Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ


1-р сарын 17
16 цаг 50 минут

      УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар /2025.01.17/ Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, эцэслэн баталсанаар эхэллээ. Түүний дараа Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа.

Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Тэрбээр, зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг хамгаалах зорилгоор Засгийн газар нь Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр Малын индексжүүлсэн даатгал төслийг 2005 оноос 2014 он хүртэл 10 жилийн турш амжилттай хэрэгжүүлж, улмаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг УИХ-аас  2014 онд баталж байсан. Ийнхүү Малын индексжүүлсэн даатгалын хууль хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсад малчдын гамшгийн эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцооны суурь тавигдсан. Хэдийгээр малын даатгалын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлж индексжүүлсэн даатгалыг Монгол Улсад амжилттай нэвтрүүлсэн боловч жилд дунджаар нийт малчин өрхийн 11-18 хувь л хамрагдаж, нийт малын 7-10 хувийг л даатгуулж байгаа нь хууль тогтоомжид тодорхой өөрчлөлт, шинэчлэлтийг хийх шаардлагатай байгааг харуулж байна.

 Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, малчдын мал сүргийг учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд дараах өөрчлөлтүүдийг оруулж, боловсруулаад байна. Үүнд: Нэгдүгээрт, даатгалын нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг хуульчилсан байгааг өөрчлөн уян хатан тогтоосноор Малын индексжүүлсэн даатгалын хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар малчдын даатгалд хандах итгэл үнэмшлийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Хоёрдугаарт, даатгалын нөхөн төлбөрийг гэрээний хугацаанд дараа жилийн намар буюу хохирол гарсны дараа олгодог байсныг өөрчилж, нөхөн төлбөрийг хэсэгчлэн урьдчилан олгох шинэлэг зохицуулалтыг тусгаад байна. Ийнхүү нөхөн төлбөрийг урьдчилан олгосноор малчдын амьжиргааны эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх, нөгөөтээгүүр үргэлжлэн тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурлын Чуулганы дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн гэв.  

Тус хуулийн төслийг хэлэлцсэн талаарх  УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр, байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа, индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрийг урьдчилан олгох гэснийг тодруулах, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Малчны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд малчин нь нэн хөнгөлөлттэй зээл авахад малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байх шаардлага тавьж  байгаа нь суурь хуулийнхаа зорилготой нийцэж байгаа эсэх, арилжааны банкны зээл олголтын үйл явцаар дамжуулан малын индексжүүлсэн даатгалыг албан журмын болгож байгаа эсэх, зудад өртсөн малчдыг  гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сөрөн тэсвэрлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор малчдад олгож байгаа нөхөн олговрыг хуульд заасан хугацаанаас өмнө олгох зохицуулалтын талаар, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн давтамж нэмэгдсэн цаг үед энэ хуулийн ач холбогдол буурч байгаа бөгөөд эрхэлж байгаа аж ахуй нь байгалиас хараат учраас эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэл үүссэн тохиолдолд эрсдэл хуваалцдаг, малчдынхаа амьдралын баталгаа, ядуурлаас хамгаалах тогтолцоог бүрдүүлэх зорилгоо хангаж байгаа эсэх, даатгалын хувь хэмжээ, босго үзүүлэлтийг бүсчилсэн байдлаар тогтоох боломж байгаа эсэх, малчдад олгох нөхөн төлбөрийн явцын мэдээллийг үндэслэн урьдчилан олгоод гүйцэтгэлээр гарсан зөрүүг хэрхэн тооцож байгаа талаар асуулт асууж, хариулт авлаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Ганхүлэг Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт нь малчдад чиглэсэн гэхээсээ илүү даатгалын компани болон арилжааны банкуудын үйл ажиллагааг дэмжсэн, ашгийн төлөө байх агуулгатай байгааг анхаарах, УИХ-ын гишүүн Г.