Тураах ба анорексийг эмчлэх шинэ нээлт хийжээ


1-р сарын 17
10 цаг 42 минут

       МОСКВА, 2025 оны нэгдүгээр сарын 16. /ТАСС/. Амттай бөгөөд өөх тостой хоол хүнс идсэний дараа энэ талаарх мэдээллийг ой санамжид хадгалдаг нейронуудын өвөрмөц хэлхээнүүд сүүн тэжээлтэн амьтдын гиппокамп буюу ой тогтоолтыг хариуцдаг тархины хэсэгт байдаг болохыг Америкийн биологичид олж тогтоожээ.

Эдгээр эсийг дарангуйлснаар туршилтын хулганууд илчлэг ихтэй хоол хэрэглэх нь багасч, турсан тухай химийн судалгааны “Монелл” төвийн хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсан байна.

“Амттай хоол идсэн талаарх мэдээлэл тархинд хадгалагддаг гэдэг бол гайхшруулахаар зүйл биш ээ, харин энэхүү ой санамж нь хооллох хэв маяг, хоолны дуршилд нөлөөлдөг гэдгийг бид мэддэггүй байсан. Хамгийн гайхалтай нь, эдгээр нейроныг дарангуйлснаар амьтад амттай, өөх тостой хоол идсэн ч гэсэн илүүдэл жинтэй болоогүй явдал юм” гэж Пенсильванийн их сургуулийн доцент Гийом де Лартиг ярьж байна.

Амьтдын ходоод руу цэвэр нүүрс-ус, өөх тос болон бага хэмжээний давстай цэвэр ус орох үед янз бүрийн мэдрэлийн гиппокампууд ямар хариу үйлдэл үзүүлж байгааг эрдэмтэд ажиглах явцдаа дээрх нээлтийг хийсэн байна. Эдгээр хүнсийг хэрэглэх нь амт, консистенц ба түүнтэй холбоотой хөдөлгөөний мэдрэмжид биш харин хулгануудын хооллолтын хэв маяг, хоолны дуршилд нөлөөлсөн үү гэдэг нь эрдэмтдийн сонирхлыг татаж байлаа. Эрдэмтэд хэмжилт хийж үзэхэд,  ходоод руу өөх тос, нүүрсус орох үед хулгануудын гиппокампын урд хэсэг дэх тодорхой бүлэг нейронууд идэвхжиж байжээ. 

Эдгээр эсийг хүчээр идэвхжүүлэх нь хулгануудын хооллолтын хэв маягийг өөрчилж, өөх тос эсвэл сахар ихтэй хоол идэхэд хүргэнэ. Эсрэгээр нейронуудыг идэвхгүй болгосноор хулганууд амттай, өөх тос ихтэй хоол идэх сонирхолгүй болж, ийм төрлийн хоол  хэчнээн их байсан ч гэсэн хулгануудын биеийн жин буурч байжээ.

Энэхүү нээлт нь илүүдэл жинтэй эсвэл хоолгүй дуршилгүй болж хэт турсан /анорекс/ хүмүүсийн тархины мэдрэлийн эсүүдэд үйлчилдэг эмийг гарган авах, эмчилгээний шинэ аргыг  боловсруулах боломжтой гэсэн итгэл найдварыг төрүүллээ. Ингэснээр хүмүүсийн хоолны дуршлыг уян хатан байдлаар өөрчлөн зохицуулж, илүүдэл жинтэй хүмүүс хэт их илчлэгтэй, эрүүл бус хүнсэнд татагддаг байдлыг багасгах боломжтой болно.

Эх сурвалж: Б.Адъяахүү "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгчээ8 цаг 51 минутын өмнө“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр дараах байршилд 06:00-18:00 цаг хүртэл зам хаана5 сар 23. 17:07“Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ5 сар 23. 16:55Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв5 сар 23. 16:49АН-ынхан МАН-д шаардлага хүргүүлэв5 сар 23. 16:4532-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна5 сар 23. 15:24“Иргэний нисэхийн үндэсний төв”-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа5 сар 23. 15:17Нийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна5 сар 23. 15:11Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 3,745 буюу 85,5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна5 сар 23. 11:08Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно5 сар 23. 11:04Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө5 сар 23. 11:00Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалжээ5 сар 23. 10:57Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ5 сар 23. 10:53Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар5 сар 23. 10:51Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна5 сар 23. 8:20Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалт зохион байгуулж байна5 сар 23. 8:16“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ оролцлоо5 сар 23. 8:13УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 23. 8:10Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан5 сар 23. 8:07П.Батчулуун эмчийн хэрэгт ажилласан гадаадын экспертүүдийн дүгнэлт гарчээ5 сар 22. 19:32Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн гэргийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзлаа5 сар 22. 19:12Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгдлээ5 сар 22. 15:40СХД-ийн 43 дугаар хорооны шинэ цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 22. 15:32Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ5 сар 22. 15:22Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна5 сар 22. 12:45УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 22. 11:27Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны тээврийн хэрэгслийн жолоочийг шалгаж байна5 сар 22. 11:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа5 сар 22. 11:21Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 22. 10:09Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн хэлэлцүүлэг болно5 сар 22. 10:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.