Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, Хөвсгөл нуурын зарим хэсэгт хар хил гарсан байна. Тодруулбал, өчигдөр Ханх сумын Барбарис амралтын тушаа Хөвсгөл нуурт том хар хил гарчээ. Энэ үеэр маш чанга дуу гарсан гэдгийг нутгийн иргэд хэлж буй. Хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч, дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг бол цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч, барааны газраас мөсөн уул мэт харагдахыг хэлдэг. Гарсан хар хил хоёр метр урттай, нэг метр хүртэл өргөнтэй байгаа учраас иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явахыг анхаарууллаа.
Facebook
Twitter
Youtube


“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“UB Robot - 2026” тэмцээн боллоо
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 15-20 хувиар буурна.gif)

Сэтгэгдэл бичих