Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө эсрэг дөрөв дэх жагсаалын “гал”-ыг тавьсан уу?!


1-р сарын 21
9 цаг 03 минут

            Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд энэ албан тушаалд томилогдож байв. Түүнийг анх Ерөнхий сайдаар томилогдоход л “Томилолтын хугацаа нь зургаан сар” гэж ярьж байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхлүүлсэн хугацааг зургаан сараас нь хойш залгасан. Тухайн үед COVID-19 гээд иргэдийн хөл хориотой, улсын хил хаалттай, эдийн засаг хасах заачихсан байсан. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ шиг дөнгөж хоёр дахиа УИХ-ын гишүүн болсон улстөрч тэр үеийг даагаад гарна гэдэгт итгэх хүн байгаагүй хэрэг л дээ. Харин тэр явсаар байгаад өнөөдрийг хүрэв. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд түүнийг эсэргүүцсэн гурван ч том жагсаал боллоо. Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцсэн идэвхжилүүдийг эргэн харвал их сонин зүйл харагддаг. Цаг хугацааны хувьд нэг бол Хөгжлийн банк, нүүрсний хулгай, нөгөө бол Францын “Орано майнинг” компанитай ураны гэрээ, Хятадын “Чайна энержи” компанитай хил холболтын талаар тохирох үетэй давхацдаг. Л.Оюун-Эрдэнэ бүр 2019 оны намар ЗГХЭГ-ын дарга байхдаа Хөгжлийн банкны хэргийг гаргаж ирж байв.

Тэрээр “ЗГХЭГ-аас Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандаж хоёр албан бичиг явуулж байна. Төрийн эрх ашиг хохирвол эрх ашгийг хамгаалах хуулийн этгээд хэн бэ гэдэг нь маргаантай явж ирсэн. Үүний цаана төрийн өмч үргүй зарцуулагдаж, нийтийн эрх ашиг хохирсоор байна.

Үүний нэг жишээ нь Хөгжлийн банкны зээл болж байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Төрд хохирол учирвал үүний хойноос хөөцөлдөж хохирлыг барагдуулдаг байгууллага хэрэгтэй байна. Энэ чиг үүргийг одоогоор прокурорын байгууллага хариуцдаг. Тиймээс Засгийн газар анх удаа энэ асуудлаар хандаж байна” гэж байв. Дараа нь 2022 оны хавар “Хөгжлийн банкны асуудлыг цэгцлээд “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой асуудлыг гаргаж тавина. Тус компанид маш олон охин компаниуд бий. Тус бүрд нь ТУЗ-ийн гишүүд бий. Тэнд төрөөс гадна хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Тэр ажлын хэсэгт Сангийн яам, ЗГХЭГ-аас төлөөлөл оролцсон. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ талд эдийн засаг цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа. Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентын гишүүд холбогдсон байгаа. А.Адьяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ.

Баяннуурт байгаа зарим нөлөө хүмүүстэй холбогддог. Татвар төлдөггүй хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ. Тун удахгүй маш олон автомашинуудын жагсаал болно. үүнд олон нийт бүү автаасай гэж хүсэж байна” гэсэн юм.