Ганбаатар Монгол Улсын Үндсэн хуульд заасан мал сүрэг үндэсний баялаг, төрийн хамгаалалтад байх  гэсэн агуулгад нийцүүлэн даатгалын хураамжийн 50 хувийг төрөөс, 50 хувийг малчид өөрсдөө төлөх боломжийг бүрдүүлэх, УИХ-ын гишүүн Б.Уянга төсөлд давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх компани нь төрийн болон хувийн хэвшлийн оролцоотой компани байхаар тусгасан нь давхар даатгалын үйл ажиллагаанд төрийн зохицуулалт байх шаардлагатай эсэх талаар, хувийн хэвшилд шилжүүлснээр эрсдэл үүсэх эсэх, тодорхой судалгаа байгаа эсэх, хамтын эрсдэлийн, алдагдлаас хамгаалах, дээд, дунд түвшний эрсдэлээс хамгаалах зэрэг сангуудын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах боломжтой эсэх талаар асуулт асууж, хариулт авсан.  Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар нар малын индексжүүлсэн даатгалын талаарх ойлголтыг малчдад түлхүү өгөх, сурталчлан таниулах болон Үндэсний давхар даатгалын компани үйл ажиллагаагаа сайжруулахад анхаарах, УИХ-ын гишүүн С.Замира даатгалын үр өгөөжийг малчдад сайн ойлгуулах, даатгалд хамрагдсан малчдын нөхөн төлбөрийг чирэгдэлгүйгээр олгох боломжийг бүрдүүлэх талаар санал хэлсэн болно гээд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 58,8 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асуулаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, өнгөрсөн жил байгалийн гамшигт нэрвэгдээд хохирсон малчдад  даатгалаас хамгийн их хэмжээний буюу 18 тэрбум төгрөгийн нөхөр олговор олгогдсон байна. Сүхбаатар аймгийн 2382 өрх даатгалд хамрагдснаас 100 хувь буюу 4,1 тэрбум төгрөг авсан бол Дорноговь аймгийн 1537 өрх даатгалд хамрагдснаас 1329 өрх буюу 90 хувь нь, Хэнтий аймгийн 1475 өрхөөс 1413 өрх буюу 95 хувь нь нөхөн олговор авсан байна. Хуулийн төсөлд малын хорогдлын босгыг Засгийн газар тогтоохоор тусгасан. Энэхүү босго хувийг хэрхэн тогтоох талаарх асуултад Үндэсний даатгал хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль хэрэгжээд 11 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд энэхүү даатгалд малчдын 15-16 хувь буюу мал сүргийн 9-11 хувь нь хамрагдсан нь хангалтгүй байна. Малчдаас босго үзүүлэлтийг уян хатан байх санал их тавьж байна.  Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлт өнөөдрийн байдлаар хуульд 6 хувь байна гэж заасан.  Өөрөөр хэлбэл, малчин эрсдэлийнхээ 6 хувийг,  түүнээс дээших хувийн хохирлыг олон улсын даатгалын компани хариуцахаар зохицуулалтай байна. Малчдын өөрсдөө хариуцах 6 хувийн хохирол зарим сумдын малчдад өндөр учраас малчид даатгалд хамрагдахгүй байгаагийн шалтгаан гэж үзсэн. Хуулийн төсөлд босго үзүүлэлтийг уян хатан тогтоохын тулд тухайн сумын малын хорогдол, даатгуулагчдын тоо, нөхөн төлбөр олголт, хураамжийн орлогын хэмжээ зэргийг харгалзан Засгийн газар тогтоох заалт хуулийн төсөлд туссан гэв. Мөн УИХ-ын гишүүд нөхөн олговор олгох цаг хугацааг өөрчлөх боломжтой эсэх, нөхөн төлбөрийн хэмжээнд малчид сэтгэл ханамж хэр байгаа талаар, бодитойгоор хохирол барагдуулах шууд үнэлгээний тогтолцоог бүрдүүлэхэд хэрхэн ажиллах талаарх асуултуудыг асууж байв.

