С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ


1-р сарын 21
11 цаг 39 минут

       Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд эхэлсэн.

Уг тэмцээнийг “Москва-1980” олимп болон “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит болгосноороо онцлогтой бөгөөд Лос Анжелесын олимпийн циклийн эхний УАШТ-д  22 байгууллагын эрэгтэй, эмэгтэй нийт 265 тамирчин 10 жинд өрсөлдөж байгаа юм. Энэ жилийн УАШТ-д хөдөө орон нутгаас Дархан-Уул, Орхон, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор аймгийн тамирчид оролцжээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 53, 62, 76, эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70 кг-ын жингийн аваргууд тодорсон бөгөөд шинэ аварга төрсөнгүй. Нээлтийн үеэр Монголын чөлөөт бөхийн холбооноос Д.Оюунболд агсны гэр бүлд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулав.  Харин Д.Оюунболд агсны үүсгэн байгуулсан “Хангай” клубийн үе үеийн тамирчдын төлөөлөл багшийнхаа гэр бүлд мөн хүндэтгэл үзүүлсэн юм.

Эхний өдөр болсон долоон жингийн барилдааныг тоймлон хүргэе. Эмэгтэйчүүдийн 53 кг-д үзэгчдийн таамагласнаар олон улсын хэмжээний мастер Ч.Отгонтуяа, Ц.Намуунцэцэг нар финалдлаа. Ц.Намуунцэцэгийн хувьд жин өгсөж барилдсан ч өрсөлдөгчдөө туршлагаар илүүрхсээр алтан медалийн төлөө шалгарсан. Гэвч финалд “Алдар”-ын Ч.Отгонтуяа түүнийг 9:8-аар хожиж, УАШТ-д хоёр дахиа түрүүлэв. Энэ жинд Б.Халиун хүрэл медалиар энгэрээ мялаажээ. 62 кг-ын жингийн финалын барилдаан бөхийн өргөөнд цугласан үзэгчдийг шуугиулав. Тэд өнгөрсөн жил “Буянт-Ухаа” спортын ордонд үзэгчдийг бас л шуугиулж, П.Орхон ялагчөөр тодорч байлаа. Тэгвэл өнөө жил С.Цэрэнчимэд гавьяатын тонгорох мэх дархан байлаа. Хоёр гавьяатын барилдаан ганцхан онооны зөрүүтэй шийдэгдэж, 16:15-аар С.Цэрэнчимэд гавьяат УАШТ-д долоо дахиа түрүүлэх нь тэр. Тэгвэл “Баянгол Аваргууд” академийн тамирчин Э.Саруул өрсөлдөгчөө 30 секундэд буулгаж авснаар хүрэл медаль зүүв. Харин 76 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасанд хавьтах өрсөлдөгч байсангүй. Тэр УАШТ-ээс дөрөв дэх алтан медалиа хүртэхдээ өрсөлдөгч нартаа нэг ч оноо алдсангүй, бас бүх учраагаа цэвэр ялав. Түүний жинд Г.Уртнасан улсын аваргаас дөрөв дэх, харин О.Цэлмүүн анхны медалиа авлаа.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ хоёр жил дараалан түрүүлсэн бол 61 кг-д Т.Түвшинтулга харих болоогүй гэдгээ харуулж, долоо дахь алтан медалиа гардлаа. Түүнчлэн 65 кг-д Б.Цогбадрахыг ялах өрсөлдөгч дотооддоо одоогоор байхгүй гэдэг нь энэ жилийн тэмцээнээс харагдав. Тэр дөрөв дэхээ түрүүлэхдээ өрсөлдөгчөө цэвэр дарсан. Мөн гавьяат тамирчин Т.Тулга дээд жиндээ барилдсан ч түүртэлгүй түрүүлсэн юм.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 74, 79, 86, эмэгтэйчүүдийн 50, 55, 57, 68 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Б.Мөнхзул "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа4 сар 9. 15:25Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ4 сар 9. 15:21Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно4 сар 9. 15:18Дорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна4 сар 9. 10:40“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно4 сар 9. 10:37УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ4 сар 9. 10:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 9. 10:25Ормузын хоолойг дахин хаажээ4 сар 9. 10:21“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ4 сар 9. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо4 сар 9. 10:15“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ4 сар 9. 9:38Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа4 сар 9. 9:33Чуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 сар 9. 9:28Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ4 сар 9. 9:22УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 9. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 9. 9:15Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.