Ингээд удалгүй дээрх хулгайнуудыг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. АТГ-аас 17 хүнийг нүүрсний хулгайчаар зарласан. Тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” компанийг хувийн юм шиг эзэмшдэг” гэж удаан яригдсан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар баригдаж шалгуулж эхэлсэн. Улмаар Л.Оюун-Эрдэнийг огцруулах уриатай жагсаалууд цувсан. Өнгөрсөн оны сүүлчээр Шанхайд “Чайна энержи” компанитай хэлэлцээр баталгаажих үед энд улс төр бужигнаад эхэлсэн. Удалгүй УИХ-аар “Орано майнинг”-ийн гэрээ ороход улам ширүүссэн. Тэгсээр бас жагсаал болсон. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны зээлийн эздийг зарлахад, нүүрсний хулгайг сөхөхөд, сая “Орано майнинг”, “Чайна энержи”-гийн гэрээ яригдахад л эсэргүүцэл гарч ирж байх жишээтэй. Уг чанартаа тэр нь Л.Оюун-Эрдэнийг гэхээсээ авлигын эсрэг томоохон арга хэмжээ, эсвэл том төслүүд хөдлөх цаг үетэй давхацдаг. Үүнийг олон нийт хараад эхэлчихсэн байна.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсноос хойш түүнийг эсэргүүцсэн дөрөв дэх жагсаал удахгүй болж магадгүй. Яагаад гэхээр ХЗДХ-ийн сайд ийн яриад байгаа “Хөрөнгө хураах хууль”-тай холбоотой аж. Тэр нь хууль бус буюу авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг хураах агуулгатай хууль юм.

Тэр хууль батлагдвал хамгийн түрүүнд 2015 оны Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай буюу “Эдийн засгийн өршөөлийн хууль”-иар авч үлдсэн хөрөнгүүд түүнд хамгийн түрүүнд өртөнө. “Тэр хууль угаасаа хулгай нуух зорилготой байсан” гэдэг дүгнэлт үлдсэн. Учир нь 2019 онд тухайн үеийн АТГ-ын дарга “Намайг АТГ-ын даргаар томилогдож ажилласнаас хойшх хоёр жил 10 сарын хугацаанд авлигын индекс 72 байснаа 83, 103, энэ жил арай дээр 93 болсон. Энэ индекс олон үзүүлэлтээр гардаг. Үүнд хамгийн их саад болсон зүйл нь баахан бондуудыг гаднаас зээлж аваад, тэрийгээ баахан замбараагүй үрчихээд, өнөөхөө 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргаад 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөчихсөн. Хууль бус, өөрөөр хэлбэл хууль ёсоор тайлагнаагүй 33 их наяд төгрөгөө өөрсдөө гаргачихсан. Энэ нь олон улсын бүх байгууллага дээр очоод үндсэндээ Монголын нэр пад хар болсон. Энэ 33 их наяд дээр гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж болохгүй, хаалттайгаар Татварын ерөнхий газарт нууцлалтай байгаа. Үүнийг Ерөнхий прокурорын зөвшөөрсний дагуу АТГ тоонуудтай хальт танилцсан. 33 их наяд гэхээр ямар их хөрөнгө билээ. Энэ нь өөрөө олон улсын байгууллага, ялангуяа эдийн засгийн чиглэлээр хамтарч ажиллаж байгаа байгууллагуудын дургүйг маш их хүргэсэн” гэж УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байх үед УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар болон Р.Гончигдорж, С.Баярцогт, Б.Наранхүү нарын гишүүд уг хуулийн төслийг идэвхтэй сурталчилж байв. Тэр утгаараа, энэ нь Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь хэлснээр “гал” авна. Аваад эхэлсэн ч байх шиг байна. Ер нь бол, Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь эсэргүүцсэн гурван ч том жагсаалын ард гарчихсан. Түүнчлэн дээрх жагсаалуудыг зохион байгуулж, санхүүжүүлэгчид ил болж, жагсаалын дараа Монгол Улсын хуулийн өмнө очдог. Жагсаалд Л.Оюун-Эрдэнэ ялаад, жагсаалаас хожоод байгаа дүр байдал ажиглагддаг. Тий­мээс зарим нь түүнийг “Жагсаал хий­гээд байна” гэж хардаж ч байсан юм.

Жагсаалаас гадна шүүх байгууллагын удирдлагын түвшинд Л.Оюун-Эрдэнийг огцруулах талаар яригдаж байв. Яригдах ч гэж дээ, оролдлого гарч байлаа. ШЕЗ-ийн гишүүд 2023 оны дөрөвдүгээр сарын 17-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцох асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд тавих эсэхийг хэлэлцсэн байдаг.