Ажлын хэсгээс хариулахдаа, хагас жилийн малын тооллогын нэгдсэн дүн гарсны дараа нөхөн олговор олгодог нь даатгалд хамрагдах сонирхлыг бууруулдаг гэж үзсэн учраас нөхөн төлбөрийг хохирлын талаар сар сарын мэдээ аваад урьдчилан болон явцын дунд даатгалын нөхөн төлбөрийг өгөх өөрчлөлт хуулийн төсөлд тусгасан. Үндэсний давхар даатгалын компани бусад даатгалын долоон компанитай хамтарч эрсдэлийн сан бүрдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 29 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. Үүнээс Үндэсний давхар даатгал компани олон улсын давхар даатгалын төлсөн нөхөн төлбөр 23 тэрбум төгрөг. Малын индексжүүлсэн даатгалыг борлуулахтай холбоотой гардаг зардал маш өндөр байдаг. Бид 30-аас дээш хэтрүүлэхгүй байхыг заадаг. Давхар даатгалын борлуулалт сүүлийн жилүүдэд дандаа хасах үзүүлэлттэй байгаа. Хэрэв босго үзүүлэлтийг бууруулбал даатгалын нөхөн төлбөрийн хэм хэмжээ нэлээд өсөх магадлалтай гэв. Мөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг нэрийг өөрчлөх хэрэгтэй. Малчдад индекс гэдэг үгээ тайлбарласаар байгаад хуулийг мөн чанарыг ойлгуулах нь дараагийн асуудал болчихоод байгаа тухай, УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Г.Хосбаяр, Д.Сандаг-Очир нар өнгөрсөн онд нэг их наяд 357 тэрбум төгрөгийн хохирол учирсан атал индексжүүлсэн даатгалаар хохирлын 10 хувьд ч хүрэхгүй нөхөн төлбөр олгосон байна. Даатгалд малчид хамрагдахгүй байгаа гол учир шалтгааныг зөв тодорхойлох ёстой, малын индексжүүлсэн даатгалд бүс бүсээсээ шалтгаалан ялгаатай хамрагдаж байгаагийн шалтгаан юу болох, даатгалын компаниуд зудын гамшгийн дараах  нөхөн төлбөрийг бүрэн төлж чадах эсэхэд малчид эргэлзэж, даатгалд хамрагдах итгэл үнэмшил бага байдаг. Энэ эргэлзээг тайлах баталгааг гаргах боломжтой юу гэхчлэн асуулт асуув.

“Индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтүүдийг сайжруулах, индексүүдийг  шинэчлэх талаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хур тунадасны хэмжээ, уур амьсгалын өөрчлөлт  зэргийг харгалзан босго оноог хавсарган тооцоолох судалгааны ажлууд эхэлсэн. Даатгалын үр ашгийг их, бага хүртсэн  байдал болон даатгалын талаарх  ойлголтын ялгаатай байдлаас  шалтгаалан нэг бүс нутаг атлаа даатгалд хамрагдтал янз бүр байна. Архангай, Сүхбаатар, Увс гэсэн гурван аймгийг сонгож, нэг сумын хэмжээнд хэдий хэр хохирол барагдуулж чадах тооцооллыг хийсэн. Ингэхэд тэрбумаас багагүй хэмжээний нөхөн төлбөр ногдох тооцоолол гарч байсан. Даатгалын компаниудын эрсдэл даах чадавхийн тухайд авч үзвэл эрсдэлийн гурван түвшинд эрсдэлийг хүлээж авч байна гэж Үндэсний давхар даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант хариуллаа.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Б.Бат-Эрдэнэ нар энэхүү хуулийг бусад холбогдох хуулиудтай уялдуулж, малчин хохирлоо бүрэн барагдуулах тогтолцоог шат шатанд нь уялдуулах, манай улсын цаг агаар 2050 он хүртэл 2.5 хэмээр дулаарч, өвөл ордог цасны хэмжээ өсч, эрсдэл их учирна.Тиймээс малчдаас гадна эрсдэлийг тооцоолоход төрөөс анхаарах хэрэгтэй. Мөн Малын индексжүүлсэн даатгалын хуулийн төсөлд  албан журмын даатгал мэт албадан даатгах агуулга бүхий заалтууд төсөлд туссан тухай шүүмжилж, саналаа хэллээ. УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа ийнхүү илэрхийлсний дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлж, санал хэлэв. Тэрбээр,  Засгийн газраас уг хуулийн төслийг өргөн барьсан нь цаг үеэ олсон зөв алхам гэж дүгнэж  байна. Тиймээс хуулийн үзэл баримтлалын хүрээнд дэмжээд хаврын чуулган хүртэл хэлэлцэхийг хойшлуулах саналтай байна. Харин хаврын чуулган хүртэл  уг хуулийн төслийг дахин боловсруулж, өргөн барих олонхийн саналыг дэмжиж байна. УИХ-ын даргын захирамжаар өнөөдөртөө багтаж, ажлын хэсэг байгуулья. Ажлын хэсгийн гишүүд орон нутагт очиж малчидтай уулзаж, санал бодлыг нь сонсож, ярилцаж, нөхцөл байдлыг бодитоор судалж, хуулийн төслийг дахин боловсруулах нь зүйтэй гэв. Ингээд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Хуралдаан үргэлжлэн “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус тогтоолын төслийг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцуулсан.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх, төсвийн биелэлтийг хянан шалгах, хяналт шалгалтын бусад асуудал зэрэг нийт 34 асуудлыг төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусгасан болно гэв.

 Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй тул санал хураалт явууллаа. “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 55,1 хувь дэмжиж, тогтоолын төслийг  батлав.

Түүний дараа “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тус тогтоолын төслийг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцуулав. Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг оруулна” гэж заасны дагуу хэлэлцэх асуудлын жагсаалтад 6 хууль, тогтоолын төслийг тусгасан болно. Тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тогтоолын 1 дэх заалтад зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар зохицуулсан гэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ баталсан тогтоолын хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах талаар, УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу өнгөрсөн хугацаанд хийсэн сонсголуудын үр дүнг олон нийтэд мэдээлэх шаардлагатай байгаа тухай, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, тухайн гол салбарын буюу хөгжлийн суурь хуулиудыг нэн тэргүүнд хэлэлцэх тухай тус тус саналаа илэрхийллээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлсний дараа “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн гүйцэтгэл болон Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ7 сар 1. 23:382024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон 2025 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2025.07.01) хуралдаан 16 цаг 52 минутад гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулга хийлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2024 онд 29 их наяд 670 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30 их наяд 591 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2 их наяд 451 тэрбум төгрөгөөр сайжирч, 920 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан ба сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажилласан гэв. Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын нийт 51 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан байна. Улсын төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 211 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 148.7 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 62.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд тус Байнгын хороонд харьяалагдах 2 төсвийн ерөнхийлөн захирагчийн 17 төсөл, арга хэмжээнд 122.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 53.3 хувьтай гарсан гэв. Үргэлжлүүлэн Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Инновац, цахим бодлогын байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар тоймлон танилцуулав. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 14 тайлан нэгтгэгдсэнээс 10 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 3 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан тайлант онд гүйцэтгэл гараагүй байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 5 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 5 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгчээ. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн тайланд 36 тайлан нэгтгэснээс 16 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 19 байгууллагыг түүвэрт хамрууллаа. “Хөгжлийн банк” ХХК-д төрийн аудит дүгнэлт гаргаагүй гэв. