуралдана
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив
Д.Сумъяабазар: Б.Энхбаяр сайдыг би "Бодь" группийн Д.Баясгалантай танилцуулсан. Уулзалтад А.Амундра хамт байсан.gif)

Сэтгэгдэл бичих