“Хариуцлага тооцно” гэдэг нь “Огцруулъя” л гэсэн үг. Энэ саналыг хуралдаанд оролцсон есөн гишүүний зургаа нь дэмжиж, гурав нь татгалзаж байжээ. Дашрамд хэлэхэд, “Нүүрсний хулгай” гэж яллагдаад явж байсан хүмүүсийн сүүлийн хэдэн шүүх хурлын шийдвэр “Нүүрсний хулгай байгаагүй” гэсэн зүүлттэй гарах болсон. Ерөөсөө, том төслүүдийн 60 хувь шүүх дээр гацсан, мөн тэдгээрийн сонгон шалгаруулалтын 70 хувь нь шүүх дээр шийдэгдсэн гэх “статистик” бас анхаарал татна. Нөгөөтээгүүр, ШЕЗ-ийн хуралдаанаар Ерөнхий сайдад хариулцлага тооцох асуудал ярьсан шиг “Хөрөнгө хураах хууль” ярьсан ХЗДХ-ийн сайд ийг Үндсэн хуулийн Цэцэд өгөх гэж талаар нэр бүхий “тал”-ууд ярьж байгаа аж. Гэсэн ч өдгөө 2024 оны УИХ-ын сонгуулийн дараах гурван намын хамтрал бөхжиж, тэр хэрээр дээрх намын “шинэ үе”-ийнхэн нам харгалзалгүйгээр нэгдэж чаджээ. Яагаад гэвэл, тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ижил байр суурьтай болсон нь илэрхий харагдах боллоо. Түүний илрэл нь энэхүү авлигын эсрэг идеалогид суурилж буй Хөрөнгө хураах хууль болж байгаа юм. Тэдний хувьд шүүх хийгээд Үндсэн хуулийн Цэцээс айж зорилго, шийдвэрээсээ ухрахгүй л болов уу. Учир нь, тэдэнд айх шалтаг буюу нээнтэг байхгүй юм. Түүнчлэн Ерөнхий сайдыг огцруулах санаачилга бас УИХ-аас гарч болно. Гэхдээ УИХ-ын 126 гишүүний 70 хувь нь шинэ хүмүүс болж өөрчлөгдсөн. Тэдний тухайд “Анхны чуулганаараа том төслүүдийг хөдөлгөх түүхэн шийдвэр гаргасандаа сэтгэл хангалуун байгаа” гэдгээ олонх нь хэвлэлүүдэд ярьж байна. Тэр утгаараа, УИХ ч мөн адил авлигын эсрэг, бас том төслүүдийг хэрэгжүүлэх байр суурьтай байгаа нь тодорхой харагдаж байгаа юм.

 

Эх сурвалж: Б.БАЯР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав11 сар 6. 10:13Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй11 сар 6. 9:39Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ11 сар 6. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 6. 9:21Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм11 сар 5. 16:38Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ11 сар 5. 16:35ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм11 сар 5. 16:30АН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа11 сар 5. 14:26УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан11 сар 5. 14:13Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг11 сар 5. 14:09Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ11 сар 5. 14:04АН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв11 сар 5. 13:55С.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох эсэхийг УИХ хэлэлцэнэ11 сар 5. 11:46Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ11 сар 5. 11:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав11 сар 5. 3:23“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас мэдээлэл авах, ашиглах практик мэдээлэл хүргэлээ11 сар 5. 1:47Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ11 сар 5. 1:36Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно11 сар 5. 1:33“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана11 сар 5. 0:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 5. 0:47Авлигын таван хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 163.5 сая төгрөгийг улсын орлого болгов11 сар 4. 14:05Татварын ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нарыг чөлөөллөө11 сар 4. 14:01Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: “Оюу толгой”-н ногдол ашгийг ард түмэнд олгосноор инфляц өсөхгүй. Ногдол ашиг бол халамж биш11 сар 4. 12:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.