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайлан нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 13 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 3 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгсөн байна. Дээр дурдсан аудитын дүгнэлтээс үндэслэн анхаарал хандуулах дараах асуудлуудыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа. Төрийн үйлчилгээний e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг санхүүгийн тайланд бүртгэх, цаашид хөгжүүлэлтийн зардлыг капиталжуулах асуудлыг шийдвэрлэх; Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас олгосон санхүүжилт нь татаасны хэлбэрт шилжиж байгаад анхаарч тус сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийж, сангийн эх үүсвэрийг дэд бүтэц бүтээн байгуулалтад чиглүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын ачааллыг бууруулах асуудлыг анхаарахыг танилцууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр бэлтгэсэн бусад эргэлтийн хөрөнгө дансанд бүртгэлтэй хөрөнгийг ашиглагч байгууллагад шилжүүлэх талаар үе шаттай арга хэмжээ авч ажиллах; Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах болон төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах шаардлагатай гэв. Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хэрэгжүүлэх дотоод хяналтыг сайжруулах, төрийн аудитын байгууллагаас хүргүүлсэн шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангуулах үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий аудитор хуралдаанд танилцуулсан. Сангийн сайдын илтгэл, аудитын дээрх дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тус төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төслүүдийн талаар танилцуулсан. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын 2025 оны батлагдсан нийт төсөв 118.4 тэрбум төгрөгөөс 79.6 тэрбум төгрөг болж хөрөнгийн зардлаас 12.4 тэрбум төгрөг, урсгал зардлаас 26.5 тэрбум төгрөг нийт 38.9 тэрбум төгрөг буюу 32.8 хувь буурсан байна. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд туссан төрийн албаны реформын шинэчлэлийн хүрээнд багш, эмчээс бусад төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулахаар төлөвлөсний дагуу салбарын хэмжээнд нийт 540 орон тоо батлагдсанаас 50 орон тоог бууруулахаар төлөвлөсөн гэлээ. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан. Хуулийн төсөлд тус Байнгын хороонд хамаарах төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн төсөвт төвлөрүүлэх орлогыг өмнөх төсвөөс өөрчлөлтгүй, зарлагыг 53.9 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөжээ. Байнгын хорооны хуралдаанаар энэхүү төслийг хэлэлцэн шийдвэрлэхдээ дараах асуудалд анхаарал хандуулахыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн санал болгов. Төрийн албан хаагчдын тоог чиг үүргийн давхардал, ажлын байрны ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан бүх ТЕЗ нарын орон тоог жигд 9 хувиар бууруулахаар тооцсон нь төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг бууруулж болзошгүй. Иймд ТЕЗ-д өөрийн хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудын орон тоонд зохицуулалт хийх эрхийг олгохыг анхаарахыг хүсэв. Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх” гэж заажээ. Энэ нь чиг үүргийн судалгааг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг нягтруулж орон тоогоо зорилтот түвшин хүртэл нэгэнт бууруулсан байгууллагад сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэх эрсдэл байгааг анхаарч үзэхийг дүгнэлтээр санал болгожээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нар сул орон тооноос бусад цомхотголд орж буй албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөний 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зардал шаардагдахаар байгааг энэ хуулийн төслийн хэлцүүлгийн явцад гарц шийдэл олох хэрэгтэйг мөн дурдсан. Дээрх саналуудаас гадна төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн тохиолдолд төрийн аудитын байгууллагаас аудитын үйл ажиллагааны үе шатны стандартын дагуу хянаж, дүгнэлт гаргахад цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байх тохиолдол байнга гарч байгааг анхааралдаа авч, дүгнэлт гарган Улсын Их Хуралд хүргүүлэх зохистой хугацааг Төсвийн тухай хуульд тусгаж өгөх шаардлагатай байгааг хэллээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин, Ж.Золжаргал, Т.