Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авлаа


1-р сарын 16
23 цаг 01 минут

       Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар өнөөдөр /2025.01.16/  Монголбанкинд ажиллаж, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд Улсын Их Хурлын тогтоолыг уншиж танилцууллаа.

Улсын Их Хурлын /2025.01.16/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр Намсрайн Батнасан, Раднаасэдийн Даваадорж, Батбаатарын Мөнхзаяа, Бямбажавын Энх-Амгалан нарыг томилсон. Мөн Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад  Нинжбатын Ууганбаатар, Хяналтын зөвлөлийн гишүүнээр Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Тунсагийн Тэлмэн, Ундраагийн Хосжаргал, Данзанбалжирын Энхжаргал, Гомбын Эрдэнэбаяр нарыг тус тус томилсон билээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Улсын Их Хурлын тогтоолыг уншиж танилцуулахдаа, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улсын Их Хурлын хуулийн биелэлтэд хяналт тавих онцгой бүрэн эрхэд тулгамдаж байсан асуудлыг шийдвэрлэх, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр 2020 онд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Үүний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн баталж, Улсын Их Хурлын эрхлэх асуудлын харьяаны байгууллагын удирдах ажилтан томилохдоо олон нийтийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, ил тод сонсголоор хэлэлцэн баталсныг онцлов. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо, Хяналтын зөвлөл нь шинээр томилогдсон баг бүрэлдэхүүн болж байгаа тул манай улсын банкны салбарт шинэчлэл авчирч, салбарын цаашдын хөгжилд эергээр нөлөөлөх хөгжлийн хүч болж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолж, ажлын амжилт хүслээ.

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, холбогдох хууль, тогтоолын дагуу зарласан нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн томилогдсон Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн шаардлагыг бүрэн хангасан, багш, эрдэмтэн, судлаач нараас бүрдэж буйг онцоллоо.

         Монголбанкны Мөнгөний бодлогын хороо нь бодлогын шийдвэр гаргах, үйл ажиллагааны бие даасан, нээлттэй хариуцлагатай байдлыг хангах, Төв банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Харин Монголбанкны Хяналтын зөвлөл нь төв банкны зөвлөл, дотоод хяналт болон хяналт шалгалтын үйл ажиллагаатай танилцах, тодорхой гүйлгээнд шалгалт хийх, аудит хийлгэх санал гаргах зэрэг холбогдох хуулийн дагуу ажилладаг юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой9 сар 24. 16:56COP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ9 сар 24. 15:19Г.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа9 сар 24. 14:33Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ9 сар 24. 11:50Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ9 сар 24. 11:45УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ9 сар 24. 10:54Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа9 сар 24. 10:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа9 сар 24. 10:42Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ9 сар 24. 10:38Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна9 сар 24. 10:35Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна9 сар 24. 10:04Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ9 сар 24. 9:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 сар 24. 9:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 сар 24. 9:01С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.