Мөнхсайхан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь Байнгын хорооны гишүүд төсвийн тодотголтой холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул холбогдох төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Нийслэлийн цахим шилжилтийн төслүүдийн талаарх мэдээллийг нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцуулсан юм. Улаанбаатар хотод 2025 оны байдлаар цахим шилжилтийн нийт 8 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа аж. Улаанбаатар хотын теле камерын нэгдсэн төв байгуулах, авто замыг бүрэн камержуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд шинээр байгуулагдсан нэгдсэн төв болон 9 дүүрэгт теле камерын хяналтын дэд төвүүдийг байгуулж, өндөр хурдны интернэтээр холбожээ. Төвийн 6 дүүрэг нь 40 гегабайт, алсын 3 дүүрэг 100 мегабайтын урсгалаар холбогдсон. Төслийн гүйцэтгэл 97 хувьтай байгаа гэв. Нийслэл дэх автозамын 176 уулзварын 150 дээр төсөл хэрэгжсэнээс 145 нь хэвийн ажиллаж байгаа юм байна. Харин цахилгааны болон шилэн кабелийн гэмтлийн улмаас 5 уулзвар дээр ажил үргэлжилж байгаа гэв. Камержуулсан 150 уулзвар дээр замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг илрүүлдэг талаар танилцууллаа. Хоёр дахь төсөл буюу нийтийн тээврийн цахим шилжилтийн талаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн салбарын томоохон цахим шилжилтийг хийж байгаа хэмээн тодотгоод нийтийн тээвэрт зөвхөн картаар зорчих бус, олон улсын болон дотоодын бүхий л банкны картаар зорчих боломжтой болгожээ. Мөн аппликэйшн ашиглаж төлбөр төлөхөөс гадна шаардлагатай мэдээллээ авах боломжийг бүрдүүлсэн гэв. Нийтийн тээврийн парк шинэчлэлтйг хүрээнд хүн тоологч камер, зорчигч, жолоочийн хяналтын камер, жолоочийн зөрчлийн хянах, дотор хяналтын камерууд, бодит цаг хугацаагаар тухайн автобуснуудыг хянах урд, арын хяналтын камер гэх зэрэг 10-12 хяналтын төхөөрөмжөөр тоногложээ. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Улаанбаатар дата центр төслийг танилцуулах үеэр төслүүдийн төсөвт өртөг, хугацаа, зардлын тооцоо гэх зэргийг тодруулах шаардлагын хүрээнд мэдээллийг хойшлууллаа. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.7 сар 1. 23:33Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа7 сар 1. 23:27Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ7 сар 1. 23:20“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрт хамрагдсан оюутнууд батламжаа гардан авлаа7 сар 1. 23:15Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо7 сар 1. 23:11Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав7 сар 1. 23:05“Сэлбэ хотын бүтээн байгуулалтад олон улсаас босгосон 500 сая ам.долларыг үр ашиггүй хадгалсан” гэдэг үндэслэлгүй” гэв7 сар 1. 23:01Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна7 сар 1. 22:57Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ7 сар 1. 22:53100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 1. 22:51“Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг Үндэсний их баяр наадмаас өмнө дуусгана7 сар 1. 22:49Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй6 сар 30. 22:35“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа6 сар 30. 22:32Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ6 сар 30. 22:30Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ6 сар 30. 22:27Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ6 сар 30. 22:24Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв6 сар 30. 22:20Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 30. 22:16Олон улсын парламентын өдөр өнөөдөр тохиож байна6 сар 30. 22:08Захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байхаар хуульчилжээ6 сар 30. 22:04Д.Амарбаясгалан: УИХ 2025 онд жендэрийн зөрүүтэй байдлын индексээр 20 байраар ахилаа6 сар 30. 22:01У.Хүрэлсүх: Манай охид дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ6 сар 29. 21:53Нийслэлийн өдөр, даншиг наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байна6 сар 29. 21:38Нийслэлийн өдөр, даншиг наадмын үндэсний сурын харвааны эрхий мэргэнүүд тодорлоо6 сар 29. 21:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ц.Ганбаярын хээр даага түрүү магнай боллоо6 сар 29. 21:28Нийслэлийн өдөр, даншиг наадам хоёр дахь өдрөө их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна6 сар 29. 21:25“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо6 сар 29. 21:23Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ6 сар 29. 21:20Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа6 сар 27. 22:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.